• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-15 16:05:36    
Хятадын авран туслах цэргийн анги Сьчуаны газар хөдлөлтийн голомт руу гавшгайлан орж байна [Радио]

CRI

       Газар хөдлөлтийн голомт -Вэньчуань сянь руу нэвтрэх зам нэвтрээгүй боловч, Хятадын армийн болон зэвсэгт цагдааны хэдэн мянган дайчид агаараар, усан замаар, явганаар Вэньчуаньд гавшгайлан орж, авран туслах ажил өрнүүлж байна.

      12-ны өдөр хүчтэй газар хөдлөлт үүссэний дараа, Вэнь чуаны цахилгаан хангалга, холбоо тасалдаж, гадна ертөнцтэй холбоо тасарч, 100 мянган оршин суугчид сураггүй, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байна. Үүний зэрэгцээ газар хөдлөлтөөс болж уул нурж Вэнь чуаны зам харилцаа бөглөрсөн байна. Үүний дээр цаг агаарын тааламжгүй байдал, түлхэлт байнга үүсч, авран туслах хүмүүс Вэньчуанд орохын аргагүй байна. Ийм байдалд Хятадын засгийн газар цэргийн ангид хандан альбаа үнэ төлбөрийг хайхралгүйгээр Вэнь чуанд түргэн орж авран туслах ажил өрнүүлэх хэрэгтэй гэж шаардсан байна.

      13-ны өдөр анхны бүлэг цэргийн анги борооноор Вэнь чуань сяний Инсю сууринд орсноос аваад Хятадын авран туслах цэргийн анги улам олон орж байна.

      Зэвсэгт цагдааны ангийн дугаар дивизийн штавын дарга Ван И 200 офицер дайчдыг удирдан 90 км-ыг 20 цаг явгаанаар явж, 13-ны шөнө дүл Вэнь чуань сяньд орж авран туслах ажилд оролцсон байна. Тэрээр хэлдэхдээ:

      Одоогийн ойлгосон байдлаас үзэхэд,хотын дотор 3000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Сяний хотын орон сууцны гурваны нэг хувь нь нурж, үлдсэн байшингууд нь ч эвдэрч сүйдэж, суухын аргагүй болжээ. Эргэн тойрны өндөр уулан дахь тосгонууд үндсэндээ оргүй болж, зам харилцааны асуудлаас болж, өнөө сураггүй болсон хүн болон гэмтсэн хүний тоог тооцох аргагүй байна гэжээ.

      Вэньчуан сяний Инсю сууринд гамшгийн байдал мөн хүнд байна. Тэнд аж төрж байсан 10 мянган хүнээс 2300 хүн нь амьд гарч, 1000 гаруй хүний гэмтэж бэртсэн байдал нь хүнд байна.

      14-ны өдөр цэргийн анги Вэньчуаны сяний хот, Инсю суурин зэрэг хүнд гамшигдсан нутагт дагуулын холбооны систем, эм бэлдмэл, хөвөн хөнжил зэрэг зүйлийг агаараар буулгаж, цэргийн нисдэг тэрэг ч гамшигаас аврах эд бараа болон хүмүүсийг тээж Вэньчуаны сяний хотод газардсан бөгөөд тус сяний хэдэн арван гэмтэл авсан хүнийг мужийн төв Чэндү хотод хүргэв.

      14-ны үдээс хойш, ерөнхий сайд Вэнь Жябао нисдэг тэргээр Вэнь Чуань сяний гамшигийн байдлыг байцаан үзсэн байна. Авран туслах цэрэг арга бүхнээр нэн түргэн ирж гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах болно гэж тэрээр тухайн нутгийн олон түмэнд хандан хэлсэн байна.

      Энэ газрыг төв засгийн газар мартаагүй, гэмтэж бэртсэн хүмүүсийг заавал аварч гаргана. Засмал зам нэвтрэхгүй бол бид нисэх онгоцоор гэмтэл авсан хүмүүсийг уулнаас аваачиж эмчилнэ. Одоо бид арга бүхнээр нисэх онгоц дуудаж байна, өнөөдрийн үдээс өмнө гэмтэл авсан 50 гаруй хүнийг аваачсан, бид ачаа тээврийн чадлаа нэмэгдүүлж, нэн олон хүнийг аврах болно гэж ерөнхий сайд Вэнь Жябао хэлсэн байна.

      14-ны орой ерөнхий сайд Вэнь Жябао Чэндү хотоос Гуанюаний гамшигдсан нутагт хүрэх галт тэргэн дээр газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшигаас авран туслах командлын төвийн хурал хуралдуулж, хүнийг аврах бол одоогийн авран туслах ажлын гол нь болно гэж онцлоод гамшигдсан нутагт яаралтай тусламж үзүүлэхийн төлөө дахин 90 нисдэг тэрэг нэмхээр шийдсэн гэж хэлсэн байна.

      Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, өнөө Сьчуаны газар хөдлөлтөд 65 мянган хавтгай дөрвөлжин км нутаг хүнд гамшигдаж, А-ба, Мян-ян, Дэ-ян, Чэн дү, Гуанюань, Яа-ань зэрэг 6 хот, жөү өртөж, 44 сянь хүнд гамшигдаж. 10 сая гаран хүн гамшигт шууд өртөж, 15 мянгад хүн амь үрэгджээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\