Сайн байцгана уу? Эрхэм хүндэт сонсогчидоо. Монголын өргөн уудам нутагтаа тав тухтай хаваржиж байна уу? Нэвтрүүлэгч Номин "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай мэндчилж байна.
Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд "Садар" (萨它尔)гэдэг үндэстний цөөнхийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун хойт нутгийн Шиньжянд амьдарч байгаа Уйгар үндэстнүүдийн хөгжимддөг нэг төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Таны одоогоор сонсож байгаа энэ ая нь Садараар хөгжимдсөн "Танавар" гэдэг ая болно. Садар нь Шиньжянд урт удаан жилийн түүхтэй хөгжмийн зэмсэг байж, аль эрт 14-р, 15-р зууны үед, энэ хөгжмийн зэмсэг нь тэдний дунд бий болсон байжээ. Перс хэлэхд "са" нь гурав гэсэн утгатай, "дар" нь чавхдах гэсэн утгатай үг юм байна. Тэгээд л "гурван чавхдаст" гэсэн утга бүхий үг юм гэнэ. Ардын уран сайханчдын дурсан санагалзаж яриснаар бол, энэ хөгжим нь эхлээд одоогийн шиг арван хэдэн чавхдастай биш, гуравхан чавхдастай байсан юм байжээ.
Садар нь анх эхлээд Шиньжяны өмнө биеийн нутгаар дэлгэрч байсан бол, өнгөрсөн зууны эхний үе хүрэхэд Шиньжяны бүх нутгуудаар дэлгэрсэн юм байна. Садар нь 130—140 см урт эштэй, яг л хулны хэлбэртэй байж, хэнгэрэгийг нь хонгорцогт модоор хөндийлөн хийж, хонгорцогт модон хавтангаар бүриж бүтээсэн байна. Эшин дээр нь гуулин утсаар хийсэн гол чавхдас болон хавсаргах чавхдастай. Түүнийг хөгжимдөх үедээ газар завилан сууж, зүүн өвдөг дээрээ хөгжмөө тавин, баруун гараар морины сүүлээр хийсэн нумаа татна. Садар нь мөн Уйгар үндэстний "12 мугам"-ыг хавсарган хөгжимддөг чухал хөгжмийн зэмсэг юм. Эрхэм сонсогчидоо. "12 мугам" гэдэг нь басхүү Уйгар үндэстний найрал хөгжим болох юм. Түүнд уран зохиол, түүх, дуу хөгжим, бүжиг болон ардын ёс заншил гээд олон зүйлийг агуулсан байдаг ажээ. Таны одоогоор сонсож байгаа нь Садараар хөгжимдсөн "Рак Мугам" гэсэн хөгжим байна.
Садар гэдэг хөгжмийн зэмсгийн дуу нь чанга тод, ирмүүн хүчтэй байдаг бөгөөд түүнийг хөгжимдөх арга нь ч олон янзын байдаг, тухайлбал нумаа нийлүүлэн салгаж татах, чичрүүлэх, доргиулан татах гээд л... Мөн гоцлол, найрал болон хавсарган хөгжимддөж болдог. Садар нь Уйгарчуудын амьдарлаас салж болшгүй барилдаатай болсон байна.
Эрхэм сонсогчидоо. Одоо танд "Лутбуллаг дурсан санагалзна" гэсэн нэг сайхан ая эгшиг сонсгож энэ булангаа түр завсарлаж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\
|