ХКН-ын Төв Хороны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Лю Яньдүн Боловсролын Яаманд саяхан хүрч, Хятадын их, дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах үйлчилгээний мэдээллийн сүлжээний ажил байдалтай танилцаж, их, дээд сургууль төгсөөн хүмүүст мэдээлэлжүүлэлтийн үйлчилгээгээр гол болгосон, ажлын байраар хангах олон нийтийн үйлчилгээ хангах ажлаа эрчимжүүлэн, уг ажлыг бүх талаар сайн хийхтэй холбогдуулж, тодорхой шаардлага дэвшүүлсэн байна. 4-р сарын 25-ны өдөр бүх Хятадын их, дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах олон нийтийн үйлчилгээний тавцанг ажиллуулах ёслол Хятадын нийслэл Бээжин хотноо боллоо. Хятадын Боловсролын Яамны сайд Жөү Жи ёслолд орлцож үг хэлсэн байна.
Сайд Жөү Жи хэлэхдээ, ажлын байр нь иргэдийн амьжиргааны үндсэн зүйлүүдийн нэг нь юм. Их, дээд сургууль төгсөгчид бол улс орны байгуулалт, хөгжлийн хүн хүчний ховор нандин нөөц юм. Хүний нөөцөөр улс орноо хүчирхэгжүүлэн, шинэлэг зүйлийг бүтээгч улс орон байгуулж, чинээлэг нийгэм байгуулах ахицыг түргэтгэн, эдийн засгаа сайн мөртөө түргэн хөгжүүлэхэд их, дээд сургууль төгсөгчид гол хүчин болж байгаа юм. Үүний зэрэгцээ, их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах ажлыг сайн хийх нь мөн ч шинэ түүхэн нөхцөл дэх их, дээд сургуулийн боловсролын өөрчлөлтийн хөгжлийг ахиулан, чанар төвшнийг нь баталгаажуулж, ард иргэдийн сэтгэл ханамжтай боловсрол эрхлэхийн зайлшгүй шаардлага юм гэжээ.
Их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах нэн нааштай бодлого хэрэгжүүлэн, тухай орон нутгийнхаа онцлог, бодит байдлын дагуу бүтээлчээр ажиллаж, их, дээд сургууль төгсөгчдийг ажилд авах олон салбарынхныг зоригжуулан, их, дээд сургууль төгсөгчдийн хөдөө нутгийн үндсэн шатанд ажиллахыг урамшуулахыг орон нутгийнханд сайд Жөү Жи бас шаардлаа.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн БХАТИХ-ын энэ оны чуулган дээл хийсэн Засгийн газрын ажлын тайланд "Их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах тухай удирдамж болон үйлчилгээ"-г эрчимжүүлэх хэрэгтэй гэж дэвшүүлсэн юм.
Хятадын их, дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах үйлчилгээний мэдээллийн сүлжээг ажиллуулж эхэлсэн нь Засгийн газрын олон нийтийн үйлчилгээний хүчин чадавх, салбар байгууллагуудын харилцаа, хамтын ажиллааг эрчимжүүлэн, их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах үйлчилгээг шинэчлэх чухал арга хэмжээ юм гэж сайд Жөү Жи тэмдэглэжээ.
Хүний Нөөц, Нийгмийн Хамгаалалын Яамны хариуцлагатай хүмүүс, холбогдх муж, хот, их, дээд сургуулиуд болон хүн хүч ажилд авах байгууллагуудын төлөөлөгчид ёслолд оролцсон бөгөөд үг хэлсэн байна. Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хороо, Сангийн Яам, Бүх Хятадын Үйлдвэр, Худалдааны Холбоо зэрэг холбогдох байгууллага нэгжүүд, холбогдох их, дээд сургуулиуд, Бээжин хотын холбогдох байгууллага нэгжүүдийн хариуцлагатай хүмүүс бас уг сүлжээг ажиллуулах ёслолд оролцсон байна.
|