• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 09:33:16    
Урт насжуулах жимс—Долоогоно

CRI

      Долоогоныг улаан жимс, долооно гэж нэрлэдэг газар ч бий. Ихэвчлэн манай улсын умард нутгаар элбэг ургадаг. Хүрэн улаан өнгөтэй, мах ихтэй, хүчиллэг амттай жимс юм. Боловсрох үедээ уулын бэлийг өвч улаан өнгөөр чимээд тун гойд үзэсгэлэнтэй харагддаг. Долоогоно нь Хятад оронд 3000 гаруй жилийн түүхтэй болсон шим тэжээл элбэгтэй, эмчилгээний үнэ цэнэтэй сайхан жимс юм. Настан буурлууд долоогонотой хүнсний бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, унтах нойрыг сайжруулж, яс болон цусны кальцийг хэвээр байлгаж, артерын судас хатуурахаас сэргийлж, урт насалж удаан амьдрахад тустай "Урт насжуулах жимс" гэсэн сайхан нэрийдэлтэй жимс юм.

      Долоогонод төрөл бүрийн шим тэжээлтэй бодис элбэг агуулагдаж байдаг. Тухайлбал, амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь нэн элбэг агуулагдаж байдаг. Мөн цанхуй цэцгийн язгууртаа оройлж байгаа жимс юм. Амин дэм С, амин дэм E, шар луувангийн эд нь исэлдэхээс сэргийлэх сайн эм тул бие махбодийн дарлааг нэмэгдүүлдэг байна. Ер нь долоогоно бол "Гэдэсний цэвэрлэгч" юм.

      Шим тэжээлийн үнэ цэнэ

      1. Долоогоно нь зүрх судасны өвчнөөс сэргийлж, цусны судсыг тэлж, титмийн судасны урсгалыг нэмэгдүүлдэг. Мөн зүрний ажиллагаа, төв мэдрэлийн системийг сайжруулдаг байна. Нөгөө талаар бас цусны даралтыг бууруулах, цусны судасыг зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шээс гадагшлуулах, тогтуун тайван байхад ашигтай.

      2. Ходоодонд хурсан махан бүтээгдэхүүний хаягдал зүйлийг арилгахад тун сайн үйлдэл үзүүлдэг юм. Ердөө шингээлтэнд туслах эм бэлдмэлийн бүрэлдхүүнд долоогоно их орсон байдаг.

      3. Долоогонд агуулагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд нь өмөн үүг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг.

      4. Цусыг идэвхжүүлж, зарим хэсэгт цус хурж, ойчиж шархадсан үед эмчилгээний туслах үүрэг гүйцэтгэдэг.

      5. Эмэгтэйчүүдийнм төрөх болон умай хумигдахад туслан, сарын тэмдэг тогтвортой болох амаржсаны дараа цусыг тэгшлэх зэрэгт эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

      6. Долоогонд агуудагдаж байдаг флавоны төрлийн нийлмэл бодисууд болон амин дэм С,луувангийн эд зэрэг нь чөлөөт гени бий болохыг хориглох юм уу багасгаж,биу махбодын дархлааг нэмэгдүүлж,өтлөхийг удаашруулдаг.

      7. Долоогонд бас амьсгаадах,цэр их гарахыг багасгах, бактерыг дарах,хэвлий өвдөн суулгахад эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг бүрэлдхүүнд байдаг.

      8. Долоогоно бас өөх тос шингэхэд тусладаг, зөвхөн өөх тосноос болоод таргалж байгаад бол зохих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.
Долоогоныг хэн ч хэрэглэж болно,хүчиллэг зүйлд шүд нь жингэнэдэг хүн бол долоогонотой боорцог зэрэг долоогонын бүтээгдэхүүн идэж болно.Өдөрт 3-4 ширхэг хэрэглэнэ.

     Мэдэж авууштай зүйл:

      Шив шинэхэн долоогоно нь гүн улаан өнгөтэй, хальс нь гялтганаад иш навч нь ногооноороо байдаг бөгөөд маш цатгалан харагддаг. Боловсорсон долоогоныг удаан хугацаагаар тавихад хальс нь үрчийж, өнгө нь буураад иш навч нь хатсан байдаг. Долоогоныг хадгалахад дөхөм боловч чийгтэй, халуун орчинд удаан хугацаа хадгалабал ялзардаг юм. Долоогоныг шууд идэж болно. Нарийн боловсруулаад боов, цай болгон хэрэглэж болох төдийгүй эмд ордог юм.\Л.Буянтогтох орчуулав\