Хэдэн мянган жилийн түүхтэй дүн үндэстэн Хятадын өмнөд нутгийн Гүй жөү, Хү нань зэрэг мужид оршин амьдарч бий. 1958 оноос өмнө үсэг бичиггүй байсан дүн үндэстэн дуугаараа үндэстнийхээ соёл, түүхийг уламжилж иржээ. Олон хөгтэй найраг дуу нь дүнчүүдийн эртний урлаг мөн. Одоо та бүхэн дүн охин Ү хүйтэй танилцацгана уу.
Энэ жил 23-тай Ү хүй Гүй жөү мужийн Ли пин сяний нэг уулан тосгонд төржээ. Гэрийн амьдрал нь ядуугаас болж их сургуульд суралцах боломжийг тэр охин дүүдээ өгчээ. Гэвч тэр сайхан дуулдаг болохоор хожим нь Ли пин сяний дүн үндэстний найрал дууны чуулгад шалгуулан оржээ. 2005 онд Ү хүй чуулгынхаа өөр дөрвөн дүн охидтай хамтран дүн үндэстний охидын дууны анги байгуулж, Гүй жөү мужийн дууны уралдаанд оролцоод ардын дууны хэсгийн мөнгөн медаль авсан байна. Тэдний гарамгай илрэлийг харгалзаад Гүй жөү мужийн холбогдох салбар тэднийг Гүй жөү их сургуулийн урлагийн дээд сургуулийн дууны факултетад зардалгүй суралцуулжээ.
Энэ нь надад ирээдүйн хөгжил хувь заяаг шийдсэн боломж болсон юм. Элсэлтийн мэдэгдлийн бичгийг аваад баярласан сэтгэлээ үг яриагаар илтгэхэд бэрх байсан гэжээ.
Гүй жөү их сургуульд Ү хүй болон бусад үндэстний цөөнхийн 12 оюутан оролцсон нутгийн дууны хэсэг бүрэлдэж, орой болгон охидын дотор байраас яруу сайхан дуу хангинаж байдаг.
Их суруульд хоёр жил сурахдаа уулархаг нутгаас ирсэн Ү хүй болон түүний найз нөхөд их юм үзэж нүд нээжээ. Тэд сурсан хөгжмийн нотоор хоёр мянган жилийн турш уламжлагдаж ирсэн үндэстнийхээ дууг тэмдэглэж эмхэтгэж эхэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, сургуульд бид хөгжмийн онол сурч нот тэмдэглэхийг сурсан. Урьд нь Дүн үндэстэн үсэг бичиггүй байснаас дүн дууг амаар уламжилж ирсэн юм. Цаашид ингэж уламжлахад хүрвэл аль нэг өдөр мартагдахад хүрч мэднэ. Бид нот сурсан учраас нотоор тэмдэглээд авбал үеийн үед уламжлах болно гэжээ. Дүн үндэстний дууг эмхэтгэн нотоор тэмдэглэхээс гадна, өнөө бишгүй олон хүн дуу хөгжмийн олон хэлбэрийг үндэстний дуу хөгжимтэй уялдуулан нэн өргөн олон үзэгч сонсогчдод хүргээд таашаал хүлээж байгааг Ү хүй бас анхааралдаа авч, дүн үндэстний ардын дууг илтгэх арга хэлбэрийн талаар шинийг үүдэх шаардлагатай болсныг таньсан байна. Дүн үндэстний дууны өөрийнх нь онцлог, хэв намбыг хэвээр байлгахын зэрэгцээ шинийг үүдэх хэрэгтэй. Учир нь бид дүн үндэстний соёл урлагаа нэн олон хүн цаашилбал дэлхий нийтэд танилцуулах хэрэгтэй гэж тэр үзэв.
Дүн үндэстний дуу нь түүнийг их суруулийн босгыг алхуулж, бүх Хятадын төдийгүй, дэлхийн урлагийн тайзнаа танилцуулсан юм. Ү хүй Гүй жөүгийн үндэстний том хэлбэрийн дуу бүжгийн хамтлагын хамт бүх Хятадад тойрон тоглож, бас Орос , Украйн, Голланд зэрэг орноор айлчлан тоглож, Дүн үндэстний ардын дууг гадаадын үзэгчдэд хүргэж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|