Ли үндэстэн нь Хятадын өмнөд нутаг Хайнань мужид амьдардаг. Мөн энэ нутгийн хүн амаар хамгийн олон үндэстний цөөнх болно. Ли үндэстэн нь Хятадын олон үндэстний цөөнхтэй адилаар өөрийнхөө өвөрмөц зан ааль уламжлалт соёлтой. Гоё сайхан нарийн хийцтэй ли торго нь даруй ли үндэстний бүсгүйчүүдийн нандин урлаг болно.
Зочид ирэх бүр ли үндэстний бүсгүйчүүд гоё юбкаа өмсөж, хангинсан дуугаа дуулан зочидоо угтдаг. Долоон өнгө солонгорон гялалзсан хээ угалзтай юбка нь мөн ли үндэстний бүсгүйчүүдийн өөрийнх нь нэхсэн ли торгоор хийсэн юм. Ли торго нь Хятадын хамгийн эртний нэхмэлийн бүтээгдхүүн бөгөөд Хятадын нэхмэлийн түүхэн дэх амьд чулуужмал гэгддэг.
Энэ жил 32 настай Ван Биншюй нь Хайнань мужийн Ү Зи Шань хотын За На тосгонд амьдардаг. Тэрээр арван хэдэн настайгаасаа ли торго нэхэхийг сурсан байна, өнөө тосгоныхоо нэртэй нэхмэлчин болжээ. Ван Биншюйгийн гэрийн зочны өрөөнд ороход түүний өөрийн нэхсэн ли торгоны том ханан зураг өлгөж байх харагдна. Өрөөний дотор буланд зүйл бүрийн өнгөтөй хөвөн утас болон нэхэж дуусаагүй юбка тавиж байжээ. Тэрээр хэлэхдээ, багасаа ли торгоны гар урлагт маш сонирхолтой байсан юм, тэгээд удалгүй ээж болон бусад төрөл саднаасаа торго нэхэх мэргэжлийг сурсан байна гэжээ.
Ван Биншюйгийн мэт нэг долоо хоногийн хугацаанд л ли торго нэхэх мэргэжлийг эзэмшчихдэг хүн маш ховор юм, зонхилох хүмүүс алхам дараатай сурвал нэг сар орчмын хугацаа зарцуулан байж, ли торгоны эрдмийг бүрэн эзэмшиж чаддаг. Ли торго нэхэх нь мөн ядаргаа ихтэй ажил юм, торго нэхэхэд бүсгүйчүүд газар сууж, хоёр хүлээ хүчтэй сунган, гар хүлний уян уялдаатай байж торго нэхэж болдог сан.
Ван Биншюй сурвалжлагчид хэлэхдээ, сүүлийн жилүүдэд тухайн нутагт иргэдийн орон сууцны засвар өөрчлөлтийг ихээр хийж байгаа, тэдний сууж байгаа давхар байшинд саяхан нүүж очсон, иймээс энэ хэсэг хугацаанд шинэ байраа цаашид янзлахын зэрэгцээ тариан ажлын зав чөлөөгөөр ли торго нэхэж байна гэжээ.
Ван Биншюйгийн амьдрал нь ли үндэстний зонхилох бүсгүйчүүдийн амьдралын үнэн мөн тусгал болно. Тариан ажил их байх үед тэд нар тариа тариж, гахай тэжээн, каучук огтолдог. Арай зав чөлөөтөй болвол гэртээ сууж ли торго нэхдэг. Нэг талаар тэд торго нэхэх сонирхолтой, нөгөө талаар гэрийнхээ зардлыг ч нөхвөрлж болдог юм. Ли торгоны гар урлалын бүтээгдхүүнийг тусгай хураадаг компани байдаг бөгөөд ли үндэстний бүсгүйчүүд гэртээ сууж ажиллах юм үү компанид суух нь чөлөөтөй байдаг.
Ван Биншюйгийн танилцуулснаар, ажлын зав чөлөөгөөр ли үндэстний юбка нэхвэл сард гурвыг гаргаж болдог, нэгийг хэдэн зуун юаниар зарахад мянга гаруй юаний орлоготой болно, боломжийн л юм гэжээ.
Ли үндэстний уламжлалт соёлыг сайтар хамгаалахын тулд орон нутгийн холбогдох байгууллага нь эрчтэй арга хэмжээ авч, ли торгоны гар урлалыг цаашид дэлгэрүүлж байгаа юм.
|