Түвдийн түүхийн хөгжлийн бүх байдлыг харуулсан "Түвдийн эрт эдүгээ" гэсэн үзэсгэлэн өнөө Бээжинд ажиллаж, их хэмжээний баримт бичиг, бичиг дурсгалын зүйл, гэрэл зураг зэргээр 1959 оноос өмнөх Түвдийн шашин төрийг хослуулсан Феодалын хамжлагын дүрмийн балар харанхуй, хоцрогдонгуй байдал, тэрчлэн Түвдийн өнөөдрийн хөгжил, дэвшлийг харуулсан байна. Үзэсгэлэн нь сонирхогчдын анхаарлыг их татаж, хүчтэй тусгал гаргасан байна.
Түвдийн түүхийн тухай энэ үзэсгэлэнд тавигдсан хуучин Түвдийн ноёрхогчдын хэрэглэж байсан хамжлагчдыг залхаан шийтгэж байсан эрүүгийн хэрэгсэл болон гэрэл зургаас үзэхэд хуучин Түвдийн ноёрхогчид нь хамжлагынхаа нүдийг нь ухах, чихийг нь огтлох, гарыг нь таслах, хөлийг нь цавчих зэрэг эрүү тулгаж байсан юм байна. Эдгээр үнэн бодитой зүйл болон гэрэл зураг нь хуучин Түвдийн хамжлагын нийгмийн байр суурь болон амьдралын байдлыг дахин харуулсан байна. Үзэсгэлэн сонирхсон өндөр настан Жөү Чанфэн хэлэхдээ,
Хуучин Түвд хоцронгуй байсан нь голдуу нийгмийн байгуулал нь хоцронгуй байснаас үйлдвэрлэлийн хүчин нь хоцронгуй байсан юм байна. Хамжлагын тариачдын амьдрал их зовлонтой байж, орох гэр орон ч байхгүй, хээр гадаа хонодог байсан бөгөөд газар тариалан нь цөмөөрөө хамжлагын эзнийх, хамжлагын тариачдад газар тариалан гэж огт байхгүй байсан юм байна гэжээ.
Хуучин Түвдэд хамжлагын тариачид албадлагаар хөдөлмөрлөх хэрэгтэй байсан мөртөө төлөөд дуусашгүй өртэй болж, тэр хамжлагын тариачин нас барвал эзэн нь түүний өрийг тосгоны бүх хүмүүсээр төлүүлдэг байсан юм байна.
Түвдийн түүхээс гадна, энэ үзэсгэлэн нь мөн 1959 онд ардчилсан өөрчлөлт хийснээс хойш, нэн ялангуяа Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснэс хойш, Төв засгийн газрын дэмжлэг дор Түвдийн эдийн засаг, нийгмийн тал бүрийн асар их амжилтыг харуулсан байна. Үзэсгэлэнг сонирхсон төмөр замын ажилчин И Бө Хөхнуураас Түвд хүрэх төмөр зам болон Лхасын Галт тэрэгний буудлын байгуулалтад оролцож, Түвдийн сүүлийн жилүүдийн хөгжил өөрчлөлтийг нүдээрээ харсан хүн юм. Тэрээр хэлэхдээ,
Өөрөө Хөхнуураас Түвд хүрэх төмөр замын бүтээн байгуулагч. Лхас хотын галт тэрэгний буудлыг бид байгуулсан юм. Уг төмөр зам нь маш гоё, шинжлэх ухаан техникийн ололтуудыг өндөр үр ашигтай ашигласан төдийгүй галт тэрэг нь маш тав тухтай юм. Өнөө Түвдийн аялал жуулчлал хэдэн жилийн өмнөхөөс хоёр дахин өсөж, жуулчид олноор хүрч гуанз ресторан, тарьж ургуулах ажил төрлийг дайчлан хөгжүүлсэн байна гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2001 оноос хойш, бүх ТӨЗР-ны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлт 7 жил дараалан 12 хувиас дээш байж, 1959 оныхоос 60 дахин нэмэгдсэн байна. Тариачин малчдын хүн нэг бүрийн дундаж цэвэр орлого нь ч 5 жил дараалан арван хэдэн дахинаар өссөн юм байна.
Түвдийн түүх, өнөөгийн байдлыг танилцуулснаас гадна үзэсгэлэн нь бас маш олон бодит зүйл болон сурвалж бичгээр Хятадын үе үеийн Төв засгийн газраас Түвдэд бүрэн эрх хэрэгжүүлж байсан байдлыг танилцуулсан байна.
Түвд уламжлалт Буддын шашны удирдагч, 11-р дүрийн Банчин Эрдэнэ Цожижалсан тун саяхан энэ үзэсгэлэнг тусгайлан хүрч сонирхсон юм. Тэрээр хэлэхдээ: Түвдийн хөгжил цэцэглэл бол Төв Засгийн газрын дэмжсэний үр дүн мөн, бүх Хятадын ард түмний дэмжсэний үр дүн мөн. Бас ч Түвдийн үндэстнүүдийн ард түмний хамтаар чармайсны үр дүн мөн гэснийг бодит хэрэг гэрчилж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Өөрөө эх орон маань цэцэглэн хөгжиж, үндэстнүүдийн ард түмэн нягтралцаж, аз жаргалтай амьдрахыг даатган залбирсаар ирсэн юм. ХКН-ын удирдлага дор Түвд лавтай цэцэглэн хөгжиж, Түвдийн ард түмний амьдрал нэн сайн сайхан болно гэдэгт миний бие бат итгэж байна гэжээ. \Цэцэн, Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав\
|