• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-15 16:37:47    
Хятадын үзэсгэлэнт сайхан Гуаншигийн хилийн район

CRI

      Гуаншигийн чжуан үндэстний өөртөө засах район нь Хятадын баруун өмнөд нутагт Вьетнамтай хиллэж байгаа Хятадын хилийн чухал муж районы нэг юм.

      Гуаншигийн чжуан үндэстний өөртөө засах районы төв Наньнин хотоос баруунш машнаар цаг хагас аялбал Вьетнамтай хил залгаа Цүн зүө хотын Нин мин шянь орно. Нин мин шяний Зүө жян мөрний хөвөөн дэх эртний хадны сүг зураг хамгийн алдартай. Эдгээр хадны сүг зургууд нь 2 мянга гаран жилийн түүхтэй, Чжуан үндэстний дээдүүлийнхэн зурсан байж болох юм.

      Зүө жян мөрнөөр усан онгоцоор жугаалан аялахад хадны сүг зургууд харагдана. Хадны зараг нь час улаан өнгөтэй, хүнийг гол түрслэн зуржээ. Бас амьтан, багаж хэрэгсэл, геометрийн тэмдэг зурсан нь буй. Өргөн хэмжээтэй зургийн хамгийн өргөн нь 200 гаран метр, өндөр нь 40 метр. Хаданд зурсан хүн нь дэглэн бүжиглэж байгаа, хоёр гараа дээш өргөсөн, оцойсон зэрэг хачин сонин байдалтай байгаа. Эдгээр хадны зургуудын зарим нь элбэг ургацын байдлыг харуулсан, зарим нь мөргөл тахилгын байдлыг түрсэлжээ. Эртний үед Чжуан үндэстний дээдүүл ийм өндөр хаднаа зургийг яаж зурсан юм бол? Ямар будаг нь зургийг мянган жилээр өнгий нь гандуулж гунтуулахгүй байлгадаг юм? Энэ нууцыг археологичид судлан илрүүлэх биз.

     Зүө жя мөрнөөр аялахад нутгийн Чжуан үндэстний охидуудын уянгалаг дуун сонорыг мялаана. Охидууд хөгжмийн зэмсгээр хөгжимдөж, дуулдаг байна. Энэ хөгжмийн зэмсэг нь мянга гаран жил уламжлагдаж байгаа Чжуан үндэстний эртний товшуур хөгжим --Тянь чин хөгжим болно. Урьд нь бөөгийнхөн нь Тянь чин хөгжмөөр хөгжимдөж, арга хэмжээ зохиож, хүмүүст гай барчды нь арилгах, буян заяагий нь даатгадаг байжээ. Одоо бол Тян чин хөгжлийг дуулж бүжиглэхдээ хэрэглэдэг болжээ.

      Нин мин шяниас баруунш цаг гаран аялбал хилийн жижиг хот Пин шян орно. Хятад Вьетнамын хилийн Найрамдал боомт нь Пин шяны хамгийн чухал аялал жуулчлалын үзэмжит газар юм. Хятад улсад Хэ бэй мужийн Шанхай гуань боомт, Ган сү мужийн Жя юйгуань боомт, Бээжин хотын дүүргийн Жю юүньгуань боомт гээд 9 том нэрт боомт бий. Гэхдээ эдгээр боомт аль эртэ ашиглагдахаа больж, аялал жуулчлалын үзэмжит газрын хувиар жуулчдад нээлттэй болжээ. Зөвхөн Найрамдал боомт л одоод болтол ашиглагдаж, Хятад Вьетнамын хилийн ард иргэдийн харилцах чухал зам суваг болж байна.

       Найрамдал боомтын хоёр талаар өндөр сүрлэг уулстай болохоор эртнээсээ цэрэг эрсүүдийн булаалдан эзлэх газар болно. 19-р зууны эцсээр Хятадын цэрэг анги энэ газар Францын цэрэг ангийн түрэмхийллийг бут цохин ухруулсан байна. Одоо Найрамдал боомтод байгаа цайзуудыг жуулчдад нээлттэй болгосон нь энх тайван амьдрал хялбард ирдэггүйг хүмүүст сануулж байна.