• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-11 16:47:19    
Урьхан хаврын аялал баялаг үр бүтээлтэй болжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Японы засгийн газрын урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао 5-р сарын 6-10-ны өдрүүдэд Японд төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцах онгоцон дээр Хү Жиньтаогийн хамт айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи манай сэтгүүлчид ярилцлага өгсөн байна.

     Дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал бол Хятадын төрийн тэргүүний 10 жилийн дараа Японд хийж байгаа анхны айлчлал юм. Богинохон 5 хоногийн дотор дарга Хү Жиньтао 55 төрлийн үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрээр Японы ерөнхий сайд Фукуда Ясуотой баялаг үр бүтээлтэй хэлэлцээ хийж, Японы эзэн хаан, дээд доод танхимын дарга, засгийн эрхэнд байгаа болон гол гол сөрөг намын удирдах хүмүүс жич Хятад Японы найрамдалд чухал нэмэр хандив оруулсан найзуудтай уулзсан бөгөөд хоёр орны эдийн засгийн салбарын удирдах хүмүүс, найрсаг хамт олны гол хариуцлагатан жич хүүхэд залуучууд болон олон түмэнтэй өргөнөөр уулзсан байна.

     Ян Жечи тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн энэ айлчлал баялаг үр бүтээлтэй, ажил хэрэгч өндөр үр ашигтай, баялаг үр бүтээлтэй болж, урьдчилсан зорилтдоо хүрсэн гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, эн тэргүүнд энэ айлчлалаар Хятад Японы харилцааны хөгжлийн зургийг төлөвлөж, урагшлах замыг зааж өгсөн байна. Айлчлалын хугацаанд хоёр тал "стратегийн харилцан ашигтай харилцааг тал бүрээр ахиулах тухай Хятад Японы хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсан байна. Энэ бол Хятад Японы улс төрийн 4-дэх чухал баримт бичиг болох юм.

     Дараа нь эдийн засаг худалдааны салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Японы харилцааны хөгжлийн материйн үндэс суурийг тавьж бэхжүүлсэн байна. Хятад Япон бол бие биеийнхээ эдийн засаг худалдааны чухал түншийн нэг юм. хоёр тал эрхбиш эдийн засгийн талаар харилцан нөхбөрлөх давуу талаа бүрэн бадруулж, Хятад Японы эдийн засаг худалдааг хэмжээнээс чанарт хүртэл ихээр хөгжүүлэх ёстой гэж дарга Хү Жиньтао онцолсон юм.

     Бас дахиад, хүмүүнлэгийн харилцаа холбоог эрчимжүүлэн хүн ардын хайр сэтгэлийг нэмэгдүүлж, Хятад Японы харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй гэсэн болно. Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятад Япон найрсаг байхыг эх үндэснээс нь авч хэлбэл хоёр ард түмнийг найрсаг байлгах гэсэн явдал мөн. хоёр ард түмний бие биеийн ойлголцол болон найрсаг сэтгэлийг зузаатгахад хоёр орны хүмүүнлэгийн хэлхээ холбоог өргөтгөх бол хамгаас үр ашигтай, хамгийн найдвартай арга болно гэсэн юм гэжээ.

     Айлчлалын хугацаандаа Хү Жиньтао Хятад Японы найрамдалд нэмэр хандив оруулсан найз нарын хойч үе болон улс төрчдийн гэр бүлийнхэн жич 1984 онд Хятад улсад айлчилсан 3000 хүнээр бүрэлдсэн төлөөлөгчдийн гишүүдтэй уулзсан байна.

     Бээжингийн олимп нь хятадчуудын олимп төдийгүй Азичуудынх, мөн бүх дэлхийн хүн ардын олимп юм. Хятад улс олимпоо өндөр түвшинтэй, өвөрмөц онцлоготой олимп болгон зохион явуулна гэж айлчлалын хугацаандаа дарга Хү Жиньтао онцолсон байна. Японы олон салбарын зүтгэлтэд Бээжингийн олимпийг халуун сэтгэлээр хүсэн хүлээж байгаа сэтгэлгээ илтгэж, Бээжингийн олимпид ерөөлөө дэвшүүлж, Бээжингийн олимпид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэж илэрхийлсэн байна.

     Хамаг эцэст нь энэ айлчлалаар, бүс нутгийн болон олон улсын үйл хэрэг дэх нийтлэг ойлголтоо өргөтгөж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. \ Пэрлаймаа орчуулж, Э.Цогзолмаа хянав\