• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 16:55:30    
ХОУР "Үзэсгэлэнт Гуанши" аялал жуулчлалын мэдлэгийн асуулт хариултын уралдаан зохион явуулж байна

Хятадын Олон Улсын Радио

    Гуанши гэж ярихаар, Хятадад урьд өмнө ирж байсан андуудад маань танил бус санагдахгүй байх. Дэлхий дахинаа алдаршсан Гүйлиний уул ус, өвөрмөц онцлогтой үндэстний уламжлалт зан үйл эдгээр нь Гуанши нутагт аялж жуулчилсан хүмүүст мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг билээ.

    Манай нэвтрүүлгийг сонсогч байгаа андуудаа, та Гуаншигийн талаар нэн сайн ойлгохыг хүсвэл, мөн Гуанши нутгийн аялал жуулчлалын нэрт газруудтай танилцахыг хүсвэл, манай энэхүү вэб хуудсаас юм уу, Улаанбаатарт FM 105, Дарханд FM 103.7 долгионы байраар Баасан гариг болгоны "Солонго" нэвтрүүлгийн "Захидал задлах цаг" булангаар "Үзэсгэлэнт Гуанши" аяллал жуулчлалын мэдлэгийн асуулт хариултын уралдааныг уншиж, хүлээн авч сонсоорой.

    Энэ мэдлэгийн уралдааны журам, өмнө нь манай радиогоос зохион явуулж ирсэн асуулт хариултын уралдааны болзолтой адил. Мэдээдэл бүрийн ард хоёр асуулт тавьж сүлжээ ашиглагч, сонсогч та бүхнээр хариулуулна. Та хариултаа шуудангаар юм уу, мэйлээр ирүүлж болно. Манай шуудангийн хаяг: MONGOLIAN CERVICE, CRI-5, CHINA RADIO INTERNATIONAL, P.O.BOX 4216, BEIJING P.R.CHINA, 100040. манай мэйл: mon@cri.com.cn. Уг асуулт хариултын уралдаан нь 2008 оны 10-р сарын 6-ны өдрийн 24 цаг хүртэл явагдана. Уралдаан дууссаны дараа бид захидал, мэйл ирүүлсэн сонсогчдын дундаас 1,2,3-р байр эзлүүлж, шилдгийн шилдэгт шялгарсан сонсогчийг Хятад улсын Гуанши нутагт үнэ төлбөргүй айлчлуулах болно. Та бүхнийг урьж байгаа энэ алтан боломжийг хүртэхийн тулд энэхүү мэдлэгийн асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.\Алтаннавч орчуулав\