1988 онд Хай нань муж байгуулагдсаны дараа, тус районы хэрэглээний зах зээл маш явцуу, хүн ам тун ч хязгаартай байсан байдлыг засгийн газраас гүйцэд ойлгож, өвлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал тавьж эхэлжээ. Тухайн үед дотоодын хүнсний ногооны захын өвлийн хангамж тун ч тааруухан байсан ба умард нутгийн дулаан хүлэмжний байгуулалт ч төдийлэн хөгжөөгүй байсан тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамж тун ч хязгаартай байв. Хай нань муж нь өвөлдөө маш тулаан байж, нарны тусалт сайн, хур бороо их ордог байгалийн хүлэмж гэж нэрлэгдсэн сайхан нөхцлөө гүйцэд ашиглан, өвлийн тарималыг хөгжүүлэхийг тариачдын орлогыг нэмэгдүүлэхийн чухал нэг аргаа болгож, тариачдад маш их үр өгөөж хүртээсэн байна. Эхлээд тарималын зүйл олшрохын хирээр асуудал ч олноор гарч ирсэн байв.
Нэгдэлтэй удирдлагагүй болохоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар түвшин янз янзын байж, худалдан авдаг үнэ ч маш доор байсан ба бас хорхой шавжны гамшиг гарсан нөхцөлд тариачид бие даан зохицуулахад маш хэцүү байсан аж. Эдгээр асуудлуудад чиглүүлэн Хай нань нь хөдөө аж ахуйн мэргэжлийн хамтын ажиллагааны байгууллага байгуулжээ. Эдгээр хамтын ажиллагааны байгууллага нь тариачдад тарималын үр олгож, ургацыг нэгдэлтэй хурааж авдаг. Мөн бас хахир хүйтэнд, хур бороонд яаж арчлах техник хангадаг. Бас дотор газрын зах зээлийн хэрэгцээг судалж, хэзээ юу тарих, эхний хугацаанд, жилийн дунд үеэр, эцсийн хугацаанд юу тарих, яаж борлуулах зэргийг удирдан жолооддог.
Өнөө Хай наний өвлийн жимс ногооны 90 гаруй хувийг бүр гадагшаа борлуулж байна. Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг нь үүнд маш их үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тариачид юу тарьбал хамгийн их ашигтай байх, хаа борлуулбал хамгийн их мөнгө олох зэргийн ажлыг анх эхэндээ нийгэмлэгээс зохион байгуулж байсан тул хөгжил нь нэлээд түргэн байв. Өнгөрсөн жилээс эхлэн бас сар бүр шяний засгийн газраасаа 3000 юань гаргаж, тариачдын тээвэрлэлтэд туслаж, байгалийн гамшиг гарсан үед засгийн газраасаа мөн мөнгөөр тусалж байна. Өнгөрсөн өвлийн зудад мөн засгийн газраасаа мөнгө гаргаж тариачдын жимс ногооны тээвэрлэлтэд тусалжээ.
Өнгөрсөн зуугы 90-ээд оны дунд үеэс холбогдох улс орнууд хөдөө аж ахуйн баримжаа тогтоож эхэлснээр тухайн нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарималыг ч бохирдолгүй цэвэр чиглэлээр хөгжүүлж эхэлсэн байна.
Өнөө Хай наний халуун бүсний өндөр ургацтай хөдөө аж ахуйн зах зээлийг цаашид өргөтгөх чухал асуудал тулгарч байна.
|