"Би сайн дураараа Бээжингийн Олимпийн наадамд үйлчилж байна, Олимпийн үзэл санааг бадруулах явдал бол……
Бээжингийн Олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдэж байна. Бээжингийн Олимпийн наадмын сайн дурынхан Олимпийн наадамд сайн дураараа үйлчлэх тангараг өргөх ёслол хийж байна. Сүүлийн өдрүүдэд Бээжин, тэрчлэн Хятадын бусад хотууд, мөн дэлхийн маш олон газар, нутгийн хүмүүс янз бүрийн арга хэлбэрээр Бээжингийн Олимпийн наадмыг дэмжиж, хүсэл найдвар тавьж байгаагаа илэрхийлж, Олимпийн үзэл санааг бадруулах нь дэлхийн бүх ард түмний хамтын хүсэл болсон байна.
4-р сарын 30-ны өдөр, Олимпийн 29-р наадмыг зохион байгуулах хот Бээжинг багтаасан Хятадын маш олон хотын ард иргэд тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулж, 100 хоногийн дараа эхлэх гэж байгаа Бээжингийн Олимпийн наадмыг угтан тэмдэглэсэн байна.
Хятадын Ардын Их Сургуулийн Хүмүүнлэг олимпийн судалгааны төвийн гүйцэтгэгч дарга ноён Жинь Юаньпу манай радиогийн сурвалжилагчид ярилцлага өгөх үедээ, Хятадын ард түмэн 100 хоногийн дараа эхлэх гэж байгаа Олимпийн наадмыг баярлан угтаж байна. Энэ бол баяр бахдлын илэрхийлэл, мөн өөртөө итгэж байгаа итгэлийн илэрхийлэл мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдэж байгаа энэ үеэр Хятадууд, Бид энх тайван-Олимпийн наадам зохион байгуулна. Бид хосгүй сайхан -Олимпийн наадам зохион байгуулна. Бид дэлхийн олон орны нөхдүүдээ Хятадад ирэхийг үнэн сэтгэлээсээ хүсэн хүлээж байна. Бид алгаа дэлгэн дэлхийн олон орны хүн зон энд ирж, Олимпийн наадмыг хамтаар баярлан угтахыг хүсэн хүлээж байна гэсэн санаагаа харуулж байгаа юм гэжээ.
Олимпийн наадам нь спортын баяр наадам болохоор барахгүй, мөн хүн төрөлхтний хамтын хүсэл мөрөөдөл байж, дэлхийн ард түмний энх тайван, дэвшлийн эрэл хүслийг агуулж байгаа юм. Зуу гаруй жилийн турш, орчин үеийн олимпийн хөдөлгөөн нь дэлхийн янз бүрийн улс орон, олон үндэстэн ястан, өөр өөр шашин шүтлэгийн хамтын соёл иргэншил, харилцааны боломж болсон байна. Ийм учраас урьд урьдаас олон орны засгийн газар болон ард түмэн Бээжингийн Олимпийн наадмыг нааштай дэмжиж байгаа юм. Жинь Юаньпү хэлэхдээ, дэлхийн ард түмэн Бээжингийн Олимпийн наадмыг хүсэн хүлээж байгааг би бие сэтгэлээрээ мэдэрч байна гэжээ.
Олимпийн наадам дөхөхийн хирээр Грекийн олимпоос эх авсан бамбар Бээжингээс мордон олимпийн түүхэн дэх бамбар дамжуулсан хүрээ нь хамгийн өргөн, мөн хамгийн урт зам туулж, хамгийн олон хүн оролцсон, хамгийн олон арга хэмжээ зохиож, "Энх тайван, найрамдал, дэвшил"-ийн үзэл санааг дэлхийн өнцөг булан бүрт дамжуулан нэвтрүүлсэн байна. Олимпийн бамбар 4-р сарын 30-ны өдөр Хятадын Шянганд буухиалагдан ирж, Хятадын нутаг дээрүүр дамжуулагдаж эхэллээ. Оломпийн бамбар дамжуулах арга хэмжээ гадаадын онц зарим газарт саадтай учирсан боловч энэ нь олимпийн бамбарын сүр жавхааг бууруулж чадаагүй. Мөн дэлхийн ард түмний санаа сэтгэлийг харуулж чадахгүй юм. Дэлхийн ихэнх улс орон болон ард түмэн олимпийн бамбарыг халуунаар угтаж авсан явдал нь тэд нарын Бээжингийн олимпийг дэмжиж байгаа сэтгэлийг гүйцэд харуулсан байна.
БНАСАУ-ын Олимпийн хорооны орлогч дарга Лее Зон Сег Бээжингийн олимпийг ерөөж хэлэхдээ,
Бээжингийн олимп амжилттай болохыг БНАСАУ-ын ард түмэн хүсэн ерөөж байна. Бидний сэтгэл энэ дүрэлзэж байгаа бамбар шиг байж, бамбарчдаар дамжин Бээжинд хүрэх болно гэжээ.
"Нэг дэлхий, нэг мөрөөдөл" . 2008 оны олимп нь эртний нэг үндэстний олон жилийн мөрөөдлийг илтгэсэн бол олимпийн үзэл санааг бадраах нь мөн дэлхийн улс түмний хамтын эрэл хүсэл юм. "Бээжин таныг угтаж байна" энэ бол олимпийн 100 хоногийг уриа юм. Дэлхийн ард түмний дэмжлэг дор, нийт Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтаар 100 хоногийн дараа Бээжин хот гайхамшигтай сайхан олимпийн наадмыг хүн төрөлхтөнд өргөн барих болно. \Г. Сайн-Өлзий, Цэцэн орчуулж, хянав.\
|