Нутаг дэвсгэр: 103000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны 1-р сарын байдлаар 300 мянга, дийлэнх олон тооны хүн нь Герман үндэстэнд харьялагдах Исланди хүн. Исланди хэл нь албаны хэл, Англи хэл нь олон нийтийн хэл. Оршин суугдын 85,4 хувь нь Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Рейкьявик, 2005 оны 12-р сарын байдлаар 114 мянга 800 хүн амтай. 1-р сарын дундаж агаарын хэм нь хасах 0,2 хэм, 7-р сарын дундаж агаарын хэм нь 11, 5 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон, 1996 оны 8-р сарын 1-ний өдөр тушаалд орж, 2000 оны 8-р сар болон 2004 оны 6-р сард хоёр удаа дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 6-р сарын 17-ны өдөр.
Ерөнхий байдал: Атлантын далайн төв хэсэг, Хойд туйлын хүрээнээс ойрхон байдаг Европын хамгийн том арал. Нийт 4970 км урт тэнгисийн эргийн шугамтай. Хүйтэн сэрүүн бүсийн тэнгис далайн баг агаартй, цаг агаарны өөрчлөлт хувьралт ихтэй. Мексикийн булангийн дулаан урасгалын нөлөөнөөс болж, адил өргөргийн газар нутгаас илүү дулаан байдаг. Зуны улиралдаа нарны тусалтын цаг нь урт, өвөлдөө нарын тусалтын цаг маш богино байдаг. Намар болон өвлийн эхээр туйлын туяа харагддаг. Гал уул болон газрын илчийн оргилуур булаг ихтэй.
8-р үууны сүүлчээр Ирландын даяанч хамгийн түрүүнд Исландийн арал дээр гарч байсан түүхтэй. 9-р зууны сүүлийн хагаст Норвегт нь Исландийн аралд иргэд нүүлгэв. 930 онд парламент болон Исландийн холбоо байгуулав. 1262 онд Норвегийн харьяанд оров. 138 онд Исланди болон Норвеги хамтаар Данийн ноёрхолд оров. 1904 онд дотооддоо өөртөө засах эрх эдлэв. 1918 онд Исланди, Дани холбооны улсын хууль баталж, Исланди нь бүрэн эрхэт улс гэж тогтоосон боловч, дипламат эрхийг нь мөн Дани эзэмшиж байв. 194 онд Дани нь Германд эзэлэгдж, Исланди болон Данийн харилцаа тасалдав. Мөн онд Английн цэрэг Исландид орж, дараа жил нь Английн цэргийг Америк цэрэг орлов. Исланди, Данийн холбоог цуцална эгж Исландийн парламент 1944 оны 6-р сарын 16-ны өдөр мэдэгдэж, 17-ны өдөр Бүгд Найрамдах Исланди Улсыг тунхаглан байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|