Сайн байцгана уу? Эрхэм хүндэт сонсогчидоо. Монголын өргөн уудам нутагтаа тав тухтай хаваржиж байна уу? Нэвтрүүлгийн хөтлөгч Номиннарс "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар тантай дахин уулзан мэндчилж байна.
Эрхэм сонсогчидоо. Энэ удаагийн нэвтрүүлгээ би танд "Думбраа" гэдэг үндэстний цөөнхийн хэрэглэдэг нэг төрлийн хөгжмийн зэмсгээс танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсэг нь Хятадын баруун хойт нутгийн Шиньжянд амьдарч байгаа Казак үндэстнүүдийн хөгжимддө чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Таны одоогоор сонсож байгаа энэ ая нь Думбраар хөгжимдсөн "Бодол" гэсэн нэг сайхан ая болно. Думбраа нь Шиньжянд урт удаан жилийн түүхтэй хөгжмийн зэмсэг байж, аль эрт манай тооллоос өмнөх 3-р зууны үед энэ их нутгаар бий болж таран дэлгэрсэн түүхтэй. Казак хэлэхд "дум" нь хөгжимдөх үеийн дууг дууриан хэлсэн аялага үг юм байна. "браа" нь чавхдах хөгөө тогтоох гэсэн утгатай үг юм байна. Ардын уран сайханчид анх думбрыг хийхдээ бүхэл модыг халбаганы хэлбэртэй болгон цавчиж, гадуур нь нимгэн хавтсаар бүрж, эшин дээр нь хоёр ширхэг хонины өлөн гэдсыг татан чавхдас болгож, хөг тогтоох есөн тэвх суулгаад энэ хөгжмийн зэмсэг нь болох нь тэр.
Думбрыг Шиньжян болон Хөхнуурын хойт нутаг, Гансу мужийн баруун биеийн нутгуудад амьдарч байсан Казакчууд хэрэглэдэг юм байна. Одоо таны сонсож байгаа бол "Нутгаа санана" гэсэн ая болно. Энэ ая эгшгийг Думбраар хавсарган хөгжимдөж дуулсан байгаа юм.
Садар гэдэг хөгжмийн зэмсгийн дуу нь уяхан зөөлөн, ирмүүн хүчтэй байдаг бөгөөд түүнийг хөгжимдөх арга нь ч олон янзын байж, урсах булгийн усны дуу, шувууд жиргэх дуу, хонь ямаа майлалдах дуу тэрчлэн адууд үүрсэн давхилдах дууг ч маш сайхан дууриан хөгжимдөж гарагдаг юм байна. Казакчууд Думбраас салж чадаххүй барилдлагатай гэдэг, учир нь тэд өдөр нь малдаа явахдаа Думбраа хөгжимдөн уйтгараа гаргаж, орой нь гэртээ хариж ирээд гэр бүлийн хүмүүстэйгээ Думбраа хөгжимдөн дуулан бүжиж, баяр баяслаар дүүрэн өнгөрүүлдэг юм гэнээ.
Одоо танд "Улаан сарнай" гэсэн нэг сайхан ая хөгжим бариж байна.
Эрхэм сонсогсчидоо, Думбрыг хөгжимдөхөд бусад чавхдаст хөгжмийн зэмсэг тоглодогтой нэгэн адилаар хөгжмөө зүүн энгэртээ жишүүлэн бариж, зүүн гараараа хөгжмийн зэмсгээ атган, эрхий хуруу болон долообор хуруугаараа чавхдастан, баруун гарын дунд хуруу болон эрхий хуруугаараа товшин хөгжимддөг байна.
Одоо танд "Булаг" гэсэн нэг ая сонсгож, энэ удаагийн "Хөгжмийн зэмсэг" булангаа түр завсарлаж байна. Манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Таны маргаашийн ажилд амжилт хүсье. \Номин орчуулан бэлтгэв\
|