Хятад Хорват дипломат харилцаа тогтоосны 16 жилийн ой 13-нд тохиолоо. Хоёр орны цар хэмжээгээр хамгийн том эдийн засаг худалдааны чуулга уулзалт 14-нд Загреб-д боллоо. Хорватад айлчилсан УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь чуулга уулзалт дээр хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд Хятадын энхийн хөгжлийн ухагдахууныг тодорхойлон өгүүлсэн байна.
Хорватын аж ахуйн холбоо болон Хятадын олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх хорооноос хамтран зохион байгуулсан Хятад Хорватын эдийн засаг худалдааны чуулга уулзалт 14-ний үдээс өмнө боллоо. Хоёр орны 120 гаруй аж ахуйн нэгжийн 200-гаад төлөөлөгч оролцсон байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь барилга, холбоо, авто машин, машин үйллвэрлэх, байшин барилга, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэх салбаруудыг хамарчээ.
Бүртгэлд харуулснаар, хоёр талын худалдааны хөгжлийн хандаш эрчтэй байна. 2007 оны хоёр талын худалдаа 1 тэрбум 600 сая ам долларт хүрч, 2006 оныхоос 70 шахам хувиар нэмэгджээ. Хятадын өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байлгах үйлс гүнзгийрэн хөгжиж байгаа болон Европын холбооны интеграцчилах үйл явцад Хорватын оролцохын хирээр хоёр талын эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүнд холбогдуулан чуулга уулзалтад оролцсон УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь санал дэвшүүлэв.
Хоёр орон цахилгаан холбоо, эм бэлдмэл, машин үйлдвэрлэх, зам харилцаа тээвэр, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг нааштай өрнүүлж, тэргүүний тэхкинийн бүтээгдэхүүний хоёр талын худалданд эзлэх хувийн жинг алхам алхмаар нэмэгдүүлж, худалдааны бүтцийн олон талтай байхад тус дөхөм үзүүлнэ. Хорватын нэрт шилдэг бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орохыг бид хүсэж байна. Хорватын аж ахуйн нэгжүүд давуу талаа гүйцэт бадруулан, Хятадын баруун бүс нутгийг ихээр нээн хөгжүүлэхэд, зүүн хойд нутгийн хуучин аж үйлдвэрийн баазыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдээ Хорватад хөрөнгө оруулж ажил төрлөө хөгжүүлэхийг Хятад улс ч нааштай дэмжинэ гэж тэмдэглэжээ.
Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгасан ажлын амжилтыг танилцуулсаны дараа тэрээр бас Хятадын энх тайван хөгжлийн ухаагдахууныг цаашид тодорхойлон өгүүлсэн байна.
Бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагаагаа эрхэмлэн дээдэлж, биеэ даан эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлого баримтлан, энх тайван хөгжлийн замаар ямагт хэлбэрэлгүй замнаж, харилцан ашигтай хамтаар ялах нээлттэй стратегийг байнга хэрэгжүүлж, бат бэх энх тайван тогтсон, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг дэлхий байгуулахад тус дөхөм үзүүлнэ. Хятадын ард түмэн Хорватыг оролцуулсан олон орны ард түмэнтэй хамтдаа, хөгжлийн аз боломжийг хамт эдлэн, эрсдэл өрсөлдөөнд хамт хандаж, хүн төрөлхтөний энх тайван хөгжилийн эрхэм дээд үйлсийг хамт ахиулахад бэлэн байна гэжээ.
Хорватын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн хувиар хуралд оролцсон Хорватын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх ноён Дүвравко Радосевич Хятадын хөгжлийн загварыг нотлон зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ загварыг Хорват суралцан ашиглана гэж хэлсэн байна.
Тэр хэлэхдээ
Хятадын эдийн засгийн загвараас бид маш их сэнхрүүлэл олов. Тэр нь нийгмийн тогтвортой хөгжлийг хэвээр байлгахын зэрэгцээ эдийн засгийг түргэн хурдаар нэмэгдүүлсэн байна. Бид энэ туршилгыг сайн суралцаж авч ашиглана. Одоо гадаадын маш олон эдийн засагчид бидэнд хандаж, Хятадын хөгжлийн туршилгаас сурч, эдийн засгийн хөгжлийн явцад гарч байгаа зарим назгай талаас зайлахыг санал болгож байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|