• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 17:21:52    
Авран туслах ажил их хэмжээнд явагдаж байна [Радио]

CRI

     Хятадын Сычуаний газар хөдлөлтөд эрэсдсэн хүний тоо 13-ны өдөр гэхэд нэмэгдээд 12 мянга гаруйд хүрлээ. Гамшигт нэрэвэгдсэн нутагт нурж сүйрсэн байшин барилгад дарагдсан хүмүүсийг Хятад улс бүх хүчин чадлаа дайчлэн эрэн хайж, аврах ажил өрнүүлж байна. Авран туслах цэргийн анги газар хөдлөлтийн голомтод хүрэлцэн очсон байна. Газар хөдлөлтийн голомт болсон Вэньчуань шянь нь мужийн төв Чэндү хотоос 100 гаруйхан километр зайтай боловч, уул хад нурж замыг бөглөсөн бөгөөд цаг агаар муу, тасралтгүй цэцэрхийлэл үүсч байгаа учраас авран туслах ажилд маш их хүндрэл бэрхэшээл учруулсан байна. Манай радиогийн сурвалижлагч Лю Тао Вэньчуань шяний ойролцоох Дү Жян-ян хотоос мэдээлэхдээ,

     Чэндү хотоос Вэньчуань орход заавал Дү Жян-ян хотоор өнгөрдөг юм байна. Уул хад нурж, зам бөглөрсөн учраас авран туслах эд бараа оруулж чадахгүй байна. Нисдэг тэргээр хүргэх гэсэнд бороо орж, цаг агаар муу учраас нисдэг тэргээр ч хүргэж чадахгүй байна гэжээ. Зам бөглөрсөн явдал нь өнөө Вэньчуаний авран туслах ажлын хамгийн их хүндрэл болж байна. Авран туслах хүмүүс явганаар уул давааг даван Вэнйчуань орцгоож байна. 13-ны үдэд эхний цэргийн анги тус шяний Ян-шиү сууринд хүрч авран туслах ажил өрнүүлсэн юм байна. Дараагаар нь зэвсэгт цагдаагийн ангийн 800 гаруй офицер дайчид шяний хотод хүрэлцэн очсон юм байна. Өнөөгийн мэдээллээс үзвэл, Вэньчуань шяний хотын байшин барилга ноцтой нурж сүйрсэн бөгөөд 500 хүн нас барсан нь тогтоогдоод байгаа юм байна. Ойр хавийн Лүши шян, Ян-шиү суурины гамшгийн байдал нэн хүнд байна. Нэн олон цэргийн анги тус шянь орхоор шамдан яваж байгаа юм байна. Вэньчуань орох замыг түргэн нэвтрүүлэх хэрэгтэй гэж Ерөнхйи сайд Вэнь Жябао холбогдох салбарт шаардажээ. Тэрээр хэлэхдээ,

     Энэ удаагийн газар хөдлөлт их хүчтэй, гололмт нь Вэньчуань юм. Өнөө зам нэвтрэхгүй байна.. Ардын Чөлөөлөх арим арга бүхнийг сүвэгчлэн замыг нээж, байшин барилгын дор дарагдсан хүмүүсийг авран гаргах гэж байна. Ардын чөлөөлөх арми хэчнээн цэргийн хүчин хэрэгцээтэй бол тэдий цэргийн хүчнээр дэмжих болно гэжээ. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх командлалын газар 13-ны үдэш хурал хийж, Ерөнхий сайд Вэнь Жябао цагийг амжин дарагдсан хүмүүсийг түргэн аварч үрэгдэл шархдлыг хамгийн дор хэмжээнд байлгах хэрэгтэй гэж шаардав. Хятадын цэргийн талын ерөнхий штабын онц байдлын газар сурвалжилж явсан Синьхуа хорооны сурвалжлагч Ли Юүнь хэлэхдээ, өнөө их хэмжээний цэргийн анги Сычуаний гамшигт нэрвэгдсэн район руу явж байна гэжээ.

     Цэргийн ангийг гамшигт нэрвэгдсэн районд очуулан авран туслах ажил өрнүүлж байгаагаас гадна, Хятад улс олон газраас гамшгаас аврах олон хүнийг гамшиг гарсан нутагт шилжүүлж байна. Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамны гамшгаас аврах хэлтэсийн дарга Ван Зэнь-ё хэлэхдээ, байшин барилгын бүтэц адилгүй тул амьд байгаа хүмүүсийн амьд байх цаг хугацаа нэлээд урт байж мэднэ, эрж хайх ажил ч үүнээс болж нэлээд урт хугацаа үргэлжлэх болно гэжээ.

     Хятадын Эрүүл мэндийн яамны илгээсэн эмчилгээний авран туслах ангиуд ч олон газраас Сычуаний газар хөдөлсөн район руу хүрцгээж байна. Олон газрын гамшгаас авран туслахад шилжүүлсэн эд бараануудыг ч зөөвөрлөсөөр байна. Хятадын Ард иргэдийн засаг захиргаанй яамны орлогч сайд Лүө Пинфэй хэлэхдээ,

     Төвлөрсөн төсвөөс яаралтай 860 сая юаний газар хөдлөлтийн гамшигт туслах мөнгө гаргаж, авран туслах болон иргэдийг тохинуулахд зарцуулах гэж байна. Иргэний засаг захиргааны яам ч газар хөдлөлтөд 60 мянга гаруй майхан болон 500 мянган ширхэг хөнжил хандивлажээ.

     Гамшгийн иргэдэд туслахын тулд, Хятадын олон давхарга яаралтай арга хэмжээ авч байна. 13-ны өдрийн 18 цаг хүртлэх байдлаар нийгмийн олон талын хандивласан хөрөнгө мөнгө 220 сая юаниас давсан байна. Үүний зэрэгцээ бишгүй олон улс болон олон улсын байгууллага ч Хятадын засгийн газар болон ард түмэнд туслалцаа үзүүлхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын иргэний засаг захиргаанй яамны албаны хүн хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Сычуань мужийн газар хөдөлтэд туслалцаа олгохыг Хятад улс сайшааж байна, үүнийг цаг тухайд нь хүлээн авч, гамшгийн районд хүргэж өгөх болно гэжээ.