• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 18:00:50    
Монгол улстай хөршилж байгаа Урадын дунд хошуу

CRI

     Урадын дунд хошуу бол ӨМӨЗО-ны баруун хойт биед Монгол улстай хөршилж Хатанголын Бортохойтой хиллэж байдаг. Өмнө тал нь сүрлэг сайхан Мони нуруутай, ар тал нь өнөр баян өргөн уудам бэлчээртай, Мони нурууны өмнүүр Хатанголын хуучин гулдрил дайран өнгөрдөг бөгөөд голын хөвөөгөөр мал малжин газар тариаланд тохиромжтой өн шимлэг хөрс, байгалийн нөөцөөр баян байдаг. Уг хошуу нийт 138.8 мянган хүн амтай, үүнд монгол үндэстэн 18.8 хувийг, хятад үндэстэн 80.5 хувийг тус тус эзэлж байна. Уг хошуу харьяандаа 16 сум шян сууринтай. Үүнд малжих сум 9 байдаг. Хошуун төв Халиут бол уг хошууныхаа улс төр, эдийн засаг, соёл, зам тээвэр, холбоо мэдээллийн төв юм.

     Уг хошуу нийт 22744 ам км нутаг дэвсгэртэй. Үүнд малжих, Хатанголын услалтын болон уулархаг бүс зэрэг эдийн засгийн 3 бүст хуваагддаг. Уг хошуу 1.7 сая га бэлчээр, 40 мянган га тариан газартай.

     Боомтын бүтээн байгуулалт: Ганцмод боомт бол төрийн нэгдүгээр зэрэглэлийн улирлын чанартай эх газрын боомт юм. Уг боомт Өвөр монголын Урадын дунд хошууны Баянхангай сумын Хятад Монголын хилийн шугамын 288-р баганы орчим Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомттой 12.8 км зайтай оршдог.

      Одоогийн байдлаар Ганцмод боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийт 141.35 сая юаний хөрөнгө оруулж, "БНХАУ" –ын хаалга, Хятад Монголын барааны талбай хоёрыг хүрээлсэн бөгөөд Үюань шяниас Ганцмод боомт хүрэх 200 км авто замын 90 км-ийн хар зам болон Халиутаас боомт хүртэлх 110 км-ийн дөрөвдүгээр зэрэглэлийн авто замыг тавьж дуусгалаа. Боомтын хамтран шалгах алба, хамтран шалгах зал, албан таслагаа, гуанз зэрэг барилга байгууламж бүрэн төгөлдөр болов. Машин тээврийн удирдлагын газар болон ариутгалын агуулах нь худалдаачдад чанар сайтай үйлчилгээ хангадаг. Урадын дунд хошуу боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтаа түргэтгэхийн зэрэгцээ цогцолборын удирдлагаа эрчимжүүлж, ялангуяа боомтын аюулгүй байдлын удирдлагаа сайжруулснаар мэхэлж дээрэлхийлэх, хулгай дээрэм үйлдэх, танхайрах зэрэг хууль бус ажиллагаанд хүчтэй цохилт өгч боомтын худалдааны хэвийн дэг журмыг хангасан байна. Үүний дагуу, боомтын захын худалдааны бүс ч үтэр түргэн хөгжөөд угийн хэдхэн монгол гэр байснаа хоол ундааны үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдаа, агуулга тээвэр, банк санхүүгийн мэдээлэл, аялал жуулчлалыг уялдуулсан худалдаа үйлчилгээний бүс болж төлөвшсөн бөгөөд мөн дан хоол хоногийн үйлчилгээний бүс байснаа бөөний болон жижиглэнгийн бараа худалдаалах олон талын үйлчилгээтэй төв болов. Одоогоор энд нийт 800 гаруй ам метрийн талбай бүхий гуанз, буудал, дэлгүүр 142-ыг барив.

      Ганцмод боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалт улмаар төгөлдөржиж, боомтын цогцолбор үр өгөөж нэмэгдэн худалдаа хөгжсөнөөр Хэбэй, Тяньжинь, Ниншя, Ганьсү, Хэнань, Өвөр монгол болон Монгол улсын худалдаачдын сонирхлыг ихээхэн татах болсон байна. Жил бүрийн 1,4,7 10-р сарын 1-20 хүртэл боомт нээдэг. Боомт нээх бүр захын худалдааны бүсэд арилжаа наймаачид үй олноор хуран цугларч туйлын хөгжөөнтэй байдаг. Бүртгэлээр, сүүлийн жилүүдэд боомтын хоол ундааны үйлчилгээ болон жижглэнгийн худалдааны салбарын нийт ажиллагсад давхардсан тоогоор 25 мянга, нийт арилжаалалт 120 сая юаньд хүрсэн бөгөөд энд ирсэн хүмүүс давхардсан тоогоор 1.3 саяд хүрэв. Ганцмод боомтын худалдааны эргэлт жил дараалан өсч байх бөгөөд худалдаа, аялал жуулчлалаар онцлог болгосон хилийн хотхон төлөвшив.

