Айл хүний амь нэг.
Айл хүний амь нэг саахаалт айлын санаа нэг гэж хуучны буурал үг. Монгол улсын хувьд БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн, хоёр том хөрштэй улс. Хөршүүдийнхээ тухай сайн сайхан мэдээ дуулахад бидний сэтгэл ч гэсэн тэнэгэр байдаг юм. Манайхан бараг бүх л юм аа урд, хойд хөршөөсөө зөөж байна. Энд 2008 оны 3-р сарын 20-нд БНХАУ-ын ОУР-аар явж байсан энэ мэдээг их олзуурхаж тэмдэглэн авч байсан юм. ӨМӨЗР-ны Худалдааны танхимаас сурвалжлагчийн мэдээлснээс үзвэл Өвөр Монголын Орос, Монгол улстай хийсэн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж, 2007 онд Өвөр Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 47 хувийг эзэлсэн байна. Өвөр Монгол нь Орос, Монгол улстай 4000 км гаран хилийн шугамаар хиллэж байдаг. Эдийн засаг, эх баялгийн харилцан нөхвөрлөх нь үлэмж их юм. ӨМӨЗР-ны Худалдааны танхимын хариуцлагатай хүний танилцуулснаар, 2007 онд, Өвөр Монголын Орос, Монгол улстай хийсэн импорт, экспортын худалдаа түргэн нэмэгдсэн бөгөөд бүх жилийн худалдааны хэмжээ нь тус бүр 3 тэрбум ам доллор юм уу, 700 сая ам доллар орчмоор нэмэгдэж, өнгөрсөн жилийнхээсээ тус тус 30 болон 17 хувиар нэмэгдсэн дүнтэй байна гэж тэр мэдээнд дурьдсан байсан.Манайхан хил нээгдэхэд хил орчмынхон бол дамаангүй морьтой нь морьтойгоо мотоциколтой нь мотоциколтойгоо цоохон ноолуураа ганзагалаж аваад наашаа хөвөрчихдөг улс. Малын буян ч их л дээ. Энүүхэндээ гэхэд нефтъ, бензин, дизелийн түлшээ бид чинь хойд хөршөөсөө аваад гурил будаа, чихэр жимсээ урд хөршөөсөө оруулж байнаа.
Хятад, Оросын хилийн хамгийн том боомт Манжуурын Оростой хийсэн худалдааны хэмжээ 2007 онд дахин шинэ амжилт тогтоож, нийт хэмжээ нь 8 тэрбум 400 сая гаруй ам доллорт хүрч, мөн оны Хятад, Оросын хоёр талын худалдааны 17 орчим хувийг эзэлэх болсон байна. Манжуур боомтын гаалийн бүртгэлээс үзвэл, 2007 онд Манжуур боомтын Оростой хийсэн худалдааны нийт хэмжээ нь 2006 оныхоос 27 гаруй хувиар өсөн нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Өвөр Монголын Алшаагийн энэ оны 3-р сарын 14-ны радиогийн мэдээнд: Өвөр Монголын Алшаа аймгийн Цэхээ боомт байгуулагдсанаас хойших 16 жилийн турш, орон нутгийн хөгжлийг дээшлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ажээ. Энэ оны 3-р сард, Цэхээ боомт нь 59 дэх удаагааа ажиллаж, давхардсан тоогоор 660 мянган хүн, 360 мянган машин уг боомтоор нэвтэрч, Монгол улстай хийсэн худалдааны нийт хэмжээ нь 125 сая ам долларт хүрснийг мэдээлж байсан. Саяхныхаа. энэ 4-р сарын. БНХАУ-ын Эрээн хотын радиогийн мэдээ байна. Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа болон гадаадад хөдөлмөрлөх хөгжлийг нэмэгдүүлэх, хөдөлмөр үйлчилгээний шугамаар гадаадад гарах хүмүүсийн талаарх хяналт, удирдлагаа эрчимжүүлж, Хяятадын хөдөлмөр үйлчилгээний ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалан, тэдний боловсролыг дээшлүүлж, гадаадад зориулттай хөдөлмөр үйлчилгээний зах зээлийг цэгцлэн журамлахын тулд, Эрээн хотын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр, Эрээн хотын бодит байдалтай уялдуулан, дээд удирдах байнууллагын зөвшөөрөлтэйгээр Эрээн хотын гадаад хөдөлмөр үйлчилгээний сургалтын төвийг байгуулан ажиллаж байгаа ажээ. Уг төв байгуулагдсанаас хойш, Эрээн хотоос МУд барилгын салбарт хөдөлмөр үйлчилгээний ажил хийх анхны бүлгийн 12 ажилчин уг төвд бэлтгэл сургалт,шалгалтад хамрагдаж, хөдөлмөр үйлчилгээ хийх эрхийн гэрчилгээ авчээ. Энэ нь хөдөлмөр үйлчилгээний шугамаар гадаадад ажилчин илгээх салбарт Эрээн хотынхон анхны үр дүнд хүрч, ирээдүйн ажлын үндэс сууриа тавьсныг харуулж байна.
