• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-06 15:39:38    
Хятадын музей үнэгүйгээр үйлчилгээ хангаж бий

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байцгаана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Урт хугацааны турш тасавбар зарж байсан музей нь өнөө үнэгүйгээр нийт олонд үйлчлэх болсон байна, энэ бол Хятадын соёлын яамны ард иргэдэд төхөм үзүүлэх бас нэг арга хэмжээ болно. 4-р сарын 1 хүртлэх байдлаар, Хятадын 600 гаран албан журмын музей, дурсгалын орднууд ард олонд үнэгүйгээр үйлчилж, ирэх жил гэхэд бараг ийм үнэгүйгээр үйлчлэх музейн тоо хэмжээ нь 1400-д хүрэх юм байна. Хятадын шат бүрийн засаг захиргааны газар нь их хэмжээний хөрөнгө мөнгө санхүүжүүлж, музей зэргийн үнэгүйгээр үйлчилгээ хангахыг дэмжиж, ард иргэдийн соёлын хэрэгцээ шардалгыг хангасан байна.

       Хятадын албан журмын музей нь дунд бага сургуулийн сурагчид болон ахмад буралчуудад үнэгүйгээр үйлчилсээр ирсэн байна. 2007 оны 3-р сард, Хятадн өнмөд нутгийн хөгжсөн хот Шэнь Жэнь нь юуны өмнө уг хотын бүхүйл музейг ард иргэдэд үнэгүйгээр үйлчлүүлсэн байна. мөн жилийн 11-р сарын 6-д, Хятадн төв нутгийн Ху Бэй муж ч Ху Бэй мужийн музейгаа ард олонд үнэгүйгээр үйлчлүүлнэ гэж зарласан байна. уг музей бол Ху Бэй мужийн цорын ганц мужийн зэргэлэлийн музей байгаа. Тэнд хүүхдээ дагуулан тойрч байгаа Жан Ү сурвалжилагчид ийнхүү ярьсан байна:

      "Уулдаа музейгийн тасалбарыг 30 юаниар зардаг байсан, одоо харин үнэгүйгээр үйлчлэх боллоо, энэ нь манай цалин оролго багатай хүмүүс, айл гэрт авч хэлбэл үнэхээр баярлууштай явдал болно" гэжээ.

        Хятадын Соёлын яамны сайдын орлогч Жөү Хэпин хэлэхдээ, музейг үнэгүйгээр үйлчлүүлэх талаар Хятадын төв засгийн гаазр болон шат бүрийн захиргааны газрууд ихээхэн хүчин чармайлт гаргаасан байна гэжээ. тэрээр хэлэхдээ:

      "Хятадын төвлөрсөн төсөв нь 1 тэрбум 200 сая юань санхүүжүүлж, бүх улсын нэн олон музейг ард олонд үнэгүйгээр үйлчлүүлэх гэж байна" гэжээ.

      Үнэгүйгээр үйлчлэхэд хандан, Ху Бэй мужийн засгийн газар нь жил болгон 30 сая юань зарчуулж, музейн уулын тасалбарын оролго болно өдөр тутмын зардал хээргсэд чиглүүлж байна. Бээжин хотын засгийн газар нь ч жил болгон 100 сая юань санхүүжүүлж, ард иргэд зоос мөнгө төлхүйгээр музейд тойрон үзхийг баталгаажуулж бий.

      Хятадын засгийн газрын төлөвлөгөөний дагуу, 2008 болон 2009 онуудад, Хятадын албан журмын музей, дурсгалын ордон болон бүх улсын хэмжээний эх орноо хайрлах хүмүүжил хүртээх бааз зэргийг бүхнийг үнэгүйгээр үйлчлэх болгох юм байна. Хятадын түүх соёлын ажил хариуцсан үндсэний газрын даргын орлогч Жан Бөгийн үзэж байгаагаар, үнэгүйгээр үйлчилгээ хангах нь Хятадын музей, түүх соёлын ажил хариуцсан байгууллагын удирдалганд нэн өндөр шаардалга тавьсан байна гэжээ. тэрээр хэлэхдээ:

      "Музейн үйлчилгээний төвшөн, хүчин чадавхи зэрэг нь эрхбиш ард олны шаардалгатай нийцсэн байх хэрэгтэй, үнэгүйгээр үйлчлэх болсноос, үзэж тойрох хүн ч их олон болсон байна, музейн удирдалга хамааралтын хүчин чадавхи, аюулаас хамгаалах тоног төхөөрөмж зэрэг ч сайн байх хэрэгтэй болсон байна. " гэжээ.

       3-р сарын 28-нд, Бээжингийн хараан дахь 29 музей нь бүхнээрээ үнэгүй үйлчлэх болсон байна. үүнд Бээжин хотын түүх соёлын ажил хариуцсан газрын дарга Күн Фаньчи хэлэхдээ:

      "Үнэгүйгээр үйлчлэх нь бидэнд бас олон асуудал тулгаруулсан байна. жишээлбэл, үзэж тойрох хүн нэг л дор олон болж, үзэгчид болон музейн аюугүйн байдалд бүр хүндрэл учруулсан байна. гэвч бид их олон урьдчилсан төлөвлөгөө тогтоосон учраас, эдгээр асуудлуудыг амархан шийдвэрлэж чадсан байна" гэжээ. /Хүчит редакторлон бичив/