      Мал аж ахуй: мал аж ахуй бол Урадын дунд хошууны чухал суурь тулгуур аж үйлдвэр болох юм. Мал аж ахуйн бүтээгдэххүүн нь аж үйлдвэр хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 26.6 хувийг эзэлдэг. Уг Хошууны хонь ямаа, адуу, үхэр, тэмээ 1.48 саяд хүрсэн нь ӨЗО-нд дөрөвдүгээр байрыг, үүнд 1.01 сая ямаа байх нь ӨЗО-нд нэгдүгээр байрыг эзэлснээрээ ӨМӨЗО-ны мал аж ахуйн том хошуу болсон бөгөөд малын ашиг шимийн чухал бааз болов. Жил бүр 569.4 мянга гаруй мал, 201 тонн ямааны ноолуур, 1214 тонн хонины ноос, 543.8 сая ширхэг арьс ширийг нийлүүлж байна. Уг хошууны хонь бүх Хятадад алдартай бөгөөд Хөх хот, Бугат, Бээжин Тяньжинь, Хэбэй, Хэнань зэрэг газруудын захад борлогдож байдаг. Урадын дунд хошууны богд уулын цагаан ямааны шилдэг ноолуур нь бүх Хятадын нэрт шилдэг бүтээгдэхүүнд жагсаагдсан байна. Энэхүү ямааны ноолуур нь 4 см зузаан, нарийн нь 14-16 микрон, цэвэр ноолуур гарах хэмжээ нь 60 хувьд хүрсэн бөгөөд Италийн "Чайгэна"-гийн мөнгөн медаль хүртээд дотоод гадаадад алдаршсан байна. Одоогоор Урадын дунд хошууны мал аж ахуйн нийт бүтээгдэхүүн 1.234711сая юань, махны төрлийн бүтээгдэхүүнд 1524 тонн, сүү 1524 тоннд хүрч байна.

      Газар тариалан: Урадын дунд хошуу бол мал аж ахуйгаар гол болгож, газар тариалан, мал аж ахуйг уялдуулсан газар нутаг болох бөгөөд газар тариалан нэлээд их хувийн жинг эзэлдэг. Үр тарианд голдуу буудай, эрдэнэ шиш, шиш, нарим, монгол амуу, сагаг, овъёос, буурцгийн зүйлийг, эдийн засгийн тариамалд голдуу наран цэцэг, чихрийн лууван, төмс, гуа ногоо, алим зэргийг тариалдаг, уг хошуу жил бүр 116608 тонн үр тариа хураадаг. Үүнд сагаг нь уулархаг ган хуурай нутгийн гол таримал болох бөгөөд химийн бордоо, хорхойн хор хэрэглэдэггүй болохоор "бохирдолгүй хүнс" хэмээн алдаршив. Сагаг нь бас эрүүл мэндэд тустай болохоор, дотоод гадаадын хэрэглэгчдэд маш их таалагдаж байдаг. Уг хошууны сагаг нь Япон зэрэг улс орнуудад борлогдож байгаа болохоор экспортолж валют хуримтуулах чухал бүтээгдэхүүн болов.

      Аж үйлдвэр: Мони нуруу Урадын дунд хошууны дундуур хөндлөсч гардаг. Мони нурууны ар талаар дов толгод сүлжилдээд элбэг баян ашигт малтмалын нөөцтэй байдаг. Геологийн шинжилгээний дүнгээс үзэхэд 65 төрлийн ашигт малтмал байдаг байна. Одоогоор илрэл нь мэдэгдсэн гол ашигт малтмалд: нүүрс 3.5 тэрбум тонн, төмөр 34.98 сая тонн, хлор 360 мянган тонн, манган 150 мянган тонн, зэс 15 мянган тонн, хар тугалга 196 мянган тонн, цайр 2.06 сая тонн хүрэх юм байна. Анхны төсөөлснөөр ашигт малтмалын нөөцийн эдийн засгийн өртөг нь 30.7 турбум юанийг давах юм байна.

      Аялал жуулчлал: Урадын дунд хошуу аялал жуулчлалын нөөцөөр баян байдаг. Үүнд дэлхийд алдартай "Мони нурууны хадны зураг", "үлэг гүрвэлийн чулуужмал", соёл түүхийн агуулга бүхий "Ширээн сүм, рашаан булгийн туйр" болон "Чяньли сүм"-тэй, Өвөрмөц үзэмж бүхий "богд уулын дүр төрх" болон "Урадын дунд хошууны хөдөө нутгийн үзэмж" бий, "төрийн дархан цаазтай модны төрөл-ямаан арцны экологийн дархан цаазтай бүс" болон "монгол хулан зэрлэг амьтдын дархан цаазтай бүс" бий бөгөөд бас мянган жилийн хайлс, голын хөвөөний удын ой, боомтын гаднахь гайхамшигт чулуун ой, Өө булагийн аманд оршуулсан Японы эсрэг дайнд бие үрэгдсэн баатарчуудын булш, Ганцмод боомт хийгээд төрийн хаалга зэрэг бий. Дөрвөн жил тутам болох наадам бол хөдөө нутгийн том баяр наадам юм. Жил бүрийн билгийн тооллын 5-р сарын 13-ны үеэр аялал жуулчлалын цэг буюу сүм хийдээр гол болгосон "овоо тахих" үйл ажиллагааг газар сайгүй зохиодог. Энэ үеэр бөх барилдах, морь уралдуулах, сур харвах бөгөөд туйлын их баяр наадам болдог.

      Урадын дунд хошууны нутаг дэвсгэр өргөн уудам, байгалийн нөөц элбэг баян бөгөөд эндэх ард иргэд нь цайлган сайхан заншилтай байдаг. 50 гаруй жилийн турш, ялангуяа бүх Хятадын өөрчлөлт шинэчлэлт хийсэн 20 гаруй жилийн турш, эдийн засгийн хөгжлийн дагуу хөдөө нутгийн өрцөн дэх морьсог үндэстэн, зах зээлийн эдийн засгийн хөгжилд хамрагдан ороод төрийн баруун бүс нутаг хөгжлийн эрчинд "хөдөө нутгийн гэрэлт сувд" болсон Урадын дунд хошуу нь гэрэл гялбаагаа улам их цацруулах нь дамжиггүй.