• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-12 11:05:29    
Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил бодитой үе шатандаа орлоо [Радио]

CRI

      Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил хариуцсан Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК 11-нд Шанхайд албан ёсоор байгуулагдлаа. Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил бодитой үе шатандаа орсныг энэ нь харуулж байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил нь Хятадын шинжлэх ухаан техникийн түвшинг бүх талаар, их хэмжээгээр дээшлүүлэх болно гэжээ.

     Өнгөрсөн жил, Хятадын төрийн зөвлөлөөс зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажлыг албан ёсоор батлан зөвшөөрсөн юм. Хятадын судлан үйлдвэрлэх гэж байгаа зорчигч тээврийн том нисэх онгоц гэдэг нь зуу гаруй зорчигч тээвэрлэх гол шугмын нисэх онгоц юм. Энэ нь иргэний агаарын тээврийн хамгийн өргөнөөр хэрэглэдэг нисэх онгоцны төрөл болно. Өнөө, дэлхийд Америк зэргийн цөөн хэдэн орон л зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх чадалтай бөгөөд олон улсын зах зээлийг эзэлж байгаа нь зөвхөн Америкийн Боеин болон Европын Айрбус болно.

     11-нд болсон, Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК байгуулагдах их хурал дээр Хятадын ерөнхий сайдын орлогч Жан Дэжян хэлэхдээ, Хятад улс зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх ажлаа түргэтгэж байгаа нь голдуу Хятад улсын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэрэгцээ асар их байгаагийн зэрэгцээ мөн үүнээр дамжуулан холбогдох аж үйлдвэрүүдийн хөгжлийг дайчлахын төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, техник судлан хөгжүүлэхээ түргэтгэж, зорчигч тээврийн том нисэх онгоц үйлдвэрлэх эрч хурдаа баталгаажуулахыг Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК-д хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК бие дааж шинийг бүтээхийг баримталж, гол чухал техникүүдийг шийдэн зохицуулах ажлыг зохион байгуулахаа түргэтгэж, төлөвлөгөөний шаардлагын дагуу уг хэлбэргийн нисэх онгоцны судалгаа үйлдвэрлэлийн эрчийг баталгаажуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ техник, шинэ материал, шинэ технологи хэрэглэж, уг төрлийн нисэх онгоцны аюулгүй, найдвартай, үнэ хямд, тохилог, бохирдуулалгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

      Хятадын худалдааны зориулалттай нисэх онгоцны ХХК-ийн ерөнхий захирал Жинь Жуанлүн мөн өдөр танилцуулж хэлэхдээ, гадаадад нээлттэй байлгаж байгаа нөхцөлд Хятад улс бүх дэлхийн эх баялагийг гүйцэд ашиглан уг төрлийн нисэх онгоцыг судлан үйлдвэрлэнэ. Гадаадын ажил нэгтэдийн энэ талаар хамтран ажиллахыг баярлан угтаж байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, \3\ бид өөрийн орны өнөөгийн агаарын эх баялагийг ашиглахыг бодолцох бөгөөд үүний зэрэгцээ бас нээлттэй бодлого хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх болно. Жишээлбэл, хойшдоо нисэх онгоц судлан үйлдвэрлэх явцдаа сэлбэг эд анги зэргийг үйлдвэрлэх талаар гадаадын бараа нийлүүлэгчидтэй хамтран ажиллах болно. Мөн бас гадаадын эрдэмтэн мэргэдийн манай иргэний агаарын тээврийн ажил төрлийн хөгжилд оролцохыг халуунаар угтаж байна гэжээ.

      Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр өгүүлэл нийтэлж, Хятадын зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил өрнүүлж байгаагийн ач холбогдолыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, зорчигч тээврийн том нисэх онгоц судлан үйлдвэрлэх нь Хятадын шинжлэх ухаан техникийн түвшинг бүх талаар, их хэмжээгээр дээшлүүлэх болно гэжээ. \Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав.\