
Хятадын Су чуань мужид 12-нд хүчтэй газар хөдөлж, хүн хар олноор үрэгдэж, эд хөрөнгө ихээр гарзадсан байна. Газар хөдлөлтийн дараагаар Хятадын засгийн газрын удирдлагатайгаар, нийт ард түмэн санаа сэтгэл нэгтэй, хамтын нэгэн хүчнээр, гамшгаас аврах ажлыг түргэн өрнүүлсэн байна. Үүнд НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг зохицуулах алба, Дэлхийн эрүүл мэндийн байгууллга, НҮБ-ын гамшгийг багасгах стратеги зэрэг байгууллага өндрөөр үнэлсэн байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэрэг зохицуулах албын төлөөлөгч хатагтай 拜尔, сэтгүүлчид хандан Сы чуаний газар хөдлөлтөд мянга гаран сурагч нуранга доор дарагдаж байгааг ярихдаа, энэх дунд насны эх хүний нүдээр нулимс дүүрч байлаа. Тэрээр хэлэхдээ:
Хятадын засгийн газар хамгийн их хүчин чармайлт гаргаж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст амьдралын хэрэгсүүд хангаж байна. Гамшгаас аврах ажил гүнзгийрэхийн дагууу нэн олон хүн аврагдана гэдэгт би итгэж байна гэжээ.
Сы чуаний хүчтэй газар хөдлөлтийн дараа Хятадын засгийн гараас авран туслах шуурхай арга хэмжээ авч, "цаг хугацааг завдаж ажиллах нь амь насыг аврах явдал даруй мөн " гэж дэвшүүлж, нийгэмийн хүчин бүхнийг дайчлан, авран туслах ажилд хамруулжээ. Ерөнхий сайд Вэнь Жябао биеэрээ гал фронтод очиж, авран туслах ажлыг газар дээр нь удирдан жолоодов. Энэ нь НҮБ-ын олон улсын гамшгийг багасгах стратегийн нарийн бичгийн дарга нарын газрын эрхлэгч 布里塞诺-д гүнээ сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр хэлэхдээ:
Хятадын засгийн газар газар хөдлөлтийн гамшигт хүнийг цоцоом шуурхай тусгал гаргасан байна. Газар хөдөлснөөс хойш 4 цаг хүрхгүй хугацаанд авран туслагчид гамшигт нэрвэгдсэн районд хүрснийг би телевизээс харлаа. Хятадын засгийн газар гамшгаас авран туслах ажлыг маш шуурхай хийсэн нь надад гүн сэтгэгдэл төрүүллөө гэжээ.
Хятадын ард түмэн сэтгэл санаа нэгтэй, гамшгаас аврах ажилд идэвхтэй оролцож байгаа хэдий ч цаг агаарын тааламжгүй байдал, зам харилцаа эвэдэгдснээс болж, авран туслах ажилд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч хатагтай 夏依布-гээс Хятадын газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажилд итгэлтэй байгаа юу? Гэж сэтгүүлч асуусанд, тэрээр хариулж хэлэхдээ:
Итгэлтэй байгаа. Хятад улс том гүрэн, гамшигтай тэмцэх гамшгаас аврах талаар арга туршлага ихтэй. Энэ талын мэргэжилтэн ч олон болохоор Хятад улс гамшгийн дараах ажлыг сайн хийж чадна гэж би үзэж байна гэжээ.
Гамшгийн дараагаар улс орон болон олон улсын байгууллагууд Хятад улсад дэмжлэг туслалцаа үзүүлэх эрэл хүслээ илтэгсэн. Үүнд Хятадын засгийн газр баяр талархлаа илэрхийлэв. Гэвч одоо нөхцөл боломж бүрдээгүй болохоор Хятад улс гадаадын тусламжийг хүлээж аваагүй байна. НҮБ-ын хэдэн байгууллага сэтгүүлчид хандан, Хятад улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэж илэрхийлжээ. Хатагтай拜尔 ч бодитой төлөвлөн бодсон байна. Тэрээр хэлэхдээ:гамшигдсан районд химийн хоёр үйлдвэр ночтой эвдэгдсэнийг бид Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллээс авлаа. Бид хүрээлэн байгаа орчныг хамгаалах мэргэжилтний хэсэг томилон Хятадад очуулж, холбогдох талтай нягт хамтран ажлаа өрнүүлэхээр бэлтгэж байна гэжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|