Их зуу хийд нь Өвөр монголын өөртөө засах районы аялал зуучлалд чухал байр эзэлдэг. Хотын олон ариван иргэн сүмийн хурал зэрэг шашины үйл ажиллагаанд оролцдог байна. Их зуу хийдийнхэн нь шашны соёлыг уламжлах талаар чухал үүрэг гүйцэтгэж, Өвөр монголын аялал жуулчлалын ажил үйлсийг түлхэн ахиулж байна. Жил бүрийн билгийн улирлын 1-р сар болон 6-р сард Их зуу хийдийнхэн нь цам харайх томоохон арга хэмжээ зохион байгуулдаг.
Сүүлйин жилүүдэд Их зуу хийдийн орчин ахуйг сайжруулснаар Хятадын ба гадаадын олон жуулчид ирэх болсон. Өвөр монголын өөртөө засах районы засгийн газраас асар их хөрөнгө оруулж, Их зуу хийдийн ойр хавийн иргэдийн хуучирч навтарсан орон сууц болон гудамж хавийн худалдаа дэлгүүрийг татан буулгаад Их зуу хийдийн уулын хэв төрхийг дахин харуулжээ. 1 2 3
|