• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 15:04:09    
Азийн хөгжлийн банкны жил тутмын ээлжит хурал Мадридад өндөрлөв [Радио]

CRI

      Азийн хөгжлийн банкны зөвлөлийн жил тутмын 41 дэх ээлжит хурал 6-ны өдөр Испанийн нийслэл Мадридад өндөрлөв. Азийн хөгжлийн банкны 60 гаруй гишүүний засгийн газрын өндөр албан тушаалтан, тэрчлэн гол гол банк, санхүүгийн хариуцлагатан энэ хуралд оролцон өдөр ирэх тутам гаарч байгаа Олон улсын үр тарианы үнийн өсөлт, Азийн хөгжлийн банкны стратегид зохицуулалт хийх, тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

      Хурлын хугацаанд, талууд сүүлийн үед олон улсын үр тарианы үнэ тасралтгүй өсч байгаа асуудлыг хөгжилтэй авч хэлэлцэв. Энэ оны 1—3-р сард Америкийн экспортын улаан буудайн үнэ тонн бүрдээ 65 ам. доллар өсч, Тайландын экспортын цагаан будааны үнэ тонн бүрдээ 197 ам.доллар өссөн байгааг Дэлхийн банкны энэ сарын эхээр нийтэлсэн тайланд харуулсан байна. Зөвхөн нэг л жилийн хугацаанд Олон улсын улаан буудайн үнэ 130 хувиар өсч, мөн энэ хугацааны турш сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Цагаан будаа болон эрдэнэ шишийн үнэ ч 100 хувь болон 38 хувиар тус тус өссөн байна. Үр тарианы үнэ үргэлжлэн өссөнөөс дэлхийн өлсгөлөн байдалд орсон хүн ард 100 саяас давсан байна гэж НҮБ-ын Үр тарианы төлөвлөгөөний газар тэмдэглэв. Азийн хөгжлийн банкны сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, үр тарианы үнэ өссөөр байгаа болон дэлхийн зээл багассаны улмаас, 2008 онд Азийн бүс нутгийн инфляци 5.1 хувиар өсч, харин эдийн засгийн өсөлтийн хурд нь 2007 онд 8.7 хувь байснаасаа 7.6 хувь болж буурах юм байна. Өнөө Бангладеш, Пакистан, Шири Ланка зэрэг оронд үр тарианы ноцтой хямрал болж, зарим газар үүнээс болж үймээн гарсан юм байна.

      Үр тарианы үнэ өссөнөөс болж, дэлхийн үр тарианы хямрал цаашид гаарч байгаа, энэ нь дэлхийн ядуу хүн амын гурваны хоёр нь байдаг Ази, Номхон далайн бүс нутагт авч хэлбэл хүнд цохилт болох юм гэж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Харухико Курода хурлаас өмнө хэлж байсан юм. Энэ хурал дээр Тайландын засгийн газрын дэвшүүлсэн Кампучи, Лаос, Мьянмар, Вьетнам зэрэг цагаан будаа үйлдвэрлэдэг гол орнуудтай хамтран "Цагаан будаа экспортлогч орнуудын байгууллага" байгуулах гэсэн санал нь өргөн хүрээний анхаарал татсан байна. Гэвч Харухико Курода нарын зэрэг хүмүүс үүнийг эсэргүүцэж, "Цагаан будаа экспортлогч орнуудын байгууллага" гэдэг нь импортлогч орнуудын ашиг сонирхлыг хохироох төдийгүй, экспортлогч орнуудад ч ашиггүй юм гэж үзэв.

      Жил тутмын энэ хурлын өөр нэг чухал хэлэлцсэн асуудал бол "Азийн хөгжлийн банкны 2020 оны стратег"-ийг судлан хэлэлцсэн явдал болно. Энэ стратегийн дагуу, Азийн хөгжлийн банк нь ирэх 12 жилд дэд бүтцийн байгуулалт, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн ажил төрлийн хөгжил, боловсрол зэрэг салбарт нэн их анхаарал хандуулж, хөгжиж байгаа бүх гишүүдийн шаардлагыг аажмаар хангах болно. Энэ хуралд оролцсон Хятадын төлөөлөгч, Сангийн сайд Шэ Шюйрэнь үг хэлж, олон улсын эдийн засгийн хөгжлийн тодорхой бус тал нэмэгдэж байгаа нөхцөл байдалд, Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг мөн түргэн өсөн нэмэгдэж, хэтийн төлөв нь сайн байгаа боловч мөн их олон өрсөлдөөн сорилт нүүрлэж, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхэд мөн үүрэг хүнд байна гэж онцолжээ. Тэрээр Азийн хөгжлийн банкны урт хугацааны стратегийн хүрээ болон хожмын хөгжлийн чиглэлд холбогдуулан гурван санал дэвшүүлэв. Азийн хөгжлийн банк нь тус бүс нутгийн улс орнуудын хөгжлийн адил бусын үе шат болон бодитой шаардлагын дагуу, урт хугацааны стратегийг уян хатан хэрэгжүүлэхийн хамт, өөрчлөгдөж байгаа байдлын дагуу түүнд зохицуулалт хийх ёстой. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банк нь стратегийн хүрээнд шаардагдах хөрөнгө мөнгө, хүн хүчний эх баялгыг баталгаажуулж, хөрөнгө мөнгө нийдэм нэмэгдэж байгаа асуудлын тухай судалгааг түргэн эхлүүлэхийн хамт, ажилтнуудыхаа ажлын чадвар болон мэдлэг боловсролыг цаашид дээшлүүлэх ёстой. Үүнээс гадна, Азийн хөгжлийн банк нь нааштай арга хэмжээ авч, өөрчлөлтийн үйл явцаа цаашид түргэтгэж, дотоод удирдлагын бүтцээ сайжруулах ёстой гэж тэрээр ирэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\