• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 18:13:08    
"Наран тойрог" 16 дахь дугаар

CRI

      Өнөөдөр та бүхэнд "Гэрчийн мэдүүлэг" тэмдэглэлийн дэд бүлгийг сонсгохоор бэлтгэлээ.

      Цаг хугацаа үйл явдлыг тодруулж байдаг. Тэгээд ч түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдалд оролцогч нь түүнийгээ он цаг, өдөр судар, цаг нартай нь бичиж үлдээх нь хожмын янз бүрийн мэргэжлийн хүмүүст бүгдэд нь тустай. Тиймээс л бид "Гэрчийн мэдүүлэг" бичлээ. Яагаад гэвэл, Танд сонсох өнөөдрийн тэмдэглэл БНХАУ-ын ОУР хийгээд МУ-ын ҮОНРТ-ийн хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудас болон үлдэнэ. Бид тэгж бодож байгаа юм.

      2008 оны 4-р сарын 1. Мягмар гариг. Хаврын налгар энэ сайхан цаг БНХАУ-ын ОУР, МУ-ын ҮОНРТ-ийн хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн өдөр байлаа. Учир ийм л дээ. Хоёр орны тус хоёр байгууллага хамтран ажиллах гэрээгээ өнөө цагийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, радиогийн удирдлагууд нь гарын үсэг зурсан юм. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Чилаажав, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Наранбаатар, МҮОНРТ-ийн орлогч, Радиогийн захирал Пүрэвдаш, МҮОНРТ-ийн ГХ-ны албаны дарга Лхагвасүрэн, МҮОНР-гийн Хятад хэлний нэвтрүүлгийн редактор Эрдэнэсувд нар багтсан байсан. БНХАУ-ын Кино, радио, телевизийн ерөнхий газрын урилгаар ирсэн манай төлөөлөгчдийг энд маш сайхан хүлээж авсаан. Өдрийн зоог хамт барьж, хоёр байгууллагынхаа ирээдүйн нягт хамтын ажиллагааны төлөө ерөөлийн үг хэлж хундага өргөцгөөсөн. Тэд нар маань бас БНХАУ-ын Төв телевизийн удирлагуудтай уулзаж, хоёр орны Телевизүүдийн хамтын ажиллагааны тухай гэрээг анх удаа байгуулж, албаны хэллэгээр уулзалт хэлэлцээ элэгсэг дотно, нөхөрсөг байдалд болж өнгөрсөн. МҮОНРТ-ийн төлөөлөгчид нутагтаа буцаж очингуутаа тус байгууллагын ГХА-ны дарга Лхагвасүрэнгийн гарын үсэг бүхий албан бичгийг БНХАУ-ын ОУР-гийн МХ редакцийн даргын нэр дээр ирүүлжээ. Уг бичигт: "Таны энэ өдрийн амгаланг эрж мэндчилье. Эрхэм Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсч мэндчилэхийн ялдамд биднийг халуун дулаанаар хүлээн авсанд нийт төлөөлөгчдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Манай байгууллагын хувьд энэхүү айлчлалыг их үр дүнтэй өгөөжтэй болсон гэж дүгнэж байгааг уламжлахад таатай байна. Юуны өмнө маш богино хугацаанд олон амжилттай уулзалтуудыг зохион байгуулсан танд их баярлалаа. БНХАУ-"ын РТКЕГ, ОУР, ССТҮ зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн төв байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойлсон нь хоёр орны найрсаг харилцаанд эергээр нөлөөлж, хоёр орны ард түмнийг ойртуулахад нэгэн том хүлхэц болох нь дамжиггүй Эрхэм Танд болон ОУ-ын Радиогийн нийт албан хаагчид, тэр дундаа Монгол хэлний редакцийн хамт олонд МҮОНРТ-ийн нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ. Айлчлал, гэрээ, хэлцэл амжилттай болсон гэж дүгнэжээ. Аштай юу. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Чилаажав хоёр байгууллагынхаа хамтын ажиллагааны талаар ингэж ярьж байсан даа.  

      МҮОНРТ-ийн Үндэсний удирдах зөвлөлийн дарга Чилаажав бас МЗЭ-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг хүн. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хайдавын Чилаажав сая ирэхдээ "Хуучин ертөнцийн шинэ зам" яруу найргийн шинэ түүврээ гарын үсэг зурж, дурсгал болгон үлдээгээд мордлоо. Тиймээс өнөөдрийнхөө нэвтрүүлгийг яруу найрагч Чилаажавын нэгэн шүлгээр өндөрлөе гэсиймаа.

Ред:: Нутгаа санахуй.
Ред: Аргалын цэнхэр утаа
Адууны дулаахан үнэр
Аяа төрсөн нутаг чамайгаа яасан их санана вэ?
Гүүн зэлнийхээ зөөлөн цагаан шороон дээр
Хөл нүцгэн гүйх юмсан
Гөлмөө дэрвэхийг ч тоохгүй хээр мориныхоо магнайг илж
Халуун амьсгаанд нь хацраа илбүүлж үзэхсэн
Ээжийнхээ чанасан цайны үнэрт нь хөлөрч
Эцгийнхээ дэргэд адуу ярьж суухсан
Эмээлт мориндоо мордон холоо уулан дээр гарахсан
Эрээвгэр зэрэглээн дунд торолзох тэмээ малаа дурандан, удаан суухсан
Сүүдэр хулжсан тал нутгийн бардам шөнөөр
Шүдээ бүжиглэтэл ардын дуу исгэрэн гэр лүүгээ хатирч явахсан
Сүр бадруулан давхиж ирээд эзнээ танин гэмшихдээ
Сүүлээ хөдөлгөн дөхөж ирээд эрхлэх банхарынхаа нурууг элэхсэн
Адуу нь хүртэл таних нутгийнхаа алаг чулуун дээр
Ар нуруугаа тэнийтэл хэвтээд цэнхэр тэнгэрээ ширтэхсэн
Аяны шувуудын цуваа толгой дээгүүр ганганан холдсоор
Альхан нэг зайгаар нь далд орохыг харан бодлогширч суухсан
Аргалын цэнхэр утаа
Адууны дулаахан үнэр
Ай даа төрсөн нутаг минь
Аяа би чамайг яасан их санана.

     "Наран тойрог" нэвтрүүлэг 16 дахь дугаараараа "Гэрчийн мэдүүлэг" тэмдэглэлийн дэд бүлгийг сонсголоо. Бэлтгэж, хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба.