• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 10:40:10    
Эмэгтэйчүүдийн бэлгийн өвчний эмчилгээний зөвлөлгөө өгөх анхны цэг

CRI

      Хятадын эмэгтэйчүүдийн бэлгийн өвчний эмчилгээний зөвлөлгөө өгөх анхны цэг 1986 оны 5-р сарын 24-ний өдөр Харбин хотын Амаржих эмнэлэгт байгуулагдав. Энэ зөвлөлгөө өгөх цэгийг Хэй Лүнжян мужийн Ураг хурим, гэр бүлийн тухай судалгааны газар болон Харбих хотын Амаржих эмнэлэг хамтран байгуулсан юм. Урт хугацааны турш, Феодалын үзэл санааны хүлээслэлээс болж, их олон эмэгтэйцүүд бэлгийн тухай мэдлэг танилт байхгүй, бэлгийн чадавхи нь сааталтай, бэлгийн хүсэл муутай юм уу, эсхүүл дэндүү их хүсэлтэй байх, хам халдвартай, бэлгийн гаж байдалд орох, жирэмслэхгүй өвчин олох зэрэг байдалтай байсан боловч эмчид ханддаггүй байжээ. Үүнээс бий болсон их олон асуудлыг ч зөвөөр ойлгож, зохицуулж чадахгүй байжээ. Энэ нь гэр бүлийн аз жаргалд маш их ахрш саад болж байсан юм байна. Энэ зөвлөлгөө өгөх цэгийг эдгээр асуудлыг зохицуулахын төлөө байгуулсан юм. Энэ зөвлөлгөө өгөх цэг нь эмэгтэйчүүдийн бэлгийн өвчнийг шалган эмчлэх, эмэгтэйчүүдийн бэлгийн өвчнийг эмчлэх эмч бэлэтгэх, бэлгийн эрүүл мэндийн мэдлэг дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийн бэлгийн өвчин болон ураг хурим, гэр бүлийн тухай зөвлөлгөө өгөх, эмэгтэйчүүдийн жирэмслэхгүй өвчин болон цэвэрших үеийн хам өвчин зэргийг эмчлэх, эмэгтэйчүүдийн залуу зандан үеийг уртасгах аргыг судлах, эмэгтэйчүүдийн бэлгийн өвчний талаар шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх зэрэг ажил өрнүүлдэг байжээ.

      Эрэгтэйчүүдийн бэлгийн өвчнийг эмчилж зөвлөлгөө өгөх анхны цэг: Хятадын эрэгтэйчүүдийн бэлгийн өвчнийг эмчилж зөвлөлгөө өгөх анхны цэг 1986 оны 4-р сарын 10-ны өдөр Харбинд байгуулагдав. Хэй Лүнжян мужийн Ураг хурим, гэр бүлийн тухай судалгааны газар болон Харбин хотын 4-р эмнэлгийн хамтран байгуулсан энэ зөвлөлгөө өгөх цэгийн үйлчилгээний гол агуулга бол эрэгтэйчүүдийн бэлгийн өвчний эмчилгээ болон судалгаа, эрэгтэйчүүдийн бэлгийн саатлын талын асуудлаар зөвлөлгөө өгөх, бэлгийн тухай судалгааны боловсон хүчин бэлэтгэх, бэлгийн тухай мэдлэг дэлгэрүүлэх, ураг хурим, гэр бүлийн асуудлаар зөвлөлгөө өгөх зэрэг багтаж байгаа юм байна.

      Бэлгийн тухай анхны судалгааны газар: Хятадын бэлгийн тухай анхны судалгааны газар 1990 оны 11-р сарын 2-ны өдөр Харбин хотод байгуулагдав. Бэлгийн тухай судлал бол шинээр бий болон хөгжиж байгаа судлал бөгөөд маш баялаг агуулгатай байдаг. Гэвч феодал нийгэмд бэлгийн тухай бүх зүйл хориотой байж, хүмүүс бэлгийн тухай судлалыг шинжлэх ухаан гэж үзэхгүй байсан бөгөөд цаашилаад түүнийг садар самуунтай холбож үзэдэг байсан учраас Хятадын энэ талын судалгаа нь барууныхаас хол орой эхэлсэн юм байна.

     Бэлгийн тухай судалгааны сурч судлах анхны нийгэмлэг: Хятадын бэлгийн тухай судалгааны сурч судлах анхны нийгэмлэг бол 1987 оны 1-р сарын 14-ний өдөр Хэй Лүнжян мужийн Ураг хурим, гэр бүлийн тухай судлаагны газраар гол түшиг болгон байгуулагдсан Хэй Лүнжян мужийн Бэлгийн судалгааны сурч судлах нийгэмлэг болно. Энэ нийгэмлэгийг мужийн Эмэгтэйчүүдийн холбоо, мужийн Эрүүл мэндийн танхим, мужийн Шинжлэх ухаан техникийн нийгэмлэг зэрэг байгууллага нэгж хамтран байгуулсан юм байна. \М.Цэцэн бэлэтгэв\