• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 08:46:15    
Эм бэлдмэлийн ажил төрлийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах анханы судалгааны газар

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын эм бэлдмэлийн ажил төрлийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах анханы судалгааны газар 1986 оны 7-р сард Шэньян хотын Зүүн хойдын эм бэлдмэлийн ерөнхий үйлдвэрэт байгуулагдав. Энэ судалгааны газар нь нийт ажил төрлийн хүрээлэн байгаа орчин ахуйг хамгаалах ажилд үйлчилж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах эрдэм шинжилгээний хэсэг ажлыг хариуцдаг бөгөөд хүрээлэн байгаа орчныг хамгаалах техникийн үйлчилгээ, мэдээллийн үйлчилгээ, чанарын үнэогээ хийх болон техникийн зөвлөлгөө өгөх зэрэг ажил хийж байжээ.

      Улсын зэргэллийн шинжлэх ухааны судалгааны чухал төслийг дааж авсан анхын хувийн судалгааны газар: Хятадын улсын зэргэллийн шинжлэх ухааны судалгааны чухал төслийг дааж авсан анхын хувийн судалгааны газар бол Харбины Архаг өвчнийг сэргийлэн эмчлэх судалгааны газар болно. Энэ хувийн судалгааны газар нь Эрүүл мэндийн яамны зохион байгуулсан "7-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацааны улсын шинжлэх ухаан техникийн судаолгааны чухал төсөл болох элгнийн Б хэлбэрийн архаг үрэвсэлийг эмчлэх судалгааны тендерт тэнцэж, энэ ажлыг дааж авсан байна. Элгний Б хэлбэрийн архаг үрэвсэлийг өнөө ч гэсэн эмчлэх сайн арга ологүй бөгөөд элгэний хатуурал болон хорт хавдар тийш шилжих хандлагатай байгаа юм. Дотоод гадаадынхан олон жилийн турш энэ талаар их хэмжээний судалгаа шинжилгээ хйисэн боловч ерөөс хангамжтай үр дүнд хүрч чадаагүй байсан юм. Энэ судалгааны газар нь энэ төслийн дааж авсаны дараа хятад эм бэлдмэлээр энэ архаг өвчнийг эмчлэх судалгаа хийгээд тодорхой хэмжээни йүр дүнд хүрсэн байна.

      Хүрээлэн байгаа орчны чанарын өөрчлөлт хийгээд ангаах ухааны харилцааг судалдаг эрдэм шинжилгээ, сургалтын анхын байгууллага: Хятадын хүрээлэн байгаа орчны чанарын өөрчлөлт хийгээд ангаах ухааны харилцааг судалдаг эрдэм шинжилгээ, сургалтын анхын байгууллага бол Байгаль орчныг хамгаалах үндэсний газар, Түнжи Ангаах ухааны их сургууль хамтран, 1986 оны 11-р сард Ү-хань байгуулсан Ү-ханий Хүрээлэн байгаа орчны ангаах ухааны судалгааны газар болно. Энэ судалгааны газар нь хэрэглээний ангаах ухаан, биологийн онол, техник болон байгаль орчны шинжлэх ухааны судалгааны шинэ олот амжилт, шинэ аргаар хүрээлэн байгаа орчны хүчин зүйлийн хүн төрөлхтөний эрүүл мэндэд үзүүлж байгаа төрөл бүрийн нөлөөг системтэй судалгаа хйидэг юм байна. Нэн ялангуяа нийгмийн үйлдвэрлэл, хүн төрөлхтөний төвлрөн сууршлаас бий болсон хүрээлэн байгаа орны бохирдолын хүний биеийн эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөө зэрэг салбарын судалгаа хийдэг байжээ. \М.Цэцэн бэлэтгэв\