Хү Шюе яний хуучин сууц бол удаан он жилүүдийг өнгөрүүлсэн одоод хүртэл уг янзаараа хадаглагдаж байгаа өвөрмөц онцлогтой орон сууц юм.
Хү Шюе яний хуучин сууц нь Хятадын дорнод нутгийн Чжэ Жян мужийн Хан Чжөү хотын ХэФан гудамжны ДаЖин гадмын түүхийн турсгалт зүйлсийг хамгаалах районы зүүн хэсэгт байгаа. 1872 онд тус газар бизнес эрхэлж байсан Хү Шюе янь асар их мөнгө зарцуулж байгаад 5800 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий том орон сууц байгуулжээ. Уг барилгад сайн материал, гүн нарийн техлоги хэрэглэсэн байна. Уг барилга нь Хятадын Чин улсын үеийн ЖянСү ЧжэЖян районы баян бизнесменүүдийн суугаа орон сууцны үлгэр жишээ болно. Хан Чжөү районы иргэдийн орон сууцны барилгын хамгийн дээд түвшинг төлөөлсөн болохоор "Чин улсын сүүлцийн үеийн Хятадын том бизнесмений нэгдүгээр орон сууц" гэмээгдсэн сайхан нэрийдэлтэй билээ.
Хү Шюе янь бол ЧжэЖян мужийн ХанЧжөү нутагтай хүн. Багын үедээ Хан Чжөүгийн нэгэн зоосны пүүсэнд ажиллаж байснаа хойжим нь зоосны пүүс нээж ажиллуулжээ. Чин улсын засгийн газарт чин үнэнчээр зүтгэсэн болохоор засгийн газраас түнийг хөхүүлэн сайшаасан байна. Хөгжин бадарч байгаа үедээ Хү Шюе янь зоосны пүүс эрхэлж байснаас гадна үр тариа, байшин барилга, гаднаас зэвсэг оруулах, торго дурдны зэрэг наймаа хийж байсан бөгөөд эмийн сан ч ажиллуулж байжээ.
Хү Шюе янь бол албан тушаалтай бизнесмен. Тэрээр урьдаар бизнес эрхэлж, дараа нь ноён суужээ. Түүний ноёны зэрэг эрхэм нь одоогийн орлогч сайдын хэмжээтэй байгаа. Тухайн үе Чин улсын засгийн газрын нэг жилийн орлого нь 80 сая лан цагаан мөнгө байсан бол Хү Шюе яний орлого Чин улсын засгийн газрын орлогын тал хувь нь байдаг.
Хү Шюе яний хуучин орон сууцийг тэрээр бүхэл 3 жилийн хугацаа зарцуулж байж байгуулсан. Сууц нь урт дөрвөлжин хэлбэртэй, 4 хэсэгт хуваагджээ.
Сууцны төв хэсэг нь гол танхим, зүүн баруун танхим, унаа хөсгийн танхим, бичиг тэмдэг бүрдүүлэх танхимтай. Эдгээр нь зочдыг хүлээн авч ажил хэрэг хэлэлцэхэд хэрэглэдэг байна. Арын хүрээ нь зохиомол уул, цөөрөм, мухлаг, гүүр зэрэг цэцэрлэгт хүрээлэнгээр бүрэлджээ. Баруун хүрээ нь цөөрөм, гүүр, мухлаг, индэр, асар, тагтаар бүрэлдсэн цэцэрлэгт модны хүрээлэн болно. Зүүн талын орн сууцны раион нь уран хажин тахим, хазуугийн тахим зэргээр бүрджээ. Дундаа бас зохиомол уул, цөөрөм, мухлаг зэрэг цэцэрлэгт хүрээлэн буй.
Хү Шюе яний орон сууцны өрөө бүрийн хүлээлгийн тахимд босоо цагтай, хоёр талд нь цэцгийн лонхтой. Хятад хэлний ойролцоо дуудлагаар "насан турш энх амгалан байх" гэсэн утагтай. Цонхны зургийн дүрс болон хазуугийн Вань гэсэн ханз үсгийн хэлбэртэй хүрээ нь "санасан санаа сэтгэлчлэн бүтэх" –ийг бэлэгджээ. Нэлээд сайнхан хадгалагдаж байгаа өөхөн чулуун шаланд чандмана эрдэнийн зурагтай. Энэ нь "эд хөрөнгө элбэг, санасан зүйл бүтэмжтэй" гэсэн утагтай. Хү Шюе янь амьдралдаа баян эрхмийг эдэлсэн боловч насныхаа сүүлцийн үед маш гунагт байдалт оржээ. Энэ том орон сууцандаа тэрээр арваад л жил амьдараад бизнес нь дампуурчээ. Хү Шюе янь орон сууцаа байгуулахдаа шавтаг нявтгийг эвдлээ гэж хүмүүс ярьдаг байна.
Ийм яриа нь ардын дунд уламжлагдсан яриа болно. Бизнес хийхэд зөндөө алдаж онодог. Энэ нь Хү Шюе яний өөрийн талын шалтгаан болоод тухайн үеийн засгийн газартай холбоотой юм. Түүний орон сууц 20-р зууны 50-аад онд сургууль, үйлдвэрд эзлэгдэж, 135 өрх айл сууж байжээ. Он удаж сэлбэж засаагүйгээс болж барилга ночтой хуучирч эвдэрчээ.1999 онд Хан Чжөү хотын засгийн газраас Хү Шюе яний хуучин сууцыг сэлбэн засахаар шийджээ. 2001 оны 1-р сараас Хү Шюе яний хуучин сууцыг гадаадад албан ёсоор нээлттэй болгов. Одоо жилдээ 190 мянга гаруй жуулчин хүлээн авч байна. жуулчдын дотор бизнесмен олон байдаг байна.
Хан Чжөү хотын засгийн газраас Хү Шюе яний хуучин сууцыг "хуучин хэвийг сэргээж засах" зарчмаар засаад түүхийн турсгалт барилгын дүр төрхий нь сэргээж. Маш чухал үнэ цэнэтэй эртний барилгыг аварч, Хятадын түүхийн турсгалт зүйлсийг амжилттай сэргээн засварласан үлгэр жишээ болжээ.
|