НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун даргалж, НҮБ-ын харьяа 27 байгууллагын хариуцлагатан оролцсон дээд зиндааны хурал Швейцарын нийслэл Бернд нэг хоног яаралтай зөвшилцөөд чухал амжилт олсон байна. 29-ны үдээс өмнө, Пан Ги Мун одоох бүх бөмбөрцгийн үр тарианы хямралыг аргацаах НҮБ-ын арга хэмжээнүүдийг мэдэгдсэн байна.
Энэ хурал хоёр хоног хуралдахаар байсан, гэвч хоёр дахь өдрийнх нь өглөө эрт, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэвлэлийн бага хурал хийлгэж, хурлын гаргасан арга хэмжээнүүдийг мэдэгдсэн байна.
Бид тогтоолуудыг буурьтай гаргасан. Эдгээр тогтоолд богино, дунд, урт хугацааны арга хэмжээг авахаар заасан гэж Пан Ги Мун хэлэв. НҮБ-ын энэ хурлыг ёстой л аюулд тулгарсан үед үүрэг авлаа гэж хэлж болох юм. Сүүлийн хэдэн сард, Африк, Ази тив болон Карбийн тэнгисийн районы хэдэн арван орон болон бүс нутагт үр тарианы хямрал гарч үймээн дэгдсэн байна. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгт маш их заналхийлэл болж, өнөө үр тарианы үнэ ханш өсч байна. Ийм аюултай үед, маш олон орон НҮБ-ын аврагчийн рольд тоглохыг хүсч байлаа. Эн тэргүүнд өлсгөлөн хүмүүсийг цатгах хэрэгтэй гэж НҮБ үзэж байна гэж Пан Ги Мун хэлсэн байна.
Юуны өмнө өлсөж байгаа хүмүүсийг цатгах хэрэгтэй. Үүний төлөө НҮБ нь олон улсын хамтын нийгэмлэгт, ялангуяа хөгжсөн орнуудад хандан, НҮБ-д 755 сая ам.долларын хөрөнгө мөнгөний тусламж үзүүлэхийг уриалж байна гэж Пан Ги Мун цааш нь хэллээ.
Пан Ги Мүнгийн уриалгад Дэлхийн банкны ерөнхийлагч Зоеллиск, одоо олон улсын хамтын нийгэмлэг болон хандивлагчид бодитой ажиллах үе боллоо гэж илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ:
Бүртгэлээр өнгөрсөн хоёр жилд дэлхийн 100 сая гаруй хүн ам үр тарианы ханш өссөнөөс болж өлсгөлөн байдалд орсон байна. Ийм байдал бий болсон нь байгалийн гамшгаас шалтгаалах биш. Одоогийн байдал эдгээр хүмүүст гай зовлон болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн хандивлагчид уриалгыг идэвхтэй угтан дагаж, дэлхийн үр тарианы төлөвлөгөөний газарт даруй шаардагдаж байгаа 755 сая ам долларын мөнгийг шийдэх хэрэгтэй гэжээ.
Богино хугацааны тусламжийн арга хэмжээнээс гадна, НҮБ-ын тогтоосон дунд хугацааны арга хэмжээ нь хөгжөөгүй орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг дээшлүүлэхийг голдуу анхаарсан байна. Хамгийн тааруухан хөгжилтэй орнуудын 20 сая тариачинд 1 тэрбум 700 сая ам долларын үнэ бүхий тарианы үр олгох, тэрчлэн дэлхийн банк Африкийн районд мөнгөний зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийг энэ удаагийн хурлаар анх алхам шийджээ. Пан Ги Мун хэлэхдээ: Өнгөрснийх шиг шууд үр тарианы тусламж үзүүлэх арга хэлбэрийг дахин хийхгүй. Харин тариачдыг өөрөө үйлдвэрлэхийг нь урамшуулах ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Бид эрхбиш ирээдүйд үр тариа үйлдвэрлэх нь өөр нэгэн тулгамдсан, зохицуулах ёстой асуудал болно. Үр тарианы ханш өссөний зэрэгцээ, хөгжиж байгаа орнуудын тариачдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цар хэмжээ харин багасчээ. Энэ нь тэдэнд үйлдвэрлэлийн материал болон эрчим хүч дутагдсанаас болов. Бид тариачдын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг нь бүх чадлаараа урамшуулж, ирэх жилд үр тарианы хомсдол дахин гарахгүйг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|