• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-30 18:20:59    
Хятад Монголын гэрэл зурагчид хамтран ажиллана

Хятадын Олон Улсын Радио

     Хятад-Монгол хоёр улсын хоорнонд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх онд тохионо. Энэ арга хэмжээг угтаж Монголын Мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны урилгаар бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийнхэн Монгол улсад зочилжээ. Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийнхэний айлчилал 8 өдөр үргэлжилжээ. Хоёр улсын гэрэл зурагчдын хамтын ажиллагааны эхлэл нь энэ бөгөөд цаашаа туршлага солилцож, уран бүтээлчид хамтран үзэсгэлэн гаргах, Хятад улсад болж буй олон улсын уралдаан тэмцээнд Монголын гэрэл зурагчид оролцох боломжтой болох юм байна. Бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ли Чиан Гунг сурвалжилсан тэмдэглэлийг та бүхэнд хүргэе.

     Сурвалжлагч, Энэ уулзалтын гол ач холбогдол нь юу байв? Гэж асуухад, тэрээр "Манай хоёр улсын диполмат харилцаа 60 жилийн түүхтэй боловч гэрэл зурагчид ямар нэг байдлаар хамтарч ажиллаж байсангүй. Энэ удаа Монголын мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны урилгаар бид Монголд очоод туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргах, уран бүтээлийн онцлог, техник технологийн боломж бололцоог судлах гээд олон ажил амжууллаа. Манай хоёр улс хил залгаа байдаг учраас соёлын харилцааг өргөжүүлэх боломжтой. Хятадад хоёр жил тутамд зохиогддог гэрэл зургийн олон улсын тэмцээн болдог, 100 гаруй орны гэрэл зурагчид хамрагддаг, тэмцээнд Монголын гэрэл зурагчид оролцох эрхтэй болсныг дуулгахад таатай байна.

     Сурвалжлагч, Хятадын гэрэл зургийн урлаг хэр хөгжсөн бэ? Гэж асуухад, тэрээр "Энэ бол шинжлэх ухаанд суурилсан урлагийн нэг төрөл. Хятадын нийгэм нээлттэй болсон үеэс гэрэл зураг хөгжиж, амьжиргааны түвшин өсөхийн хэрээр хүмүүс илүү сонирхох болсон" гэлээ. Сурвалжлагч түүнээс " Бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэг хэчнээн гишүүнтэй вэ?" гэж асуухад тэрээр "Манай нийгэмлэг олон салбартай. Төвдөө 10 мянга гаруй мэргэжлийн гэрэл зурагчин бүртгэлтэй байдаг. Аймаг, салбар бүр өөр өөр тоо гаргах байх" гэж хариуллаа.

     "Урьд нь Монголын гэрэл зурагчдын бүтээлийг үзэж байсан уу. Монголд анх удаа айлчилж байгаа юу?" гэж сурвалжлагч асуулаа. Бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ли Чиан Гун сэтгүүлчийн асууталд хариулахдаа, "Үнэндээ Монголын зурагчдын бүтээлийг харж байгаагүй. Монголд айлчилсан хугацаандаа тэдэнтэй хамт явж, зураг авсан. Одоо ч гэсэн хэнийх нь зураг ямар болсныг хараагүй л явна. Урьд нь ганц нэг хүмүүс хувийн шугамаар ирж очдог л байсан бололтой. Харин энэ бол албан ёсны хамтын ажиллагааны эхлэл юм" гэлээ.

     "Тэгэхээр Монголын гэрэл зургийн хөгжлийн түвшингийн талаар та хэрхэн үзэж байгаа вэ ? " гэхэд тэрээр "Монголын зурагчид их хөдөлмөрч, бас шаргуу хүмүүс. Учир нь манай нийгэмлэг нь улсын байгууллага. Харин Монголын мэргэжлийн гэрэл зургийн холбоог С.Цацралт тэргүүтэй хүмүүс санаачлан байгуулсан төрийн бус байгууллага юм. өөрсдөө гэрэл зургийн урлагийг хөгжүүлэх гэж ингэж хичээж ажиллаж байгаад нь их бахархаж байна" гэлээ.

     Хүндэд сонсончидоо, сая та бүхэнд Хятад-Монгол хоёр улсын хоорнонд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээг угтаж Монголын Мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны урилгаар бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийнхэн Монгол улсад айлчилсан жич Бүх Хятадын гэрэл зургийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ли Чиан Гунг сурвалжилсан тэмдэглэлийг хүргэлээ.