• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-05 17:53:45    
Хятад, Японы харилцааг гүнзгийрүүлэх "Урьхан хаврын айлчлал" [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Урин дулаан наашилж ургамал цэцэг дэлгэрч байгаа хаврын сайхан цагт, Хятад улсын Дарга Хү Жиньтао 5-р сарын 6-ны өдрөөс Япон улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь Хятадын төрийн тэргүүн 10 жилийн дараа, Япон улсад төрийн айлчлал хийх гэж байгаа юм. Энэ бол Хятад, Японы харилцаа "Хахир өвөл"-ийг өнгөрүүлсний дараа болох чухал тэмдэглэлт "Урьхан хаврын айлчлал" юм.

      "Урьхан хаврын айлчлал" нь тийм ч хялбархан болох гэж байгаа биш юм. Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны академийн Япон судлалын хүрээлэнгийн орлогч захирал Ма Жюньвэйгийн үзэж буйгаар, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаа бол Хятад, Японы хоорондын харилцаа хэвийн болсноос хойших онцгой нэг цаг үе болох юм байна. Хоёр талын удирдах хүмүүсийн хамтын хүчин чармайлтаар, Хятад, Японы харилцаа цас мөсийг туулж, урьхан хаврыг угтлаа.

      "2006 онд Абе Шинзог Койзуми Жуничиро халж Ерөнхий сайд болсныхоо дараа, юуны өмнө, Хятад улсад айлчилж, Хятад, Японы харилцааны 6 жил тасалдсан дээд зэрэглэлийн айлчлалыг эхлүүлэв. Энэ бол шувтлалтын чанартай "Мөс гэсгээсэн айлчлал" юм. Хагас жил өнгөрсний дараа, Ерөнхий сайд Вэнь Жябао Японд айлчилж, Хятад, Японы харилцаанд оршиж байсан маш олон асуудлыг зохицуулсан байна. Үүний дараа, Японы Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт гарсан, Ерөнхий сайд Фукуда Ясуо нь Хятад, Японы харилцааг Абе Шинзогийнхоос ч нэн чухалд үзэж байна" гэж тэр тэмдэглэжээ.

      Энэ үндсэн дээр, Хятад, Японы харилцаа нь "Хятад, Японы хамтарсан мэдэгдэл", "Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ", "Хятад, Японы хамтарсан тунхаг" зэрэг улс төрийн 3 баримт бичигт заасан замаар үргэлжлэн замнаж ирсэн байна. Чин Хуа Их Сургуулийн Олон улсын харилцааны асуудал судлаач мэргэжилтэн Лю Жян-юн хэлэхдээ, Хятад, Японы хоёр талын харилцаа байнга гүнзгийрэн хөгжиж байгаа үеэр, Дарга Хү Жиньтао Японд айлчлах нь Хятад, Японы харилцаанд шинэ агуулга нэмэх болно гэлээ.

      "Хятад, Япон хоорондын улс төрийн 3 баримт бичиг бол хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь мөн. Ялангуяа энэ жил нь Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгууллагдсаны 30 жилийн ойд тохиож байна, гэвч хоёр улсын байдал хөгжиж, олон улсын байдал ч хөгжиж байгаа тул, тэдгээр баримт бичгүүдийн бодитой агуулгад нь шинэ зүйл сэлбэх хэрэгтэй юм. Хятад, Япон хоёр орон энх тайван хөгжлийн төлөөний найрсаг хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг 1998 онд тогтоолоо. Сүүлийн үед бас стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцаа тогтоох талаар нийтлэг ойлголтонд хүрсэн юм. Энэ удаа уг үндсэн дээрээ зарим шинэ үзэлт дэвшүүлж болзошгүй юм гэж би үзэж байна" гэж тэр хэллээ.

      Хятад, Япон хоёр орны харилцаанд одоо ч гэсэн эвсэг бус хүчин зүйл оршиж байна. Үүнээс зайласхийхийн аргагүй юм. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Гао Хун хэлэхдээ, Хятад, Япон нь хоёр том орон болсны хувьд эдгээр асуудлуудыг зохицуулах хүчин чадалтай юм гэжээ.

      "Хятад, Япон хоёр орон бол Зүүн Азийн хөрш орон мөртөө бас маш их нөлөөтэй улс юм. Хэлхээ холбоо цаашид нягт болохын хирээр, ийм тийм сөргөлдөөн гарцаагүй гарна. Энэ нь төдийлөн гайхаж цочоод баймаар зүйл биш. Том гүрний харилцааны хувьд, найрсаг хөгжлөөс гадна, оршиж байгаа мөргөлдөөнд шударга, нааштай хандаж, олон улсын хуульд нийцсэн арга хэлбэрээр зохицуулах хэрэгтэй. Хоёр орон хоорондын итгэлцэл, ойлголцлоо нэмэгдүүлхэд маш урт удаан хугацаа хэрэгтэй. Гэвч эрхбиш хүчин чармайлт гаргах нь чухал. Бас албаны талын болон иргэдийн хүчин чармайлт шаардагдана" гэж тэр тэмдэглэжээ.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\