Румын бол Жя Чинлиний Европын 4 оронд хийж байгаа энэ удаагийн айлчлалын эхний өртөө юм. Тэрээр лекц уншихдаа: Хятад Румын харилцааны хөгжлийг нэгтгэн дүгнэж, ирээдүйг төсөөлснөөс гадна бас Хятадын баримталж байгаа энх тайван, хөгжлийн бодлого болон харилцан ашигтай хамтаар хөгжих үзэл баримтлалыг гол болгон танилцуулсан байна. Иймээс, Хятадын энэхүү удирдагчийн Румын сенатад хийсэн лекц, танилцуулсан байдал, хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлсэн зэрэг нь бүр Хятад болон төв дорнод Европын орнуудын харилцааны хөгжилд алс гүн ач холбогдолтой юм гэж Хятад, Румыны хэвлэлүүд үзсэн байна.
Түүний лекцыг Румыны сенатын гишүүд халуунаар алга ташиж хүлээн авсан байна. Сенатын дарга Хятад, Румын найрамдалтай холбоотой үйл явдлуудыг гүн сэтгэлэгтэйгээр эргэн санасан байна. Тэрээр хэлэхдээ, Жя Чинлиний энэ удаа Румынд айлчлахдаа дагуулж ирсэн хүмүүс, гарын үсэг зурсан хамтын ажиллагааны баримт бичгүүдээс үзсэн ч Хятад улс харилцан ашигтай байхыг дээдэлж байгаа нь үнэн гэдгийг гэрчилж байгаа юм гэжээ. Тэрээр бас Бээжингийн олимпийн наадам болон Шанхайн яармагийг зөгнөн ерөөсөн байна. Тэрээр хэлэхдээ, \\ Энэ жил Хятад улс олимпийн наадмыг зохион явуулна. Румыны тамирчдын байрлах олимпийн тосгон маш тохилог болсон байна. Хятад, Румыны харилцаа үүгээр дамжуулан нэн эрчимжихийг бид хүсэж байна. Бээжингийн олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг зөгнөн ерөөж байна. Бид Бээжингийн олимпийн наадамд оролцоно. Шанхайн яармагт ч оролцоно гэжээ. \Э.Цогзолмаа, Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\ 1 2 3
|