Одоо дэлхийн соёлт хүн төрөлхтөн нэг л зүйлийг ярьж байна. Энэ бол Бээжинд болох зуны 29-р спортын наадам. Олимпын наадмын бэлтгэл ажлын хөлд дарагдсан Бээжин хотод энэ онд 320 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, үүний дүнд 860 төсвийн ард гарах ажээ. Дээрх санхүүжилтийн 184 тэрбум юанийг зам харилцаа,дэд бүтцэд зарцуулж, 132 км соронзон зам босгоно. Мөн Олимпийн талбайг тойруулж 170 км урттай 75 зам барих аж. Түүнчлэн эрчим хүч болон усны шинэ эх үүсвэр олоход 68 тэрбум, шуудан холбоо болоод хотын дэд бүтцийн шинэ бүтээн байгуулалтад 43 тэрбум юаний санхүүжилтийг тус тус төлөвлөсөн гэж Монгол улсын мэдээллийн сайтад тавьсан байлаа. Дэлхийн хэмжээний спортын том наадмыг зохион явуулах гэж байгаа айл чинь аргагүй юм аа. Бас зарцуулах мөнгө хөрөнгө байна. БНХАУ-ын мэдэээлийн хүчирхэг агентлаг Синьхуа хороо Хятадын Үндэсний татварын ерөнхий газрын орлогч дарга Чянь Гүйлиний 4-р сарын 1-ний өдөр Хятадын татварын суртал ухуулгын газрын сарын арга хэмжээний нээлтийн ёслол дээр: "2003 оноос 2007 оны хооронд, Хятадын татварын нийт орлого 16 триллион 640 тэрбум юаньд хүрч, жил бүр дундажаар 23,8 хувиар өссөн байна" гэсэн мэдээллийг иш татсан байна билээ. Ер нь их сурвалжаас үзэхэд Хятадын төлвөлсөн төсвөөс тариачин, хөдөө аж ахуйнг болон хөдөө тосгонд зарцуулсан зардал нь 5 жилд нийт 1 триллион 600 тэрбум юаньд хүрсэн юм байна. Хятадын төвлөрсөн төсвөөс боловсрол, эм эмнэлэг, нийгмийн хамгаалал, соёл, спортын салбарт зарцуулсан хөрөнгө мөнгийг ч ихээхэн нэмэгдүүлсэн юм байна.
"Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэн гэхэд л 423 сая ам долларын өртөгөөр босож байгаа гэнэ билээ. Их олимпийн нээлт хаалтын ёслол болох "Шувууны үүр" уртаашаа 330 м, өргөөшөө 220 м, өндөр нь 69,2 м юм гэдэг. Тэнд хөнгөн атлетик, хөл бөмбөгийн шигшээ тэмцээн болно. 100 мянган хүний суудалтай энэ цогцолборыг олимпийн дараа 80 мянган хүний суудалтай болгож танах юм гэсэн.
"Наран тойрог" 17 дахь дугаараараа "Айл хүний амь нэг" тэмдэглэл хүргэлээ. Бэлтгэж хөтөлсөн Цэрэнжамцын Дашдамба
|