Нутаг дэвсгэр: хуурай газрын нутаг нь 30500 хавтгай дөрвөлжин км, харья тэнгис болон эдийн засгийн тусгай харьялалын бүс нь 2000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 10 сая 473 мянга. Албаны хэл нь Фраман (хятад дуудлага)хэл, Франц хэл болон Герман хэл. Оршин суугчдын 80 хувь нь Католик шашин шүтдэг.
Нийслэл: Брюссель, 2005 оны байдлаар нэг сая 13 мянган хүн амтай.
Төрийн тэргүүн: Улсын Ван Алберт хоёрдугаар, 1993 оны 8-р сарын 9-ний өдөр сууринд суув.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 7-р сарын 21-ний өдөр. Улсын вангий өдөр – 11-р сарын 15-ны өдөр.
Ерөнхий байдал: баруун Ееропт оршиж, умраш Голландтай, зүүн тийш Германтай, зүүн өмнөш Люксембуртай хил нийлэж, баруун хойш тэнгисийн хоолойгоор Англитай харалдаа оршиж байна. 66,5 км урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгис далайн дулаан бүсийн цаг агаартай.
Манай тооллоос өмнө Кэрт үндэстний Белгичууд энд оршин амьдарч байжээ. Манай тооллоос өмнөх 57 оноос эхлэн Румчууд, Гаолүчууд, Герамнчууд хуваан ноёрхож байжээ. 9 – 14-р зуунд олон жижиг хаанлагт эзлэгдэж байв. 14 – 15-р зуунд Бургундиа вант улс байгуулагдав. Дараа нь Испани, Автри, Францид дараа дараагаар ноёрхогдож байжээ. 1815 онд Голландад хавсаргаан нэгэтгэгдэв. 1830 оны 10-р сарын 4-ний өдөр тусгаар тогтнов. 1867 онд өнө мөнхийн төвийг сахигч орон болов. Дэлхийн хоёр удаагийн дайнд хоёр удаа Германд эзлэгдэв. Дэлхийн 2-р дайны дараа НАТО-д элсүүлэв. 1958 оноос Европын Хамтын Нийгэмлэг байгуулах үйл хэрэгт оролцсон бөгөөд Голланд, Люксембуртай эдийн азсгийн холбоо байгуулав. 1993 онд улсын тогтолцооны өөрчлөлтөө биелүлж, албан ёсоор холбооны улсын дүрэм хэрэгжүүлэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|