Дарфурын засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний нийслэл Хартум руу хийсэн дайралтыг түвшигтгэлээ гэж Суданы засгийн газар 10-ны орой мэдээлжээ. Засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний дээр дурдсан үйл ажиллагааг Чад дэмжлээ гэсэн шалтгаанаар Чадтай диполмат харилцаагаа таслалаа гэж ерөнхийлөгч Омар Ал-Вешир 11-нд мэдээлсэн байна. Дарфурын асуудлыг шийдэхэд засгийн газрын эсрэг зэвсэгт хүчнийг оролцуулах улс төрийн үйл явцыг эртхэн ахиулах нь тулгам болсныг энэ нь харуулж байна.
10-ны үдээс хойш Дарфурын засгийн газрын эсрэг байгууллага "төв шударга, эрх тэгш хөдөлгөөн"-ний гишүүд Суданы нийслэл Хартумаас баруун хойд хэсэг дэх Омдурман районд нуугадан орж, дайралт, эвдэн бусниулах ажиллагаа үйлдэхээр оролдсон бөгөөд засгийн газрын цэрэг ангитай байлдсан байна. 5 цаг гаруй гал нээлцэж, тэдний оролдлогыг засгийн газар няцааж, олон зэвсэгт хүмүүс алагдаж, олзлогдсон байна. Чадтай дипломат харилцаагаа таслалаа гэж Суданы ерөнхийлөгч Омар Ал-Вешир мэдээлэв. Дарфурын засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний байгууллагын гишүүд Хартумд нуугадан орж, эвдлэгийн үйл ажиллагаа хийсэнд Чад заавал хариуцлага хүлээх хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэжээ. Мөн өдөр Чадийн засгийн газар мэдэгдэл хийж, Суданы засгийн газрын гаргасан "хайш яаш" шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв.
Хэргийн дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн эв зүйн аргаар мөргөлдөөнийг зохицуулахаар дахин чармайхыг Дарфурын засгийн газрын эсрэг хүчинд уриалжээ. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч ч улс төрийн үйл явцад түргэхэн оролцож, Суданы засгийн газартай хэлэлцээгээ сэргээж, Дарфурын бүх талын энхийн хэлэлцээрийг эртхэн байгуулж, тус районы энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг биелүүлэхийг засгийн газрын эсрэг зэвсэгт хүчинд хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Дарфурын асуудлыг шийдэх талаар хос стратеги хэрэгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэг түгээмэл хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал: Дарфур районд энхийг сахиулах үйл ажиллагаа болон улс төрийн үйл явцыг ахиулах гэсэн болно. Одоогийн байдлаас улс төрийн үйл явц нь энхийг сахиулах үйл явцаас мэдэгдхүйц удаан, зогсонги байдалтай байгаа. Суданы гадаад харилцааны сайд Ден Алор энэ оны хоёрдугаар сард манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед, үүний гол шалтгаан нь засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний эвсэл бүлэглэл олон болохоор нэгдсэн байр суурьтай байж чадахгүйд байгаа гэж тэмдэглэжээ.
Энэ хэрэг нь Суданыг Чадтай диполмат харилцаагаа таслахад хүргэж, хоёр орны энэ оны 3-р сард гарын үсэг зурсан хоёр орны хилийн мөргөллдөөнийг зохицуулах энхийн хэлэлцээрт бараан сүүдэр бүрхүүлжээ. Судан болон Чад хөрш орон. Суданы Дарфур районы асуудал гарснаас хойш хоёр орны харилцаанд ээдрээн будлиан гарсан. Хоёр орон бие биеэ бүс нутгийн үймээн дэгдээлээ гэж зэмлэж, засгийн газры нь унагахаар оролдсон зэвсэгт хүчний нь дэмжсэнээр хоёр орны харилцаа хурцадсан байна. Одоо хоёр орон дипломат харилцаагаа дасалсан боловч хоёр тал цаашид үйл ажиллагаа аваагүй байна. Хоёр орны харилцаанд сайжрах орон зай байгааг энэ нь харуулж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|