МҮОНРТ-гийн үндэсний зөвлөлийн дарга, МЗЭ-ийн гүйцэсгэх захирал, Яруу найрагч Х.Чилаажав Энэ оны 4-р сард ажил хэргээр манай оронд айлчлах үеэр нь Бээжин хотод уулзаж ярилцлаа.
Монгол улсынхаа яруу найргийн тавцанд өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од шиг гялалзж яваа Х. Чилаажав мөнхийн сайхан уран бүтээлээрээ Монголчуудынхаа халуун талархалыг хүлээсэнээр үл баран харь гүрний уншигчдын дур сонирхолыг соронзон шиг татаж явсан хүн. Тэрээр 1994 онд "Алтайн сар" анхны шүгийн түүврээ хэвлүүлсэний дараа, "Би эх оронтойгоо", "Тэнгэрийн цаана нисч яваа шувууд", "Хуучин ертөнцийн шинэ зам" зэрэг 4 шүлгийн түүврийг дараа дараалан нийтлүүлсэн. Түүний шүлэг нь Солонгост нэлээн олноор орчуулагдаж хэвлэгдсэн бөгөөд хүмүүстэй хамтарч англи хэл дээр ч олон шүлгийн ном хэвлүүлж байсан юм. Яруу найрагийн аянд ганзга дүүрэн яваа Чилаажав жүжгийн зохиол, кино зохиол гэх мэтийн олон стил жанаар ч үзэг хурцалж явна билээ. Хойшдын уран бүтээлийн төлөвгөнөөийхөө талаар ярихдаа Х. Члаажав ирэх жил буюу 2009 онд нэг ном бичхээр, мөн 2009 оноос хойш 1-2 роман бичхээр төлөвлөж байна гэлээ.
Бид бүхний чихэнд дасал болсон "Аавдаа би хайртай", "Буцааж нэхэхгүй хайр", "Эх орон", "Аав ээжийн нутаг" гэх мэтийн олон сайхан дуугаар дамжин нэн олон хүмүүс Чилаажавийн уран бүтээлтэй нь танилцсан байх. Гэхдээ эдгээр дууны шүлг нь яруу найрагчийн маань дуунд тусгай зориулж бичсэн бүтээл нь биш аж.
"Өдий хугацаанд би дөч гаруй дууны шүлэг бичсэн. Гэхдээ би дууны шүлгийг бичъе гэж зорьж бичдэггүй. Ер нь дууны шүлэг бол яруу найрагч хүнд тийм ч сайн зүйл биш. Тэр нь өөрийн хэлбэр хэмжээг өөрчлөх гээд байдаг. Хоёрдугаарт хэдэрхий хайрцганд байригдахаас болж яруу найраг дахь сэтгэлгийг өөрчилж чадахгүй байдалд орчхоод байдаг. Яруу найрагч бол аль болохоор нэг загварт орохгүй, өдрөөс өдөр өөрөөр, чадвал шүлгээс шүлэгт өөрөөр хувирахыг турших ёстой. Харин нэг л хэвийн юмд зориулаад би болж байна гээд суувал яруу найрагч амьдаараа үхэж байна гэсэн үг. Тэгэж боддог учраас би дууны үгийг зориулж бичдэггүй. Жишээ нь "Би аавдаа хайртай" дууны шүлгийг 1990 онд бичиж байсан. 1998 онд Ишхүү ая зохиогч ая хийж, Хурд хамтлаг дуулаад хүмүүсийн дунд их хит дуу болсон. Үүнийг би зүгээр л шүлэг гэж бичснээс дуу болгоё гэж бичээгүй. Гэх мэтээр, "Эх орон" шүлгийг дуу болгомоор байна гэсэн хурдынханы саналын дагуу ганц хоёр мөрийг нь засаад дуу болгочихсон. За, "Аав ээжийн нутаг" гэж нэг сайхан дуу байгаа, хөгжмийн зохолч Пүрэвхүү аяийг зохиосон, тэгээд улсын начин, дуучин Эрхэмбаяр, дуурь таятрын залуу дуучин Ариунбаяр хоёр хоёр өөр янзаар дуулсан. \Ингэн тэмээ буйлаад байдаг нутагтаа\ Ээж нь хүүдээ бүвэй аялаж л суусан даа\ Тэнгэр ч гэж тэнгэр Алтайн минь хөх тэнгэр \Тэнд л намайг төрүүлсэн ээж аав хоёр минь дээ гэсэн үгтэй. Бас "Шүтээн" гэж дуучин Энхбатын дуулсан нэг дуу байдаг. \Унярдсан буурал өдрүүд байлаа\ Уулас шиг тайван амьдарл байлаа\ Газар дээр ганцхан аав минь байлаа\ Галба юүлэх шиг орчлонг орхилоо\ Аавийг минь орлоод ах нар минь үлдлээ\ Амьдрал янзаараа л хөврөөд байлаа гэж аав ээжгийгээ нас барсаны дараа их гунигтай дуу бичиж байлаа."
