• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-01 16:38:26    
Жя Чинлинь, Ли Чанчүнь нарын зэрэг удирдагчид "Түвдийн эртэн эдүүгээ" хэмээх томхоон үзэсгэлэнтэй танилцлаа

Синьхуа Агентлаг

      ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, УТЗЗБХХ-ны дарга Жя Чинлинь, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ли Чан чүнь, ХКН-ын Төв Хорооны Байнгын Хорооны гишүүн, Төв Хорооны Улс Төр, Хууль Зүйн Хорооны нарийн бичгийн дарга Жөү Юнкан нарын зэрэг хүмүүс 4-р сарын 30-ны өдөр Бээжингийн Үндэстний Соёлын Ордонд тус тус хүрч, тэнд ажиллуулж байгаа "Түвдийн эртэн эдүүгээ" хэмээх томоон үзэсгэлэнтэй танилцсан байна.

      Жя Чинлинь үзэсгэлэнтэй танилцах үед хэлэхдээ, Түвд энх тайвнаар чөлөөлөгдсөний 50 гаруй жилд Намын Төв Хорооны дотно халамжлал, бүх Хятадын ард түмний дорвитой дэмжлэг, Түвдийн үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин чармайлттайгаар нийгэм нь бүх талаар асар их өөрчлөгдсөн байна. Өнөөгийн Түвд нь эдийн засаг хөгжиж, улс төр тогтвортой, нийгэм дэвшилттэй, ард иргэд эв санаа нэгтэй, амар амгалан аж төрж, амьжиргааны төвшин нь байнга дээшилж байгаа түүхийн хамгийн сайн үе шатанд байна гэлээ.

      Жөү Юнкан хэлэхдээ, Түвд бол эртнээсээ Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг, өнгөрсөн үеийн төв Засгийн газрууд Түвдэд орон нутгийн засаг захиргааны бүрэн эрхээ үр ашигтай хэрэгжүүлж ирсэн юм. Түвдийн бүрэн эрхийн харьяалал нь маргашгүй зүйл юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\