• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-10 18:00:29    
Хү Жиньтао Японд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцан ирэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Дарга Хү Жиньтао Японд хийсэн 5 хоногийн төрийн айлчлалаа өндөрлүүлээд, 10-ны үдээс хойш тусгай нисэх онгоцоор Осакагаас мордож эх орондоо буцан ирлээ.

     Айлчлалын хугацаандаа Хү Жиньтао эзэн хаан Акихитогийн өөрт нь зориулан хийлгэсэн угтах ёслолд оролцож, ерөнхий сайд Фүкүда Яасүотой хэлэлцээ хийж, Хятад Япон хоёр орон хоорондын улс төрийн 4-р баримт бичиг- "Стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг тал бүрээр ахиулах тухай Хятад Японы хамтарсан мэдэгдэл"-д хоёр тал гарын үсэг зурсан байна. Хү Жиньтао бас Васеда их сургуульд яриа тавьж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгасанаас хойших 30 жилийн явж өнгөрүүлсэн замнал болон олсон асар их амжилтыг эргэн үзсэн бөгөөд Хятад Японы харилцаа нь түүхийн шинэ гараан дээр байж, цаашид хөгжих шинэ аз тохиолд нүүрлэж байна гэж тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Хү Жиньтао бас Фүкүдатай хамт Хятад Японы хүүхэд залуучуудын найрсаг солилцооны жилийн нээлтийн ёслолд оролцсон байна.

     Дарга Хү Жиньтао Токиогоос гадна бас Ёокохама, Кавасаки, Осака болон Нара хотод айлчилсан байна.
\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\