Уран бүтээл бодит амьдралд суурьлагддаг хэдүй ч уран бүтээлчдийн сэтгэхүйн орон зай хягааргүй их байдаг. Яруу найрагч Х. Чилаажав амьдралдаа тохиолдсон учирлаараа сэдэвлэж олон бүтээл туурвисэн. Тэгэхдээ сүүлийн үе түүний бичсэн "Тэнгэрийн цаана нисч яваа шувууд" шүлэг нь харин бодит амьдарлаас давж, хүмүүсийг энгүй уудам сэтгэхүйн ерөнхийцд хүргэдэг билээ.
"Ер нь би сүүлийн үед яруу найргийхаа хувьд бодит амьдарлаас жаахан хөндийрч бичъе гэсэн зорилгонуудыг нэлээн тавьсан. "Тэнгэрийн цаана нисч яваа шувууд" номд ерөнхийдөө тийм хэлбэрийн шүлэг орсон. Хуучин би зөвхөн өөрийнхөө амьдралд тохиолдсон юумны тухай сэтгэлийн хөдөлгөөн юу бүхнээ оруулж бичдэг байсан бол одоо шинэ байдлаа мэдрэх талаар томоохон оролдлого хийсэн болбуу гэж боддог юм. Тэгээхээр яагаад "Тэнгэрийн цаана нисч яваа шувууд" гэж нэрэлсэн бэ гэж хүмүүс надаас их асуудаг. Түүнийг нэгдүгээрт нэг их тайлбарлах ёсгүй гэж би боддог. Хоёрт тэр тэнгэр нь миний сэтгэл дотор байж болно. гуравдугаарт, шувууд тэр хол нисч байхдаа үзэгддэггүй ч дуу нь сонсогдоод байдаг, тэр тэрийг бодож л бичсэн.\Тэнгэрийн цаана нисч яваа шувууд минь\ Та нар миний намрын гунгийг яасан бэ\ Хэрэггүй хүнд дэмий битгий өгчгөөрэй\ Хэрэг болно шүү аваад ирээрэй гэсэн дөрвөн мөр шүлэг байсан. Ийм шүлэг нь бодит юм биш байсан ч хүнд бодох боломжийг олгох ёстой байдаг."
Хөгжмийн долоон нотоос ая бүтдэг шигээр хүний амьдралд ч баяр жаргал, гуниг зовлонгийн аль ч эс дутахгүй билээ. Тэгвэл гуниг гэж юу вэ? Тэр нь хүмүүсийн сэтгэлийн эмзэглэл байхад харин уран бүтээлчдийн хувьд урлагийн амин сүнс нь болдог учиртай байжээ.
"Гуниг гэдэг чинь сонин зүйл шидээ. Зарим хүмүүс уйлаад л, өөрийх нь амьдрал бүтээгүй юм уу болоогүй юмны төлөө гуниглаад л бусад хүн буруутай юм шиг бодогдоод байдаг, тэр нь гуниг биш зовлон. Гэгээн гуниг бол урлагийн амин сүнс нь байдаг. Тэр нь уран бүтээлчдийн эмзэглэл. Хэн нэгэний амьдрал дахь гунигийг хараад Яруу найрагч шүлэг болгох ёстой, зураач хүн түүнийг хараад зураас татаад уран зураг болгох ёстой. Хөгжмийн зохиолч түүнийг мэдээд сайхан аялгуу зохиох ёстой."
|