Өвөр Монголын тал нутагт 30 шахам жил хэрэгжиж байгаа " гэр бүлийн гэрээгээр даачлах" хэлбэрийн өрхчилсөн аж ахуйн зохион байгуулалт нь цаг үеэ даган өөрчлөгдөж, хоршсон аж ахуйн чиглэлээр хөгжих боломж эхлэн бүрдүүлж байна. Энэ бол Өвөр Монголын мал аж ахуйн хөгжлийн зөв зам мөн гэж Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мал аж ахуйн судалгааны газрын орлогч дарга, эрдэм шинжилгээний ахалах ажилтан Туяа сүүлийн жилүүдийн судалгаа шинжилгээний үр дүнгээ нэгэтгэн дүгнэсэн байна.
Түүний судалгаанаас үзвэл, Өвөр Монголын мал аж ахуйн хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр нь ийм хэдэн онцлогтой юм байна. Тухайлбал нэгд, компани болон малчин өрх холбоолох хоршсон аж ахуйн зохион байгуулатын хэлбэр. Энэ нь голцуу малын ашиг шимийг эдшүүлэн боловсруулах явдлаар гол болгосон аж ахуйн нэгж нь малчин өрхтэй хамтран ажиллах хэлбэр болно. Жишээлбэл, Шилингол аймагийн Баруун Үзэмчин хошууны Чинь Люй компани нь малчидтай мал худалдан авах захиалгын гэрээ байгуулж, малчдад малаа худалдах тогтмол зах зээл хангасан бөгөөд өөртөө ч махны тогтвортой эх үүсвэртэй болсон байна. Хөлөн-Буйр хотын Шинэ Барга барууны хошууны Номинтал малын ашиг шим боловсруулах компани нь жил болгон малчдын нэг сая бод буг малыг захиалгын гэрээ ёсоор худалдан авч борлуулан, малчин өрхийн орлогыг жилд 500 юань нэмэгдүүлж байна. Ордос груп нь малчидтай ноос ноолуур худалдан авах гэрээ байгуулж, груп болон малчдын хамтран ажиллах хэв загвар бий болгов.
Хоёрт, анхан шатны гацаагаар тэргүүлүүлсэн хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр. Шинэ Барга зүүн хошууын Амгалан суурины Жавхалант гацаагаар жишээлбэл, тус гацаа нь хамт нийтийн 3000 хоньтой юм байна. Тэд хамт нийтинй сүргээ 2:8-ын ашиг орлогын харьцлаар (2 хувийн ашгийг гацаа нь авч, 8 хувийн ашгийг хувь хүнд хүртэх)ядуу амьдралтай 8 айлд хуваан өгч аж амьдралыг нь өөд нь татсан байна. Үүний дүнд нийтийн сүрэг хувааж авсан айл нь жилд 50 – 100 төл болон ноос ноолуурын орлого олж, тус гацаанд ядуу амьдралтай айл өрх байхгүй болсон байна. Мөн Хөлөн-Буйр хотын Эвэнк хошууны Баянтуг суурины Баянтохой гацааны хамт нийтийн хурамтуулсан мөнгө төгрөг нь нэг сая 700 мянга гаруй юанд хүрч, ядуу айл өрхгүй гацаа болон тодорч, гацаагаар тэргүүлүүлсэн аж ахуйн хоршсон зохион байгуулалтын амжилтад хүрсэн нийтлэг жишээ болсон байна.
Гуравт, сүү саалиар гол болгосон хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр. Өвөр Монголын Мэн Ниү, И Ли зэрэг сүүний ажил төрлийн түүхэн хөгжлийн дагуу хоршсон хэлбэрийн саалийн үнээ тэжээх халуун өрнөлт бий болсон байна. Хэд юу уу, олон арван өрх холбоолж, гацаа болон сум хошуугаараа холбоолсон сүү саалин ажил төрөл эрхэлсэн тойрог бүс бий болжээ. Эвэнк хошууны Баятуг суурины Баянтохой гацааны саалийн үнээ тэжээх тойрог нь олон арван малчин өрх холбоолж, хоршсон аж ахуйн зохион байгуулалтын амжилттай загварын үлгэр жишээ болсон байна. Шилингол аймагийн Хөвөөт Шар хошуу нь өнгөрсөн зууны сүүлчээр 70 гаруй малчин өрхийг дайчлан Хөххотын Хорингэр шяньд нүүлгэж, саалийн үнээ тэжээлгэсэн байна. Энэ бол хошууны зохион байгуулсан хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр болно.
Дөрөвт, нийгэмлэг байгуулан малчдад үйлчлэх хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэр. Улаанхад хотын Ар Хорчин хошууны Сайхантал Сумны Цагааннуур гацаа нь ядууг бууруулах нийгэмлэг байгуулан ядуу амьдралтай малчин өрхийг дэмжээд маш сайн үр дүнд хүрсэн байна. Шилингол аймагийн малчдын байгуулсан хонь тэжээх нийгэмлэг, үхэр тэжээх нийгэмлэг, өвс бордооны нйигэмлэг зэрэг нь малчид харилцан туслалцан, зах зээлд хөл тавьж байгаа хоршсон аж ахуйн зохион байгуулалтын амжилттай үлгэр жишээ болсон байна.
Шинэ хэлэлцрийн хоршсон аж ахуйн зохион байгуулалт нь хэлбэр загварын хүлээслэлд орж болохгүй, хамгийн гол нь орон нутгийнхаа бодитой байдлаасаа үүсч, орон нутагтаа тохирсон хоршсон аж ахуйн зохион байгуулалтын хэлбэрийг бий болгох хэрэгтэй юм гэж эрдэм шинжилгээний ахалах ажилтан Туяа гуай зөвлөсөн байна.
|