Хөдөө нутагт заавал сургах боловсролын шатны хүүхдүүдэд сурах бичиг төлбөргүй олгож, сургуулийн дотуур байранд сууж байгаа ядуу амьдралтай хүүхдэд нөхцөр олгох хэмжээг нэмэгдүүлэн, нийтийн хэрэглээний зарлагын баримжааг дээшлүүлэхийн тулд, энэ онд Хятадын Шаньдүн мужийн орон нутгуудын Засгийн газраас хөдөө нутагт нийт 4 тэрбум 560 сая юаний санхүүгийн туслалцаа үзүүлж, хөдөө нутгуудын заавал сургах боловсролын зарлагын мөнгөний асуудлыг баталгаажуулж байгааг сурвалжлагч саяхан Шаньдүн мужийн Санхүүгийн танхимаас мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үвэл, энэ онд Шаньдүн мужийн Санхүүгийн танхим нь хөдөө нутгийн заавал сургах боловсролын зарлагын мөнгөний асуудлыг баталгаажуулах тогтолцооны өөрчлөлтийн ажилд нийт 4 тэрбум 560 сая юаний хөрөнгө оруулна. Үүнд мужийн зэрэглэлийн санхүүгийн байгууллага нь улсын төвлөрсөн төсвийн дэмжлэгтэй уялдуулан 3 тэрбум 380 сая юаний хөрөнгийн туслалцаа үзүүлэх болно. Хөдөө нутгуудын заавал сургах боловсролын шатны сурагчдад сурах бичгийг төлбөргүй хангана. Энэ нь Шаньдүн мужийн хөдөө нутгийн сурагчдын боловсролын зарлагын дарамтыг 1 тэрбум 100 сая юаниар хөнгөрүүлсэн үзүүлэлт болж байгаа юм. Үүний зэрэгцээ, Чинжөү зэрэг газрынхан туршилт хийсэн үндсэн дээрээ, сурах бичгийг давтан хэрэглэх ажлыг наштай ахиулан, санхүүгийн зарлагыг ххэмнэх болно.
Шаньдүн мужийн Санхүүгийн танхимаас 70 сая юань тохируулж, сургуулийн дотуур байранд сууж байгаа амьдрал ядуу хүүхдүүдэд нөхюөр оглох хэмжээг нэмэгдүүлж, жил болгон хүүхэд бүрд 300 юань олгож байсныг нэмэгдүүлээд 500 юань, анх дундын хүүхдэд 750 юань болгож, нөхвөр олголтод хамрагдах хэмжээг сургуулийн дотуур байранд сууж байгаа нийт сурагчдын 8 хувиас доргүй байлгана гэж тогтоожээ.
Хөдөө нутгийн дунд, бага сургуулийн нийтийн хэрэглээний зарлагын мөнгөний асуудлыг баталгаажуулахын тулд, Шаньдүн бага сургуулийн сурагч болгоны нийтийн хэрэглээний зарлагын нөхвөрийн баримжааг 240 юань байснаас нь 295 юань болгож, хөдөө нутгийн дунд сургуулийн сурагч болгоны нийтийн хэрэглээний зарлагын нөхвөрийн баримжааг 340 юань байснаас нь 445 юань болгоно, Үүний зэрэгцээ, 790 сая юаниар хөдөө нутгийн дунд, бага сургуулиудын дотуур байр болон хилээлын байрт засвар хийх гэж байгаа аж.
Өнөөгийн байдлаар, Шаньдүн мужийн шат бүрийн санхүүгийн салбарынхан санхүүгийн талын тус тусын даах харьцлыг тогтоож, хөрөнгө мөнгийг хүрэлцгүйц хэмжээгээр нь төсөвт тусгана. Үүнд мужийн зэрэглэлийн санхүүгийн байгууллагаас анхны бүлэгт 1 тэрбум 310 сая юань гаргаж, сургууль эхлэхээс өинө бүхнийг нь олон шяний санхүүгийн тусгай дансанд шилжүүлж, хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны сургуулиудын хэвийн ажиллагаанд баталгаа хангасан байна.
|