Хятадын Сы чуань мужийн Вэнь чуань сияньд 12-ны өдөр 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт үүссэнээс хойш, зарим улс орны засгийн газар болон удирдагчид, олон улсын байгууллгын хариуцлагатад Хятадын талд санаа тавиж байгаагаа тус тус илэрхийлцгээсэн бөгөөд газар хөдөлсөн районд тусламж үзүүлнэ гэж тэмдэглэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 12-нд Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечитэй утасаар яриж, Хятадын засгийн газар болон ард түмэнд хандан ихээхэн сэтгэл тавиж, санаа сэтгэлий нь хуваалцаж байгаагаа НҮБ-ын өмнөөс тэрээр илэрхийлж, Хятадын засгийн газар болон Хятадын удирдагчдын доривтой удирдлагатайгаар, гамшигдсан районы ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэр орноо дахин сэргээн байгуулж чадна гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао, ерөнхий сайд Вэнь Жябао-д Японы Ерөнхий сайд Ясуо Фукуда тус тус захиа илгээж, Сы чуань мужид газар хөдлөлтөөс болсон ночтой гамшигт сэтгэл санаагаа хуваалцаж байгаагаа илэрхийлж, бололцоо бүхнээрээ Хятадын талд тусламж үзүүлнэ гэж илэрхийлжээ.
Америкийн ерөнхийлөгч Ж. Буш мэдэгдэл хийж, газар хөдлөлтөд амь үрэгдэгсдэд эмэгнэл илэрхийлж, амь үрэгдэгсдийн гэр бүл болон гэмтэж бэртсэн хүмүүстэй санаа сэтгэлий нь хуваалцаж байгаагаа илэрхийлэв. Бололцоо бүхнээр Хятадын газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутагт туслалцаа үзүүлэхэд Америк бэлэн байна гэж тэрээр тэмдэглэжээ.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хятад улсын дарга Хү Жиньтао-д цахилгаан ирүүлж, Хятадын Сы чуань мужид хүчтэй газар хөдөлж, хүн хар эндэж шархадаж, эд хөрөнгө ночтой хохирсонд санаа тавиж байгаагаа илэрхийлж, шаардлагатай үед Хятадын гамшигдсан районд Орос тусламж үзүүлнэ гэж тэмдэглэжээ.
Европын холбооны зөвлөл албан мэдээ нийтэлж, Европын холбооны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх газраас газар хөдлөлтийн районы байдлын хөгжлийг нягт ажиглан анхаарч байна гэж тэмдэглэжээ. Европын холбооны зөвлөл тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Европын холбооны зөвлөлийн хөгжил, хүмүүнлэгийн тусламж хариуцсан гишүүн Мичел тэмдэглэв.
ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге газар хөдлөлтөд эндсэн хүмүст гүнээ эмэгнэн гашуудаж байгаагаа илэрхийлж, гамшгийн өмнө Хятадын ард түмэнтэй эв санаа нэгтэй байхад ОУОХ бэлэн байна гэж онцолжээ.
Үүнээс гадна Францын Ерєнхийлєгч Николия Саркози, Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушараф,Германы канцлер А.Маркель,Словенийн ерөнхий сайд Янез Янса, Польшийн ерөнхийлөгч Леч Кацински, Сербийн ерөнхийлөгч Борис Тадич нарын зэрэг удирдагчид Хятад улсын дарга Хү Жиньтаод тус тус захиа болон цахилгаан илгээж, газар хөдлөлтиийн ночтой гамшигт өртсөн Хятад улсад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлцгээжээ. Хятадын гамшигдсан районд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа олон орны удирдагчид илэрхийлжээ. Франц, Израиль, Түрк, Сингапур, Кувейт, Колумб, Аргентин зэрэг орнууд ч Хятад улс гамшигт өртсөнд анхаарлаа хандуулж, санаа сэтгэлээ хувталцаж байгаагаа илэрхийлжээ.
Хамгийн түрүүнд хүн ардыг аврах хэрэгтэй, үүний гол нь хүнд өртсөн район, голомт газар, холбоо тасарсан газар болно. Цэргийн анги арга бүхнийг сүвэгчилэн эдгээр газар хэдий эрт хүрвэл тэдий сайн, эрт нэг минут хүрвэл илүү хэдэн хүнийг авах болно гэжээ.
12-ны орой, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хороо хурал хийж газар хөдлөлтийн гамшгаас аврах ажилд цаашид зохицуулалт хийв. Нэн даруй цэргийн анги болон эмнэлэгийн анги зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн районд амжин очуулж, бэртэж шархдсан хүмүүсийг бүх хүчнээрээ аварч, гамшигт нэрвэгдсэн районд хүнсний зүйл, ундны ус, эм бэлдмэл, майхан зэрэг эд барааг арга бүхнийг сүвэгчлэн хүргэн очиж, гамшигт нэрвэгдсэн районы ард иргэдийг хүнс тэжээл, ундны ус, өмсөх хувцастай, түр байрлах орон байраар баталгаажуулж хэрэгтэй. Эвдэгдсэн төхөөрөмж, хэрэгслийг яаралтай засан сэлбэж, зам, цахилган , холбоо, ус хангах хэрэгтэй гэж хурлаас шаардав.
Хятадын Гамшгийг багасгах үндэсний хороо нэгдүгээр зэрэглэлийн онц байдлын төсөл хэрэгжүүлж эхлэв. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яам нь Сангийн яамтай хамтран гамшигт нэрвэгдсэн нутгийн ард иргэдийн амьдралын бэрхшээлийг зохицуулахын төлөө 200 сая юаний яаралтай тусламж олгосон байна. Аад иргэдийн яам мөн 25 мянган майханыг яаралтай шилжүүлэн гамшигт нэрвэгдсэн районд тусалсан байна. Хятадын Улаан загалмай ерөнхий нийгэмлэг 780 мянган юаний үнэ бүхий эд барааг гамшигт нэрвэгдсэн районд яаралтай олгов. 13-ны тэг цаг 35 минутын үед авран туслах эхний эд барааг Сычуаний Улаан загалмай нийгэмлэгт хүргэн очиж гамшигт нэрвэгдсэн төв район руу яаралтай тээвэрлэж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|