• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-02 15:28:13    
Нэрт хөгжмийн зохиолч Е Сяоган

Хятадын Олон Улсын Радио

     Е Сяоган 1955 онд төрөв. Нэрт хөгжмийн зохиолч. Хятадын хөгжимчдийн нийгэмлэгийн орлогч дарга. Аравдах сонгуулийн Бүх Хятадын УТЗЗ-ын гишүүн.

      Түүний уран бүтээл гэвэл " Гашууны дуу", " эх газрын дуулал" гэх зэрэг байна. Маш олон шагнал олсон хүн. LT сангаас ч түүнд эрдэм шинжилгээний амжилт бүтээлийн шагнал олгосон байна.

     2005 оны 1-р сард Бээжингийн Жүн шань цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжмийн танхимд, " Эх газрын магтуу" гэсэн хөгжмийн концертийн анхны тоглолт хөшгөө нээсэн юм. Энэ нь Малээгийн хөгжмийн уран бүтээл-" Эх газрын магтуу" биш, харин Хятадын хөгжмийн зохиолч Е Сяогангийн адил нэртэй шинэ уран бүтээл болох юм. Хятадын Филармони түүний энэ уран бүтээлийг гадаад оронд бүтэн тойрон тоглоход, гадаадын үзэгчид түүний энэ уран бүтээлийг " хятад хүн хөгжмөөр дэлхийд Хятадын үлгэрийг ярьсан" уран бүтээл гэж үнэлж байсан юм. Энэ уран бүтээл нь мөн адилхан Хятадын олон мянган үзэгчдийн сонирхол татаж таашаал хүлээсэн байна. Эмэгтэйн тунгалаг хоолойтой дуучин Тан улсын яруу найргийг дуулж, европ хөгжмөөр Хятадын дуу аялгуугш хөгжимдэж, хөгжмийн эгшигийн дагуу алга ташилт үе үе нижгинж байсан юм.

     Е Сяоган хөгжимчин айлд төрж, хар багаасаа эцэгээсээ төгөлдөр хуур сурчээ. 1978 онд Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжим зохиох пакультетэд шалгуулан элсүүлж, Гүө Вэнь жин, Тан Дүн, Жай Сяосүн нарын хамт Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн " дөрвөн том эрдэмт хөвгүүн" гэж нэрлэгдэж байсан юм. 1987 онд Е Сяоган Америкийн Исман хөгжмийн дээд сургуулийн сургалтын тэтгэлэг авч, Америкт хүрч суралцаад, магистарын цол хамгаалсаны дараа, Америкийн Нью Иорк муж улсын Их сургуульд докторын цол хамгаалах сурлагаа эхлэж, докторын цол хамгаалсан байна.

      1981 онд хувийн уран бүтээлийн концерт эрэлсэнээс аваад, Е Сяоганы шилдэг уран бүтээл тасраагүй ундарч байсан. 1982 онд " Хятадын яруу найраг" гэсэн уран бүтээл нь Америкт нэгдүгээр байр эзлэж, 1983 онд " хийлийн нэгдүгээр тодруулалт хөгжим" нь " эрэн үеийн сэхээтний уран сайханы төлөөлөгч уран бүтээл" гэсэн цол хүртэж, Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн хөгжмийн зохиолын шагнал авсан байна. Үүнээс хойш Е Сяоганы уран бүтээл дотоод гадаадад маш олон том шагнал авсан байна. \Пэрлаймаа орчуулав\