Бээжингийн Олимпийн тасалбуурыг дотоодын олон нийтэд зарах 3 дахь ээлжийн борлуулалт 5-р сарын 5-ны өглөөний 9 цагаас эхллээ. Энэ удаад билетийг урьдаар захиалах биш харин илээр борлуулж байна. Олон нийт Бээжингийн Олимпийн Хорооны албан ёсны веб сайт болон Бээжингийн Олимпийн Хорооноос зөвшөөрсөн China Bank-ны билет борлуулалтыг тусгай эзэгнэсэн цэгүүдээс худалдан авч болно. Энэ ээлжид Бээжингийн Олимпийн хорооныхон нийт 244 удаагийн тэмцээний 1 сая 380 мянган ширхэг тасалбарыг зарах гэж байна. Үүнд олимпийн 16 их төрөл тэмцээний болон 17 бага төрөл тэмцээний тасалбарууд багтаж байна. Тасалбар борлуулалт 6-р сарын 9 болтол үргэлжлэх бөгөөд зөвхөн олон нийт хувь хүнд хандаж байна, бөөнөөр захиалахыг зөвшөөрэхгүй, худалдан авагчид заавал бодит хүчинтэй бичиг баримтаа бүртгүүлэх чухалтай юм байна. 2008 оны Олимпийн тасалбарыг зураж өнгөлэх ажилыг 2006 оноос эхлүүлсэн байна. Зурж өнгөлэхдээ Олимпийн наадмын чухал санаа чиглэлийг баримталан, ногоон олимп, шинжлэх ухаанч олимп, хүмүүнлэг олимпийн санааг илтгэж, олон мэргэжилтний саналыг авч олон удааны үүдэлт туршилтыг өнгөрөөгээд бүтээж гаргасан юм байна.
Бээжингийн Олимпийн бамбар Гомогланма оргилд амжилттай дамжуулагдлаа. 5-р сарын 8-ны шөнийн 2 цагийн үеэр гал бамбарчид оргилын оройг чиглэх команд хүлээж аваад оргилын хойт талын зам дахь 8300 метр өндөрт байдаг лагераас оргилийн оройг чиглэж, 6 цагийн бэрх бартааг туулаад өглөөний 9 цаг 16 минутад Бээжингийн Олимпийн "үүлэн хээтэй" бамбарыг Гомогланма оргилын орой 8844.43 метрийн өндөрт гаргасан байна. Олимпийн ариун галыг дэлхийн ноён оргилд анхдахь удаагаа асаасан энэ ажиллагаа амжилттай өндөрлэж, Олимпийн ариун гал дэлхийн гуравдахь түйлд хүрсэн түүхэн шинэ тэмдэглэлийг үлдээжээ.
Японы Ерөнхий сайд Бээжингийн Олимпод амжилт хүсчээ. Японы Ерөнхий сайд Ясуо Фузуда 7-ны өдөр хэлэхдээ, Бээжингийн Олимп нь Олимпийн наадамыг гуравдахь удаагаа Азийн орон зохион байгуулж байгаа болно, Бээжингийн Олимп бүрэн дүүрэн амжилттай болохыг чин сэтгэлээсээ хүсч байна гэж илэрхийлсэн байна.
Самаранч 7-р сарын сүүлчээр Бээжинд хүрэлцэн ирж, Бээжингийн Олимпд оролцох юм байна. Олон Улсын Олимпийн Хорооны нэр хүндэт Ерөнхийлөгч Самаранч 6-ны өдөр илэрхийлэхдээ, тэрээр 7-р сарын сүүлчээр Хятадын Бээжин орж, Олимпийн наадамд эх адаг оролцох болно гэжээ. Хятадаас Испаньд суугаа элчин сайд Чү Шао чи Самаранч болон түүний хүү Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн бага Самаранчтай уулзсан байна. Олон улсын Олимпикийн түүхэнд чухал хувь нэмэр оруулсан Самаранчын хүчин зүтэг Чү Шао чи өндрөөр үнэлсэн бөгөөд Хятад, Европын харилцааг хөгжүүлэх, Бээжингийнхэн Олимпийн наадамыг зохион байгуулахыг урт хугацаагаар дэмжиж ирсэнд талархал илэрхийлжээ.
|