• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 11:15:16    
Палестин, Израилийн энхийн хэлэлцээний хэтийн төлөв мөн л тодорхой биш байна [Радио]

CRI

      Америкийн Төрийн нарийн бичгийн дарга К.Райс 5-ны өдөр Израилийн Ерөнхий сайд Олмерттай хэлэлцээ хийсний дараа Израиль, Палестинд хийсэн хоёр хоногийн айлчиллаа өндөрлүүлэв. Райс Палестин, Израилийн энхийн хэлэлцээг түргэтгэх болон Америкийн Ерөнхийлөгч Ж.Бушийн энэ сарын дунд арав хоногт хийх айлчлалд бэлтгэх хоёр үүрэгтэй айлчилсан юм. Райсын айлчлал дууссаны дараа Палестин, Израилийн энхийн хэлэлцээний хэтийн төлөв мөн л тодорхой биш байна гэж шинжээчид үзлээ.

      Иордан голын баруун эргийн Палестинчуудын үйл ажиллагааны талаарх хязгаарлалаа султгаж, орон нутгийн Палестинчуудын амьдралын байдлыг сайжруулах үр ашигтай арга хэмжээ авахыг тэрээр айлчлалын үеэр Израильд шаардсан бөгөөд оршин суугчдын цэг үргэлжлэн байгуулж байгаа Израилийн үйл ажиллагааг шууд шүүмжилсэн байна. Гэвч Палестин, Израиль жилийн эцсээр энхийн хэлэлцээр тохиролцох зорилтын талаар тэрээр дээр удаагийн айлчлалын "итгэл төгс" гэсэн үг яриагаа дахин дэвтсангүй. Харин зөвхөн хоёр талын ноцтой санал зөрөлдөөнийг жилийн сүүлчээр арилгах явдлыг Палестин, Израйль хоёр тал мөн хамтын зорилт болгож байна гэж онцолсон байна.

      Райс явсны дараа Олмерт, Аббас хаалттай хэлэлцээ хийж, Израиль, Палестины эцсийн хил болон аюулгүй байдлын асуудлаар санал солилцов. Хилийн асуудлаар хоёр тал нэлээд ахицтай болсон бөгөөд жилийн сүүлчээр эв зүйгээр зохицуулах төсөл бий болгохоор чармайх болно гэж илэрхийлсэн гэж хэлэлцээний дараа Израилийн албаны хүн хэлсэн байна.

      Райсын айлчлалаас болж, Палестин, Израилийн энхийн хэлэлцээний ирээдүй нэн өөдрөг болоогүй гэж шинжээчид үзэж байна.

      АНУ, Дундад дорнодын энхийн бага хурал зарлан хуралдуулж, Израиль, Палестины энхийн хэлэлцээг дахин эхлүүлсэн бөгөөд 2009 оны 1-р сард Ерөнхийлөгч Бушийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хоёр тал хэлэлцээр тохиролцох зорилт тогтоож өгсөн боловч, хамгийн гол чухал асуудлыг хоёр тал өөрөө хэлэлцээ хийж зохицуул гэж үлдээж өгсөн байна. Эцсийн статуст холбогдох гурван гол асуудлын хэлэлцээ нь хоёр талын асар их санал зөрөлдөөнөөс болж ахицтай болж чадаагүй. Дундад дорнодын энхийн "Замын зураг" төлөвлөгөөний нэгдэх шатны холбогдох шаардлага ч гэсэн Гаазын пуужингийн дайралт болон Израиль оршин суугчдын цэг байгуулсан зэрэг асуудлаас болж хэрэгжиж чадаагүй юм. Ингэснээс хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал дахин маргалдаж эхэлсэн байна.

      Америкийн үр нөлөөнөөс гадна, Палестин, Израилийн энхийн хэлэлцээ нь мөн дотоодын олон зүйлийн хүчин зүйлд хязгаарлагдаж байна. Палестины хувьд, Абаас тэргүүтэй зөөлөвтөр бодлого баримтлагчид хэрэв Израильтай хэлэлцээ хийж, Израилийг шахаж байгаад Иордан голын баруун эргийн Палестинчуудын үйл ажиллагааны талаарх Израилийн хязгаарлалыг түргэн сулруулахгүй юм бол энхийн хэлэлцээний тухай ард иргэдийн дэмжлэгийг алдах бөгөөд жилийн сүүлчээр хийхээр төлөвлөж байгаа Палестины их сонгуулийг нэн ээдрээн будлиантой болгох болно. Израилийн талын дарамт ил тод биш ч гэсэн дотоодын улс төрийн тогтворгүй байдал нь энхийн хэлэлцээний бодлогод төсөөлөгдөшгүй үр нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм. Райсын Палестин, Израильд хийсэн айлчлал дууссан боловч тэрээр Палестин, Израилийн энхийн хэлэлцээний бараан үүлийг сарниулж чадаагүй, Палестин, Израилийн энхийн хэлэлцээний хэтийн төлөв мөн л тодорхой бус хэвээр байна \Цэцэн орчуулж, Урангоо хянав\