• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 15:19:03    
Тулай өвчинд цээрлэх хүнсний бүтээгдэхүүнүүд

Хятадын Олон Улсын Радио

      Тулай өвчнийг ойрын жилээс цусны даралт өндөр, титмийн судасны өвчин, чихрийн шижин өвчин зэрэгтэй адил бас нэг орчин цагийн баяны өвчин гэж хүмүүс нэрлэж байгаа юм. Бүртгэлээс үзвэл, одоо хүмүүсийн тулай өвчинд нэрвэгдэх хэмжээ нь 15 жилийн өмнөхөөс 16-31 дахин нэмэгдсэн байна. Тулай өвчний байдал амархан мэдэгддэг тул эмчилгээ хийсний дараа амархан арилж байна. Тулай өвчний байдал олон янзаар илэрдэг бөгөөд бас олонтоо давтагддаг байна.

      Тулай өвчин бол удамтай холбоотой пурины бодисын солилцооны нэг зүйлийн өвчин юм. Голдуу хүний биед нэг зүйлийн энзим дутагдаж, хүнсний бүтээгдэхүүнд байдаг пурин гэдэг нэг зүйлийн бодисыг задруулахын аргагүй болоход шээсний хүчлийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, цусыг өтгөрүүлдэг байна. Клиникийн онцлогоор нь шээсний хүчлээс үүсэлтэй цусны өвчин гэдэг. Энэ нь хөл гарын жижиг үенүүдийг томруулан өвтгөдөг. Тулай нь адил бус насны хүмүүст илэрдэг боловч 40 наснаас дээших дунд насны эрэгтэйчүүдэд байнга тохиолддог. Эрэгтэй, эмэгтэй хүний уг өвчинд нэрвэгдэх харьцаа нь 20:1 жишээтэй. Үүнд оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс, мах мариа ихтэй хүмүүс, цусны даралт өндөр болсон хүмүүс, чихрийн шижин өвчинтэй хүмүүс ийм өвчинд нэн амархан нэрвэгддэг байна.

     Пуринтэй хүнсний бүтээгдэхүүн хэчнээн байдаг бол ?

     Төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний бүрэлдэхүүн нь адилгүй байдаг. Үүнд пурины агуулагдах хэмжээ нь ч адил бус юм. Тулай өвчинтэй хүн хүнсний бүтээгдэхүүнийг эрхбиш сонгож идэх хэрэгтэй. Пурин их агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд: Амьтны дотор эрхтэн, чөмөг, тархи, наймалж, мах чанасан шөл, бактерийн төрөл, замгийн төрөл, сардин загас, хав загасны төрөл, бууцгийн төрөл болон шар айраг зэрэг багтаж байгаа юм. Тулай өвчинтэй хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг идэхээс зайласхийх хэрэгтэй. Пурин дунд зэрэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд: загасны төрөл, махны төрөл, мөөг, хулсны сүеэ, бө цай зэрэг байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг чадахын хирээр бага идэх буюу идэхээсээ өмнө усанд чанаад шүүсийг нь гаргаж байгаад идвэл сайн. Пурин бага агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд: Үнээний сүү, тахианы өндөг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амуу будаа зэрэг багтаж байна. Тулай өвчинтэй хүмүүс эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийн зэрэгцээ эм бэлдмэлээр эмчилбэл эмчилгээний сайн үр дүнд хүрч болох юм. Тулай өвчин нь чихрийн шижин өвчинтэй адилаар насан турш дагадаг өвчин юм. Даамжраад ирэхээрээ цусны даралт, зүрхний титмийн өвчин, чихрийн шижин өвчнийг нэмэгдүүлж, тэрчлэн бөөрний чадавхийг бууруулж, үе мөчийг хачин сонин хэлбэртэй болгодог байна.

      Тулай өвчинтэй хүмүүсийн цээртэй хүнсний бүтээгдэхүүнүүд

      Нэг: Амьтны дотор эрхтэн, чөмөг, тархи зэргийг идэхийг цээрлэж, загас сам хорхой, шош зэрэг пурин элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн идэхийг чанд хориглож, цагаан хоол, мөн тос, чихэр, давс багатай зүйлс идэхийг эрхэмлэж, зохих хэмжэний уураг элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хэрэглэх хэрэгтэй. Ингэвэл сая бие махбодийн амин дэм зэрэг шим тэжээлийн шаардлагыг хангаж чадах бөгөөд биеийн шүүрлийг хужирлаг болгож, шээсний хүчлийг гадагшлуулахад ашигтай болно.

      Хоёр: Буцалсан ус ахиухан уух сайн.\бөөрний чадавх муудсан хүн болгоомжтой хандах хэрэгтэй\ Жирийн байдалд өдөр бүр 2-3 литр ууж, шээсний хэмжээг баталж, шээсний хүчлийг гадагшлуулахад тус дөхөм үзүүлэх хэрэгтэй.

      Гурав: Архи уухыг цээрлэж, ялангуяа шар айраг, кофе, цай зэргийг ч бага ууж, халуун ногоо зэрэг өдөөлт ихтэй хүнсний зүйлийг бага идэж энерги ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах хэрэгтэй.

      Дөрөв: Цустай шээсний хүчилд тогтмол хугацаатайгаар шинжилгээ хийж, түүнийг хяналтдаа авч, биеийн жинг тогтоон барьж, тураах дасгал, мөн зохих хэмжээний биеийн тамирын дасгал бэлтгэл хийхийг хатуу баримталж, бие цогцын дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\