• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-07 18:22:07    
Түвд үндэстний нэрт дуучин Цай Дань Жүө Ма

CRI

      Энэ жил далыг өнгөрч байгаа Цай Дань Жүө Ма нь Хятадын түвд үндэстний нэрт дуучин юм. Өнгөрсөн зууны гучаад онд тэрээр Түвдийн Шказ нутгийн ядуу хамжлагын гэрт төржээ. Түвд хэлэнд "цай дань" болон "жүө ма" нь тус тус "урт наслах" "бүсгүй" гэх утгатай юм. Түвдийг энхээр чөлөөлөхөөс өмнө, бага насны Цай Дань Жүө Ма нь гэрийнхээ хүмүүстэй ядуу зовлонтой амьдралыг өнгөрүүлж, хамжлагын эзэнд ажил хийхээр амьдралаа аргацаадаг байжээ.

      Энэ тухай Цай Дань Жүө Ма хэлэхдээ, тухайн үед манай гэрийнх нь маш ядуу байсан юм, газар тариагүй, гэргүй, тэдгээр нь бүр хамжлагын эзний өмч юм, хамжлагачуудын амьдрал нь бүр адилхан, хамжлагын эзний газрыг түрээсэлж тарьдаг гэжээ. 1951 онд түвд нутгийг энхээр чөлөөлсний дараа Цай Дань Жүө Ма-гийн хувь тавиланд ч томоохон өөрчлөлт гарсан юм. Нэг удаагийн санаандгүй тохиолоор тэрээр Түвдийн залуучууд эмэгтэйчүүдийн холбооны байгууллагад нэгдэн орж, уг байгууллагын зохион явуулсан уран сайхны ажиллагаад байнга оролцох болсон юм. Ингээд нэг жилийн дараа 21 настай Цай Дань Жүө Ма тухайн нутагтаа нэлээд нэртэй залуу дуучин болжээ.

      1958 оны нэг өдөр, Шанхайн дуу хөгжмийн дээд сургууль түвдэд сурагч элсэж, Цай Дань Жүө Ма мөн азтайгаар энэ сургуулийн оюутнаар элсэгдсэн байна. Гэвч албан ёсны боловсрол хүртээгүй Цай Дань Жүө Ма-гийн хувьд их сургуульд сурах нь ерөөс тохиолдоогүй хүндрэлд тулгарсан байна. Түүний дуу хоолой нь сайхан гэж багш нар нь олон удаа магтаж байсан ч тэрээр үсэг танихгүй, хөгжмийн онол мэдэхгүй, сурах ахиц нь маш удаан байж, сурлагаа зогсоох бодол ч орж байсан юм.

1 2