Эрхэм сонсогчид та бүхэн маань олон улсын хөдөлмөрчидийн баяраа сайхан тэмдэглэж өнгөрөөсөн биз ээ, хэдэн долоо хоногийн турш Бээжингийн олимпийн гал бамбар дэлхий дахинд дамжигдсан байлын талаар танилцуулж, олимпийн гал бамбарыг дэлхийн таван тивийн ард түмэн баярлан угтаж, өлзийт үүлэн хээтэй унтарашгүй бамбарыг даян дэлхийн олон үндэстэн ястан, олон улс орон хот нийслэлүүдийн ахан дүүсийн олимп гэдэг далбаан дор Бээжин гэдэг эрт өдгөөг хослуулсан сайхан хотод учран золгож уралдан наадахын бэлэг тэмдэг болгож байлаа.
Дэлхийн хэмжээнд энэ гал аян энэ хугацаанд гэрийн бараа харав гэгчээр Канберра, Нагано, Сөүл, Пехьньян, Хо Ши Мим зэрэг хотуудаар дамжин БНХАУ-ын Шянганы засаг захиргааны онцгой раионд төхөн ирж бий.
Ингээд өнөөдөр та бүхэндээ Бээжингийн олимпийн гал бамбар Австралийн нийслэл Канберра хотоос Вьетнамын Хо Ши Мим хүртэл дамжигдсан байдлыг дамжигдсан цаг хугацааны дараалалаар нь танилцуулья.
Бээжингийн олимпийн гал бамбар 4-р сарын 24-ний өдөр Авсралийн нийслэл Канберра хотод дамжигдлаа. Канберра бол Бээжингийн олимпийн дэлхий дахинд дамжигдаж байгаа 15-дань өртөө болно. Тус хотод бамбар 16 км-ын зайд 2 цаг 45 минут дамжигдаж, Канберра хотод дамжуулах ажиллагаа Реконсилиашион өргөн талбай буюу эв нэгдэлийн өргөн талбайгаас эхэлж, 88-р тайз гэдэг газар хүрч өндөрлөсөн байна. Уг ажиллагаанд 80 бухиач оролцож, олимпийн бамбарыг хамгийн сүүлд барьж гүйсэн хүн бол Австралийн усанд сэлэлтийн нэрт тамирчин, олимпийн таван алтан медалийн эзэн Ин Цорпе байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Бээжингийн олимпийн гал бамбар Японы Нагано хотод дамжигдлаа. Нагано хотын өвлийн олимпийн онцлогт шугамаар 18,7 км дамжигдаж, нийт мөн 80 бамбарчин бухиалан гүйсэн байна. Наганогийн бухиалах ажиллагаанд оролцсон хүмүүсийг хэлбэл Японы спортын нэрт зүтгэлтэн, гантболын улсын шигшээ багийн дасгалжуулагч Хошино Сеничи, 2004 оны Афений олимпийн наадмын марапон гүйлтийн аврага Ногучи Мизики, усанд сэлэлтийн нэрт тамирчин Косуке Китажима нар байлаа.
За тэгээд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Бээжингийн олимпийн гал бамбар БНСУ-ын нийслэл Сөүл орж, орон нутгийн цагаар 14:18 минутаас эхлэн явагдсан байна. Сөүлийн олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн энх тайвны өргөн талбайгаас гараагаа авч, 22 км-ын зайд хэдэн арван бухиачин бүтэн таван цаг дамжууллаа. Бухиалах ажиллагааны хамгийн сүүлчийн бухиаг зургаахан настай байхдаа 1988 оны Сөүлийн олимпийн нээлтийн тоглолтод оролцож байсан Юн Тае Воонг бухиалан гүйсээр барианы газар хүрч ажиллагааг гайхамшигтай сайхан өндөрлүүлсэн байна. Сөүл хотын иргэд болон БНСУ-д нутаглан сууж байгаа Хятадын харьят хятад хүмүүс , тэнд суралцаж байгаа Хятадын оюутнууд бухиалах ажиллагааг даган гүйж баяр хүргэж байсныг энд хэлэхэд омогшилтой байна.
4-р сарын 28-ний өдөр Бээжингийн олимпийн гал бамбар БНАСАУ-ын нийслэл Пехьянд дамжигдлаа. Энэ бол олимпийн гал бамбар түүхэндээ ерөөс анх удаа Пхеньянд дамжигдаж байгаа юм. БНАСАУ-ынхан өрнгө их угтах ажиллагаа зохиож, олимпийн гал бамбар тэнд дамжигдаж байгаад хүндэтгэл үзүүлсэн байна. За ингээд энэ долоо хоногийн мягмар гариг буюу уршигдар олимпийн бамбар БНСВУ-ын Хо Ши Минд амжилттай дамжигдлаа.
|