2010 оны 5-р сарын 1-ний өдөр Шанхайн Дэлхийн яармаг эхлэнэ. Дэлхийн яармагийн төрөл бүрийн бэлтгэл ажил өнөө урагштай явагдаж байна гэж Шанхай хотын холбогдох талын хариуцлагтай хүн хэллээ.
Шанхайн Дэлхийн яармагийн төрөл бүрийн бэлтгэл ажлын дотор үзэсгэлэн яармагт урьж оролцуулах явдал нь гол ажил байсан юм. Хөгжиж байгаа орнуудыг урамшлуулан ороцуулахын хамт тэд нарын дарамтыг багасгахын төлөө Хятадын засгийн газар нийт 100 сая ам.долларын хөрөнгө мөнгө санхүүжүүлж, үзэсгэлэн яармагт ороцох хөгжиж байгаа орнуудад туслах гэж байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар мөн Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнд найман " Нэгдсэн ордон" байгуулж, хөгжиж байгаа орнууд болон олон улсын байгуулагын үзэсгэлэнг энд төвлөрүүлэн, үзэсгэлэн яармагт оролцох түвшнийг нь дээшлүүлэх гэж байна. Эдгээр арга хэмжээг авснаас нэн олон улс орон болон олон улсын байгууллага яармагт ороцхоор бүртгүүлсэн юм байна. Өнөө нийт 205 орон болон олон улсын байгууллага яармагт оролцохоо нотлон тогтоогоод байгаа учраас Шанхайн Дэлхийн яармаг нь түүхэн дээрэх хамгийн олон тал оролцсон дэлхийн яармаг болох болно.
Шанхай хот өнөө бэлтгэл ажлын гол талаа яармагийн үйлчилгээн дээр шилжүүлсэн байна. Дэлхийн энэ удаагийн яармагийг зохион байгуулахын төлөө Шанхай хот нь нийт 5,28 тэгш дөрвөлжин км талбай бүхий Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд яармагт оролцох талууд энэ цэцэрлэгт хүрээлэнд өөр өөрийн үзэсгэлэнгийн ордноо байгуулах болно. Өнөө цэцэрлэгт хүрээлэнгийн дотрох барилгын ажил бүх талаар эхэлж, Дэлхийн яармагийн төв, гол ордон зэргийг байгуулж байна. Яармагт оролцох талууд яармагт оролцох төслөө нарийн боловсруулж байгаа юм байна. Шанхайн Дэлхийн яармагийн Зохицуулах газрын орлогч дарга Жү Юнлэй хэлэхдээ:
Яармагт оролцох улс орон болон олон улсын байгууллагын үзэсгэлэнгийн ордныг төлөвлөх ажил маш амжилттай хийгдэж байгаа, улс орон бүхэн үзэсгэлнгийн ордны зураг төсөл хийх явцаа үзэгчдийг ойлгох, нэн ялангуяа өөрийнх нь орны тухай Хятадын үзэгчдийн сэтгэгдлийг ойлгох явц болгож, маш нарийн хянуур хандаж байна. Өнгөрсөнд болж өнгөрсөн дэлхийн яармагаас өөр нэг зүйл бол Шанхайн Дэлхийн яармаг нь Хотуудын практик ажилагааны хамгийн шилдэг район болон сүлжээн дээрэх Дэлхийн яармаг ажиллуулах гэж байгаа явдал болно. Хотуудын практик ажилагааны хамгийн шилдэг район нь Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдах бөгөөд Шанхай хот энд нэг дууриамал хороолол болон өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий 40 үзэсгэлэнгийн ордон байгуулж, дэлхий хотжилтын урасгалд шилэгдэн гарч ирсэн үлгэр жишээ болохуйц ололт амжилтыг харуулах гэж байна. Өнөө энэ барилга нэгэнт эхлэн баригдаж байна. Сүлжээн дээрэх Дэлхийн яармаг нь сүлжээгээр дамжуулан нэн олон хүнийг Шанхайн Дэлхийн яармагт оролцуулах болно гэжээ.
ХКН-ын Шанхай хотын хорооны Нарийн бичгийн дарга, Шанхайн Дэлхийн яармагийн Гүйцэтгэх хорооны дарга Юй Жэншэн хэлэхдээ, Шанхайн Дэлхийн яармаг нь, Шанхайн хувьд зөвхөн барилга байгуулалт биш, нэн чухал нь үзэл сэтгэхүйг дэлгэрүүлэх явдал болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Бид Дэлхийн яармагийн цэцэрлэгт хүрээлэнг сайтар бүтээн байгуулах төдийгүй, "Хот амьдралыг нэн сайн сайхан болгох" гэсэн Дэлхийн яармагийн урианы үзэл санааг хүмүүсийн сэтгэлд үлдээж, бидний хүсэн мөрөөдөж байгаа хот ямар байхыг нийт Хятадын болон дэлхийн ард түмэнд харуулах болно гэжээ.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|