"Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ" байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ жил мөн "Хятад, Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жил" болно. Одоо Хятад улсын дарга Хү Жиньтао Японд төрийн айлчлал хийж байна. 200 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын залуучуудын төлөөлөгчид ч Японд найрсаг айлчлал хийж байгаа. Хятад, Япон хоёр орны хөгжлийн явцад залуучуудын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Хоёр орны залуучуудын хэлхээ холбоог байнга эрчэмжүүлж, харилцан ойлголцох нь хоёр орны нийтлэг ойлголт болжээ.
Японы засгийн газрын урилгаар Хятадын залуучуудын 200 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 5-р сарын 4-нээс 10-ны өдрүүдэд Японд айлчилж байна. Энэ удаагийн залуучуудын төлөөлөгчдийн Японд айлчлах хөтөлбөрт: "Хятад, Японы залуучуудын найрамдал солилцооны жил"-ийн Японы талын нээлтийн ёслол, аж ахуйн нэгж болон сургуулиудтай танилцах, Японы залуучуудтай солилцоо хийх зэрэг багтаж байна. Хятадын залуучуудын төлөөлөгчид Японд айлчлахаас өмнө Японы хүүхэд, залуучуудын 1000 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ оны 3-р сард Хятадад айлчилсан юм. Хятад улсын дарга Хү Жиньао Японы талын төлөөлөгчдийн гишүүдтэй уулзсан бөгөөд холбогдох арга хэмжээнүүдэд оролцсон байна.
Одоогийн Хятад, Японы залуучуудын хэлхээ холбоо өнөөгийн Хятад, Японы харилцаатай адил урьхан хаврын аятай үед ороод байна гэж зарим тайлбарт өгүүлжээ. Түүхэнд Хятад, Японы залуучуудын хэлхээ холбоонд ч ийм аятай сайхан үе байсан. 1984 онд Хятадын засгийн газар Японы 3000 залуучуудыг Хятадад урин айлчлуулж, "Хятад, Японы залуучуудын найрсаг уулзалт"-ын өргөн их арга хэмжээ зохион байгуулж, хоёр орны залуучуудын хэлхээ холбооны өрнөлт гаргасан юм. 1985 онд Японы засгийн газар Хятадын залуучуудыг Японд урьж айлчлуулсан. Тухайн үед залуучуудын ажил хариуцаж байсан Хү Жинтао тэргүүтэй Хятадын залуучуудын төлөөлөгчид Японд айлчлав. Эдгээр арга хэмжээнүүд нь 20-р зууны Хятад, Японы найрсаг хэлхээ холбоонд өрнөлт гаргасан юм.
Япон-Хятадын найрамдлын нийгэмлэгийн зөвлөлийн дарга Шираниши Шиничиро 1984 онд Хятад улсад айлчилж байсан юм. Тэрээр тэр үеийн байдлаа эргэн үзэж хэлэхдээ: "1984 онд Хятад улс намайг урьж айлчлуулсан. Бид Хятадын онгоцоор Бээжин, Шанхай, Наньжинь Ү хань зэрэг хотуудад айлчлахад халуунаар хүлээн авсан. Хятадын бэлтгэл ажил маш сайн хийгдсэн байлаа. Энэ айлчлал нь Хятад-Японы найрамдлын үрийг тарьсан юм" гэлээ.
Энэ онд Японд айлчилж байгаа Хятадын залуучуудын төлөөлөгчдийн дотор, 1985 онд Японд айлчилж байсан онц урилгатай төлөөлөгчид байгааг дурьдууштай юм. Дуучин хатагтай Жинь Мань бол тэдгээрийн доторхи нэг нь юм. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, 23 жилийн өмнө, Японд очихдоо өндрөөс өндөр давхар байшин сүндэрлэсэн том хот хийгээд хотын иргэдийн баялаг сайхан амьдралыг ойлгож, Японы ард иргэдийн халуун сэтгэлийг мэдэрсэн юм. Энэ удаа Японд дахиж айлчлаад, тухайн жилийнхтэй адил бус зүйлүүдийг ойлгосон байна гэлээ.
Тэрээр хэлэхдээ: "Энэ удаа би Японд айчлаад тэдний хүмүүнлэгийн соёл, боловсрол, ёс заншлыг ойлгож, соёлын талаас нэн гүн зүйлийг ойлгохыг бодсон юм. Жишээлбэл, хоёр тал хөгжлийн ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа. Япончууд хятад хүмүүст яаж хандаж байгаа зэрэг болно" гэжээ.
Хятадын Коммунист Залуучудын Эвлэлийн Төв Хорооны Олон улстай холбоо авах хэлтсийн дарга Ни Жянь бол Японд айлчилсан Хятадын залуучуудын төлөөлөгчдийн орлогч тэргүүн юм. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, энэ удаа манай төлөөлөгчид Японд айлчилж байгаагийн ерөнхий зорилго нь "Шинэ Японыг ойлгох явдал юм" гэлээ.
Хятад, Япон хоёр орны удирдагчид хоёр орны залуучуудын харилцааг маш чухалд үзэж байна. 2007 онд Японы Ерөнхий сайд Фукуда Ясуо Хятад улсад айлчлахдаа, хоёр орны залуучууд солилцоогоо эрчимжүүлэн, сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцлон байгуулахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Хятад улсын Дарга Хү Жиньтао Японд айлчлахаас өмнө, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн сувалжлагчдад ярилцлага өгөхдөө, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлгийг батжуулах хамгийн үр ашигтай арга зам бол хоёр орны ард түмэн, ялангуяа залуучууд багачуудын найрсаг харилцааг байнга эрчимжүүлэх явдал мөн гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|