Тамхи татахыг хориглосон шинэ дүрэм 5-р сарын 1-нээс Бээжинд хэрэгжиж эхэлжээ. Бээжин хотын Олимпийн наадмын ордон талбайг хамарсан биеийн тамир спортын ордон талбайнууд болон бие бялдаржуулах газар, нийгэм нийтэд нээлттэй, хамгаалтанд авсан түүх соёлын дурсгалт газрууд зэргийг тамхины хориотой газар болгожээ. Бээжин хотынхон мэргэжлийн хяналтын 1000 гаруй ажилтнаа зохион байгуулж хотын хэмжээнд эргүүл хийлгэж шалгах бөгөөд 100 мянган сайн дурынхныг уг ажилд элсэж оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ нь "утаагүй Олимпийн наадам" эрхлэх зорилтдоо хүрэхээр авч байгаа чухал арга хэмжээны нэг нь юм.
Бээжин хотынхон 1992 онд холбогдох дүрэм тогтоож, олон нийтийн зарим газарт тамхи татахыг хориглосон юм. "Удаагүй Олимпийн наадам" зохион байгуулах зорилтод хүрэхийг баталгаажуулахын тулд, шинэ дүрэмд тамхи татахыг хориглох хүрээ хэмжээг өргөтгөн, нэн тодорхой заалтууд оруулжээ. Үүнээс гадна, шинэ дүрэмд бас Гуанз, ресторан, интернет кафе, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад тамхи татахыг хориглох бүс гаргах хэрэгтэй, тамхи татах газраас гадна бусад тамхины хориотой газарт тамхи татахыг хориглоно, зочид буудал ч тамхи татахгүй өрөө юм уу тамхи татахгүй давхарлаг гаргах хэрэгтэй гэж тогтоосон байна.
Бээжин хотын зарим гуанз, ресторан, зочид буудууд ч нааштай ажиллагаа авч, шинэ дүрмийн шаардлагын дагуу, тамхи татахыг хориглох газар гаргасан бөгөөд тамхи татаж болохгүй газарт тамхи татахыг хориглосон тэмдэг хадсан байна. Бээжин хотын нэг кафийн мухлагийн эзэн Лян Жинь хэлэхдээ:
"Бид одоо ийм нэгэн тохируулалт хийгээд байна. Энэ нь юу хэвэл, тамхи татдаг хэрэглэгчдийг тусгай газарт очуулж тамхи татуулна. Лифтийн хажуу дахь хоосон газарт салхи нэвтэрдэг болохоор, тэнд тамхи татах нь олны том танхимыг бохирдуулахгүй юм" гэлээ.
Хятад улс бол тэмхи үйлдвэрлэдэг том орон, Хятадын тамхи татагчид нь дэлхийн тамхи татагчдын 4-ний 1 хувийг эзэлдэг. Иймээс Хятад улс олон нийтийн газарт тамхи татахыг хориглоход маш их бэрхшээлтэй байдаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятад улс тамхийг хориглох эрч хүчээ нэмж ирснээр, Засгийн газрын энэ талын арга хэмжээг олон нийт улмаар дэмжих болж байна. Бээжин хотоор шишээлэхэд Бээжин хотын иргэдийн 80 хувь нь Бээжин хот Олимпийн наадмын үеэр тамхийг бүх талаар хориотой болгохыг дэмжиж байгааг сүүлийн үед олон нийтийн дунд хийсэн шинжилгээний дүн харууллаа. Энэ нь "удаагүй Олимпийн наадам" зохион байгуулах гэсэн Бээжин хотын зорилт нь иргэдийн санаа сэтгэлд нийцэж байгааг үзүүлж байгаа юм гэж мэргэжилтэн тэмдэглэжээ.
Бээжин хотын Эрүүл мэндийн байгууллагын ажилтан Сүнь Сяньли хэлэхдээ,Бээжин хотынхон хамгийн их хүчин чармайлтаар Олимпийн наадамд удаагүй таатай орчин бүрдүүлэн өгөх бөгөөд үүнээр тамхи татахыг хязгаарлах гэсэн Бээжин хотын ажлыг ахиулна гэжээ.
"Олимпийн наадам нь бидний хувьд боломж тохиол төдийгүй, тамхи татахыг хязгаарлах ажлыг маш ихээр ахиулах учраас, бид энэхүү боломжийг бүрэн ашиглаж, тамхи татахыг хязгаарлах талаарх Бээжин хотын ажилд тус төхөм үзүүлнэ" гэж тээр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|