Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний үдээс өмнө Сы чуаны газар хөдлөлтийн гамшигт энэ удаа хамгаас хүнд ноцтой дайрагдсан нутгийн нэг болох Бэй чуаны газар дээр нь хүрч гамшигаас авран туслах ажлыг удирдаж байна. Газар хөдлөлтөд нурсан Бэй чуан дунд сургуулийн заан сургалтын давхар байшингийн хажууд Вэнь Жябао хэлэхдээ, өнөө нэгэнт гамшгаас аврах 100 мянган хүн томилсон.
Тэд сиянь, шян, тосгон болгонд хүрч авран туслах ажилд орох бөгөөд байшинд дарагдсан олон түмнийг хамгийн их хүчин чармайлтаар аврах болно, хүнийг аврах бол хамгийн чухал ажил мөн гэжээ.
Газар хөдлөлт нь уулыг нүүлгэж, гол мөрнийг таслаж чадах боловч хүн ардын зориг санааг гуйвуулж чадахгүй. Нягтран нэгдэж, харилцан тусалж, хамтаар хатуужилтай тэмцэх юм бол энэ гамшгийг лавтай ялж чадна гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|