• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-09 15:22:46    
В.Путин Оросын Засгийн газрын ерөнхий сайд болов [Радио]

CRI

 

     Оросын Ерөнхийлөгч Д.Медведев 8-ны өдөр зарлиг гаргаж, В. Путиныг шинэ Засгийн газрын Ерөнхий сайдаар томилов. Үүнээс өмнө, Оросын Төрийн Дум бүгд хурал хийж, Путиныг Оросын Засгийн газрын ерөнхий сайд болгохоор Медведевийн дэвшүүлснийг эрс давуу дийлэнхийн саналаар баталсан юм. Энэ бол 1999 оноос хойш Путин хоёр дахь удаагаа ерөнхий сайд болж байгаа болно.

      Хуулийн дагуу, шинэ ерөнхий сайд тушаалд ороод нэг долоо хоногийн дотор засгийн газраа эмхлэн байгуулах, засгийн газрын бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтыг Ерөнхийлөгчид өргөн барих ёстой юм. Медведев тангараг өргөн Оросын ерөнхийлөгчийн тушаалд орж, Путин маш урагштай Засгийн газрын ерөнхий сайд болохын хирээр Оросын засаг төрийн халаа солио тогтвортой шилжиж, Медведев, Путин хамтран засаг явууллах Оросын улс төрийн шинэ байдал ч хүрч ирэн, Оросын улс төрийн тавцанд "Медведев, Путины хамтрал"-ын цаг үе бүх талаар эхлэв. Гэлээ, өнөөгийн Орост гарсан хүний сэтгэлийг баярлуулам улс төр эдийн засгийн байдал нь ирээдүйн 12 жилд Путины дэвшүүлсэн "2020 оноос өмнө улс орноо хөгжүүлэх стратеги"-йн аугаа их зорилтыг биелүүлэх нь тийм ч хялбархан хэрэг биш, Путин тэргүүтэй Оросын шинэ Засгийн газар аль олон асуудал, өрсөлдөөн сорилтод нүүрлэх болно гэж шинжээчид үзцэгээж байна.

      Юуны өмнө, одоогийн инфляцийн асуудлыг хэрхэн зохицуулахад тулгаррч байна. Сүүлийн жилүүдэд, үр тарианы үнэ болон нефтийн үнэ өссөн нөлөөнөөс болж бишгүй олон орон мөнгөний ханш унах асуудалд орооцолдсон байна. Орос ч тойрж гарсангүй. 2007 онд Оросын инфляцийн өсөлт 11.9 хувьд хүрч, Засгийн газрын урьдчилан төсөөлсөн 8 хувиас өндөр болж, энэ оны эхний 4 сард инфляцийн өсөлтийн хэмжээ 6.3 хувьд хүрсэн байна. Оросын Төв банк, Сангийн яам, Эдийн Засгийн Хөгжил хийгээд Худалдааны яамны шинэ төсөөллөөс үзвэл, 2008 онд Оросын инфляцийн өсөлтийн хэмжээ 10 хувьл хүрэх юм байна.

      Гэтэл шинжээчид энэ жилийн инфляцийн өсөлтийн хэмжээ албаны талын төсөөлсөн тоо баримтаас бас өндөр болж мэднэ гэж үзэв.

      Иймээс эдийн засгийн өндөр өсөлтийг хэвээр байлгах болон харьцангуй өндөр инфляцитай байдалд Оросын түргэн хөгжихийг биелүүлнэ үү ? эсхүүл эдийн засгийн өндөр өсөлтийг үрэгдүүлж, зохицонгуй арга хэмжээ авч инфляцийг тогтоон барих уу гэдэг нь Путины Засгийн газрын өнөө хандах хамгийн тулгам асуудал болжээ.

      Дараа нь нийгэм, иргэдийн амьдралыг сайжруулах өөрчлөлтийн асуудал болно. Путин Ерөнхийлөгч байсан 8 жилийн хугацаанд иргэдийн амьдраллыг сайжруулах өөрчлөлт хийхээр хэд удаа тэмцсэн боловч 2005 онд харш саадад учраад, нийгмийн баталгааны асуудлаар гол болгосон иргэдийн амьдралыг сайжруулах өөрчлөлтийн үйл явц тодорхой удааширсан юм.

      Гэтэл ард иргэдийн ашиг сонирхолтой холбоотой асуудал сайхан зохицуулагдаж чадахгүйд хүрвэл нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг нилээд их хэмжээнд боогдуулах болно.

      Дахиад, эдийн засгийн бүтцийг өөрчлөх асуудал байна. Үүнээс гадна, авилгааны асуудал болон Засгийн газрын салбарын ажлын үр ашгийг дээшлүүлэх зэрэг нь ч Путины Засгийн газарт нүүрлэж байгаа адармаатай асуудлууд юм.

      Өнгөрсөн 8 жилд Путин гол нь нефтэд түшиглэн ам. доллар олж, Оросын эдийн засгийг хөгжүүлэн мандуулсан юм бол ирээдүйд тэр нэн ээдрээнтэй шалгалт—шинйг бүтээх эдийн засагт түшиглэж улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг дээшлүүлэх болно. Үүнээс Оросын Засгийн газрын үүрэг хариуцлага хүнд байгааг мэдэж болно гэж шинжээчид тэмдэглэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\